Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хөдөлмөрийн баатар, гавьяатуудад Хотын дарга орон сууцны түлхүүр гардууллаа
Нийгэм

Хөдөлмөрийн баатар, гавьяатуудад Хотын дарга орон сууцны түлхүүр гардууллаа

Урлаг Урлаг29/12/2017Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1111640669802017-12-29-11-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Шинэ оны босгон дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гарган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын  бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан зарим ахмадад орон сууцны түлхүүр гардуулав.

   Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль зэргийг үндэслэж, улс нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр болон эрүүл мэнд, амьдралын гачигдалтай байдлыг харгалзан УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн М.Зэнээ агсны гэргий Баянгол дүүргийн иргэн Ж.Бямбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Охобал, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Г.Батбаяр, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батзаяа нарт тус бүр хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсынхаа төлөө нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн төлөө өөрсдийн залуу насыг зориулж, хөдөлмөрийн ид бахыг үзүүлэн ажиллаж байсан ахмадуудад орон сууцны түлхүүр гардуулж байгаадаа маш их баяртай байна. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж улсаас байр олгодог явдал байхгүй болсон. Гэсэн хэдий ч бид хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад тэдний нийгмийн хариуцлагын хүрээнд ялангуяа орон сууц барьдаг компаниудтай хамтран иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Өнөөгийн Монгол Улсыг бий болгохын төлөө зүтгэж ирсэн ахмадуудынхаа амьдралын гачигдалтай байдал, эрүүл мэндийн асуудлыг харгалзан үзээд туслалцаа үзүүлж байгаа. Энэ ажил олон нийтийг хамарч чадахгүй байгаа хэдий ч цаашид НЗДТГ-т ирдэг олон зуун өргөдлийг багасгахын төлөө ажиллах болно. Та бүхэнд аз жаргалтай, урт удаан наслахыг ерөөе” хэмээн онцоллоо

   Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Охобал “Би Монгол Улсын  хамгийн хүнд салбарын нэг болох Налайхын их уурхайд 40 гаруй жил ажилласан. Газрын гүний ажил гэдэг хамгийн хүнд байдаг. Аюулгүйн ажиллагаа ихтэй орчин нөхцөлд насаараа ажилласан. Олон жил улс эх орноосоо орон сууцтай болгож өгөхийг хүссэн өргөдөл бичиж байсан. Харин өнөөдөр миний энэ мөрөөдлийг биелүүлж орон сууцтай болгож байгаа хотын дарга С.Батболдод хязгааргүй талархаж, баяртай байна” хэмээлээ.

   Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяад НЗДТГ-аас орон сууцны түлхүүр гардуулсан. Түүний урлаг соёлд оруулсан хувь нэмрийг ийнхүү төр үнэлж, эрүүл мэнд, амьдралын гачигдалтай байдлыг харгалзан дэмжлэг үзүүлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

‘’Наадгай’’ уралдаант шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болж эхэллээ

20/05/2026

Говь-Алтай аймгийн “Жангар” музей шинэ дэглэлтээр олон нийтэд үйлчилж эхэллээ

20/05/2026

Буган хөшөөн дэх гол дүрслэл нь загварчилсан бугын дүрс байдаг

20/05/2026

Жүжигчин Батсуурийн Золжаргал таалал төгслөө

20/05/2026

Ким Кардашъяны “Skims” брэндийн дотуур хувцасны ачаанд кокаин нуусан жолоочид 13 жилийн хорих ял оноожээ

19/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.