Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүүхэд багачуудад зориулсан “Монгол хүүхэлдэйн баатрууд”-ын дуу мэндэлжээ
Нийгэм

Хүүхэд багачуудад зориулсан “Монгол хүүхэлдэйн баатрууд”-ын дуу мэндэлжээ

Урлаг Урлаг01/03/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Poster_klip1718380432018-03-01-11-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын уламжлалт 3000 гаруй тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд сурталчлан таниулах, хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор уламжлалт тоглоом наадгайгаас сэдэвлэн “Монгол хүүхэлдэйн баатрууд”-ын дүрийг бүтээжээ.

   Уламжлалт тоглоом наадгайн 15 нэр төрлөөс шагайн наадгай, хөлөгт наадгай эрийн гурван наадгай, оньсон наадгай, өрж эвлүүлэх наадгай, ээдрээ тайлах наадгай зэрэг 6 төрлийг нь онцолж, Шагайдай, Монголдой, Хөлөгдэй, Оньсхон, Уранхан, Өрлөгхөн гэсэн дүрүүдийг бүтээсэн бөгөөд эдгээр дүрүүдээр дамжуулан орчин цагийн хүүхэд багачуудад уламжлалт тоглоом наадгайг сурталчлан таниулах, хөгжүүлэн дэлгэрүүлэх, цаашлаад зөв үлгэр дуурайлал авах, найзлаж нөхөрлөх, тоглож наадах монгол хүүхэлдэйн баатруудыг бий болгох зорилготойгоор Нийслэлийн соёл, урлагийн газраас санаачлан “Ачлалт Үйлс” ХХК-тай хамтран бүтээсэн байна.

   Энэ дашрамд дуулгахад тус дүрүүдийг илүү хөгжүүлэх, хүүхэд багачуудад таниулах үүднээс “Хүүхдийн дууны анимейшн клип”, “Хүүхдийн комик ном”, “Хүүхэлдэйн анимейшн кино”, “Хүүхдийн танин мэдэхүйн цуврал нэвтрүүлэг”, “Хүүхдийн дуулалт жүжиг” зэргийг бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд “Монгол хүүхэлдэйн баатрууд”-ын дууг дүрсжүүлэн танилцуулж байгаа ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болно

15/08/2026

Таван аймгаар аялсан “Торгоны замын цуваа”-ны баримтат киног хийнэ

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.