Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын Хөгжмийн зохиолчдын Холбоо 60 жилийн ойгоо тэмдэглэж байна
Нийгэм

Монголын Хөгжмийн зохиолчдын Холбоо 60 жилийн ойгоо тэмдэглэж байна

Урлаг Урлаг25/12/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
112213316637991352017-12-25-09-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын Хөгжмийн зохиолчдын Холбооны түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойдоо зориулж “ЗУУН ДАМНАСАН МОНГОЛ ХӨГЖИМ” Эрдэм шинжилгээний бага хурлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын байранд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулжээ. Тус эрдэм шинжилгээний хурлыг нээж Хөгжмийн Зохиолчдын Холбооны Ерөнхийлөгч Б.Бямбабаяр үг хэлж, хурлыг СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал, дэд профессор Г.Ганцэцэг удирдан явуулжээ.

   “Даяаршил дахь монгол хөгжим” УГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, “Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийн чиг хандлага” Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч, Доктор (Ph.D), дэд профессор С.Соронзонболд, “Д.Лувсаншаравын гар бичмэлд сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйлийн үүднээс шинжилгээ хийх нь” СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн тэнхимийн эрхлэгч н.Мөнхбаяр нар тус тус илтгэл тавьж, “Хөгжмийн тайлбар тольд хамрагдах бүтээл, уран бүтээлчдийн тухай” мэдээллийг СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Оюунбадрах, “Монголын радио,телевизийн алтан фондонд хадаглагдаж буй бүтээлийн хадгалалт, хамгаалалт” сэдвээр МУСГЗ, хөгжим судлаач Ч.Буянхишиг, “Улсын санд худалдан авсан хөгжмийн бүтээлийн танилцуулга”, “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ыг шинэчлэх журмын төслийг ЗГХА Соёл, урлагийн газрын мэргэжилтэн З.Соёлмаа нар тус тус танилцууллаа.

 

 

Ойн хүрээнд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баярын хурал, баримтат кино, хүндэтгэлийн концертыг Соёлын төв өргөөнөө зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Хоолны өдөрлөг төв талбайд өнөөдөр эхэлнэ

25/09/2026
Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эминемийн ховор пянз, бичлэгүүд дуудлага худалдаанд оржээ

26/09/2026

16 настай Нене Рояал “America’s Got Talent” шоуны 21 дэх улирлын ялагч боллоо

26/09/2026

Марго Робби нөхрийнхөө овгийг ашиглаж эхэлжээ

26/09/2026

“Gucci”-гийн уран бүтээл эрхэлсэн захирал Демна шинэ коллекцоо Миланд танилцууллаа

26/09/2026

“Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн орос хэл дээрх орчуулгыг Ерөнхий сайд асан С.Баяр хийжээ

26/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.