Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Харанга”-ынхан “Хайрла” гэдэг үгийг сануулна
Нийгэм

“Харанга”-ынхан “Хайрла” гэдэг үгийг сануулна

Урлаг Урлаг24/05/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1615653103739782018-05-24-10-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Алдрын од” одонт “Харанга” хамтлагийн 30 жилийн ой 2019 онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг угтан тус хамтлагийнхан “Хайрла…” нэртэйгээр уран бүтээлийн тоглолтоо ирэх зургадугаар сарын 8, 9-ний өдрүүдэд "UB Palace"-ын концертын их танхимд тоглохоор болжээ.

   “Харанга” хамтлаг анх 1989 онд “Амьдрал” тоглолтоо хүргэснээс хойш бүрэн хэмжээний 20 гаруй тоглолтыг тоглосон байна. Энэхүү “Хайрла…” тоглолтын бэлтгэлд хамтлагийн гишүүд орсон бөгөөд өнөөдөр тоглолтын талаарх мэдээллийг өглөө.

   “Бидний амьдарч буй нийгэмд сайн зүйл олон байгаа хэдий ч бухимдаж, уурласан, заримдаа аливаад маш догшин хэрцгий хандаж байна. Мөн бие биенээ элдвээр муухайгаар хэлж, сошиалд хэтэрхий ихээр доромжлолыг хэлдэг болжээ. Сайн тал нь их байгаа ч саар тал нь давамгайлах гээд байна. Болж өгвөл нэгийг бариад шоронд оруулчий, эсвэл сэтгэл санааны дарамт өгч дайрах гээд их өөдгүй араншин гардаг болжээ. Наад захын замын хөдөлгөөний дүрмэнд бие биенээ хүндэтгэхгүй байх зэрэг сөрөг талууд их байна. Хэн бүхний нүднээ харагдаж сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгааг эрхэм дүү нар мэдэж байгаа. Хүмүүсийн хоорондын харилцаа, байгаль эх дэлхийдээ хандах хандлага зэрэг аливаа үйлдлүүддээ “ХАЙРЛА” гэдэг үг болон илэрхийллийг бүрэн мартсан мэт. Тиймээс бид нийгэмд хандаж аугаа яруу найрагч О.Дашбалбарын бичсэн “Амьддаа бие биеээ ХАЙРЛА хүмүүсээ” хэмээх бидний мэддэг мөртлөө мэддэгүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй энэ үгийг та бүхэндээ дахин дахин энэхүү тоглолтоороо хүргэх болно. “Харанга” хамтлаг бат бөх байж, олон жил хамт байж ёс зүйтэй байсны хувьд дүү нартаа бие биенийгээ хайрлаач хэмээн энэхүү тоглолтондоо урьж байна.” гэж хамтлагийн аргил гитарчин, дуучин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат хэллээ.

“Харанга” хамтлагийн уран бүтээлчид ирэх онд болох түүхэн 30 жилийн ойн өмнө зохион байгуулж буй энэхүү тоглолтоо “Хайрла …” хэмээн нэрлэж дараах уриаг гаргажээ. 

“ХАЙРЛАХТУН” хэмээн

“ХАРАНГА”-аа дэлднэм

СОНСОХТУН, НЭГДЭХТҮН! 

“Хайрла …” тоглолт зургадугаар сарын 8, 9-ний өдөр UB Palace-ын концертын их танхимд болох бөгөөд тасалбарыг ticket.mn хаягаар худалдаалж байна. 

Харанга нь Монголын рок хамтлаг юм. Хамтлагийн гишүүд 1977 онд Ардын Армид татагдан танилцаж “Соёмбо” хамтлагт хамт тоглох болсон. Үүнээс хойш 10 гаран жил хамтдаа тоглож байгаад цэргээс халагдаж 1989 онд Драмын театрын дэргэд “Харанга” хамтлагийг анх байгуулжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026
Нийгэм Урлаг

ФОТО: “UB Food Fesival 2026” олон улсын хоолны өдөрлөгөөс

17/04/2026
Нийгэм Урлаг

Нийслэлийн “Хаврын баяр” маргаашаас эхэлнэ

31/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026

Хүн дүрст роботын наадам Хятадад болно

25/04/2026

Ховд аймагт Жангар тууль заах шавь сургалтыг анх удаа зохион байгуулж байна

25/04/2026

“Найз” уран сайхны киноны үргэлжлэлийг бүтээнэ

24/04/2026

“Оддын гэгээ” 16 ангит цуврал үзэгчдийн хүртээл болно

24/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.