Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын анхдугаар SCO кино наадамд Монголын төлөөлөгчид оролцлоо
Нийгэм

Олон улсын анхдугаар SCO кино наадамд Монголын төлөөлөгчид оролцлоо

Урлаг Урлаг20/06/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15313513135681762532018-06-20-10-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНХАУ-ын Чиндао хотод олон улсын анхдугаар Shanghai Cooperation Organization (SCO) кино наадам 6-р сарын 12-18-ний өдрүүдэд Шандунг мужид болж өнгөрлөө. Нийт 12 улсын 55 кино оролцсон бөгөөд 5 өдрийн турш үргэлжилсэн арга хэмжээнд 50,000 орчим үзэгчид шилдэг кино уран бүтээлүүдтэй танилцлаа. Монгол Улсыг төлөөлж Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг зэрэг албаны төлөөлөл, “Солиот эх”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд”, “Цагаан хадаг”, “Том 4 толгойт”, СУИС-ын РТМУИС-ын удирдлага, Өргөө кино театрын төлөөлөл, MNB-ын хэвлэл мэдээллийн төлөөлөл зэрэг 20  гаруй төлөөлөгчид амжилттай оролцлоо. Соёл, урлагийн газрын удирдлагууд холбогдох арга хэмжээнд Монголын кино урлагийн талаар илтгэл тавьж танилцуулга хийсэн нь кино салбарын ач холбогдол өндөр байгааг харуулж байна.

Манай уран бүтээлчид, жүжигчдийн ур чадвар болон кино үйлдвэрлэл идэвхтэй явагдаж байгаад бусад орны төлөөлөгчид баяр хүргэж байсан нь онцлох зүйл байлаа.Уг кино наадмын нийт 6 төрөлд нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд Монголоос “Солиот эх”, “Ээж” уран бүтээлүүд уралдаанд хэсэгт өрсөлдөж “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагналыг МУГЖ И.Одончимэг хүртлээ. Уг наадамд 12 орны шүүгчид шүүгчээр ажилласнаас Соёл урлагийн газрын дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Цэнгэл (PhD)   ажилалаа. Кино наадмын хүрээнд оролцсон уран бүтээлүүдээс сонгож БНХАУ-ын зах зээлд нэвтрүүлэх санамж бичгийг “Х-Түц” продакшины захирал Н.Онон зурсан байна. Хүлэгү Пикчерс мөн хамтран ажиллах санамж бичиг зурлаа.

Дараах кинонууд шилдэг шагналыг хүртлээ.

  • Шилдэг кино шагналыг БНХАУ-ын “Enter the Forbidden City”, Афганистаны “Mina Walking” Шилдэг найруулагч “Mina Walking”-ын найруулагч Yosef Baraki
  • Шилдэг кино зохиол Andrey Taratukhin болон Dmitry Lanchikhin зохиолчдын орос кино “Thawed Carp”, мөн Энэтхэгийн Mahesh Narayan болон P.V. Shajikumar “Take Off” кино.
  • Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг Киргизстан улсын Akylbek Abdykalykov “Night Accident” болон Казакстаны Toleubek Aralbai дүрээр “Little Prince of The Big City”.
  • Шилдэг эмэгтэй дүрээр Ишдоржийн Одончимэг “Солиот эх” киногоор шалгарч, мөн БНХАУ “Chinese film Our Time Will Come” киногоор Zhou Xun тус бүр шалгарсан байна.
  • Шүүгчдийн тусгай шагналыг Узбекстаны “Yo'L Bo'Lsin”, Тажикстаны “Air Safar”, Ираны “Mermaid”, Пакистаны “Punjab Nahi Jaungi” болон Беларусын “Tum-Pabi-Dum” кинонууд тус тус шалгарлаа.

Эх сурвалж: СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна

12/10/2026

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.