Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Нийслэлийн Алдарт Уяачид тодорчээ
Нийгэм

Нийслэлийн Алдарт Уяачид тодорчээ

Урлаг Урлаг31/01/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
27173874_1511855682265694_2597900569777584138_o8862728412018-01-31-17-03[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Нийслэлийн Морин Спорт, Уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нийслэлийн Уяачийн өдөр" ёслол хүндэтгэлийн цэнгүүнээ зохион байгуулж, Нийслэлийн Алдарт уяачид болон 2017 оны шилдэг уяачид, уралдаанч хүүхдүүдээ тодруулжээ. 01 сарын 25-ны өдөр болсон тус цэнгүүнийг НМСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгалан, НМСУХ-ны нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр нар нээж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Нийслэлийн 9 дүүргийн 200 орчим уяачид, уралдаанч хүүхдүүдийн төлөөл чуулж шилдгүүдээ тодруулсан байна.

   Энэ жилийн "Нийслэлийн Уяачийн өдөр" ёслол хүндэтгэлийн цэнгүүний онцлог нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, Нийслэлийн “Алдарт уяач” хэмээх цол тэмдгийг, болзол хангасан уяачдад олгодог болсон байна. Ийнхүү НМСУХ-ны тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолыг үндэслэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн A/70 тоот захирамжаар Чимэддоржийн Хишигбаатар, Дуламсүрэнгийн Лхагвасүрэн, 3.Ядамсүрэнгийн Батжаргал, Цэнддоогийн Чимэддорж, Цэрэн-Очирын Эрдэнээ, Нанзаддоржийн Мөнхбаясгалан, Батхүүгийн Атарбаяр, Цагдаагийн Нямжав, Түмэн-Өлзийгийн Бат-Өлзий, Сүхбаатарын Ганхуяг нарын арван уяач тодорчээ.

НМСУХ-ны тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор НМСУХ-ны тэргүүн дээд шагнал “Морин Эрдэнэ” одонгоор Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Давгадорж шагнагдсан бөгөөд нийслэлийн “Шилдэг Уяач”-аар Балдоржийн Баярдорж, Чимиддоржийн Хишигбаатар, Дуламсүрэнгийн Лхагвасүрэн, Раднаахүүгийн Гантулга, Бадамын Оргил нар тодорсон байна. Түүнчлэн нийслэлийн “Шилдэг Уралдаанч” хүүхдүүдээр Золжаргалын Мөнгөншагай, Баатархүүгийн Буяннэмэх, Төмөрчөдөрийн Төрболд, Чулуунбаатарын Өнөрхүү, Ганболдын Эрхэмнамдагбаяр нар тодорчээ. Мөн НМСУХ-ны тэргүүлэгчдийн шийдвэрээр НМСУХ-ны "Шилдэг нийгмийн зүтгэлтэн"-ээр НМСУХ-ны дэд тэргүүн Д.Очирсүрэн, "Шилдэг ивээн тэтгэгч"-ээр НМСУХ-ны тэргүүлэгч гишүүн Б.Үүрцайх нар тодорсон байна.

   "Нийслэлийн Уяачийн өдөр 2018" ёслол хүндэтгэлийн цэнгүүний үеэр БСШУСЯ-ны нэрэмжит шагналуудаар МУТМУ Дуламсүрэн, МУАУ Ү.Атарсайхан, "Үүр-Ариг" ХХК-ны ерөнхий захирал Д.Ариунболд шагнагдсаныг БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын  дарга С.Чинбат гардуулсан өгчээ. Ийнхүү төрийн сүлдэндээ адууг дээдлэн залсан Монголчуудын үндэсний их эв эе, тусгаар тогтнол, өв соёл, түүхэн уламжлалыг нандигнан хадгалах үүргийг Монгол төр эрхэмлэн дээдлэж, Монгол уаячид чандлан сахиж ирсэний тод илрэл болсон "Нийслэлийн Уяачийн өдөр 2018" ёслол төгөлдөр болж өнгөрчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

“Xermel crew” тун удахгүй “Хориотой жүжиг”-ээр үзэгчидтэй уулзана

22/02/2026

Хашлага налсан хүн чулуу

22/02/2026

Кайли Женнер Тимоти Шаламегийн төрсөн өдрөөр IMAX түрээслэн “Interstellar”-ийг үзүүлжээ

21/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.