Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Нүүдэлчин Монгол” наадмаар морь уралдаж, бөх барилдахгүй
Нийгэм

“Нүүдэлчин Монгол” наадмаар морь уралдаж, бөх барилдахгүй

Урлаг Урлаг06/08/2018Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5313535953838572018-08-06-12-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  

Мэдээлэл дунд төөрөгдөх нь хаа сайгүй байх болжээ. Шашин, ёс заншлын хэмээн тодотгосон, “Даншиг” гэж нэрлэсэн наадамд хөрөнгө, хүч, цаг хугацаа нэлээд зарцуулдаг ч олон түмэнд хүрэх нь бага, үзэгч цөөн, ер нь ач холбогдол төдийлөн харагдахгүй байгаа талаар манай сэтгүүлч өмнө бичсэн нь явсаар нийслэлийн удирдлагын сонорт хүрсэн. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга С.Амарсайхан наадмын дараах ийм арга хэмжээнд хэрэгтэй гэдэг дээр албаны хүмүүстэй санал солилцсон байна билээ. Даншиг болдгоороо болох байх. Үүний зэрэгцээ “Нүүдэлчин Монгол” гэж бас нэг наадамтай болох нь уу, хаанахын хэн, юунаас “ухаад” гаргаад ирэв, ийм олон наадмаар яах нь вэ гэсэн асуудал босож иржээ. Үүнийг “Даншиг”-тай адилтгахын аргагүй.

   Олон жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн соёл урлаг болон спортын гэсэн чиглэлийн уралдаан, тэмцээнийг нэгэн дээвэр дор нэгтгэсэн цогц арга хэмжээ ажээ. Соёл урлагийн гэдэг нь тэртээ социалист нийгмийн үеэс гурван жил тутамд зохион байгуулж ирсэн язгуур урлагийн их наадмыг багтаасан, соёлын биет бус өвийг сурталчилдаг арга хэмжээ юм байна. Нөгөөх нь спортын төрөл бүрийн тэмцээнээс бүрдсэн спартакиад. Энэ удаа Хүй долоон худагт язгуур урлагийн наадамтай хамтатгаж хийх гээд байгаа нь Бүх ард түмний VI спартакиад ажээ.

   БСШУСЯ энэ хоёр салбарын аль алиныг хамардгийн хувьд нэг сумаар хоёр туулай буудах маягаар зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд нэгэнт олныг хамарсан, сонирхолтой арга хэмжээ болох тул нэр өгье гээд “Нүүдэлчин Монгол” хэмээжээ. Наймдугаар сард гадаадын жуулчид ирдэг үе. Таарвал жуулчид ч гэсэн сонирхох биз гээд БОАЖЯ болон аялал жуулчлалын компаниудад ийм бүтэц, “хийцтэй” наадам зохион байгуулах тухайгаа мэдээлсэн байна.

   Гурван жил тутамд явуулдаг язгуур урлагийн их наадмын сүүлчийнх одоогоос таван жилийн өмнө болсон юм билээ. Болох ёстой байснаас нь хоёр жилийн хойно зарласныг хэлэх үү, энэхүү арга хэмжээг хүсэн хүлээдэг эх орны өнцөг булан бүрийн авьяастнууд, язгуур урлагийг өвлөн тээгчид ихэд баярлан, өргөн бэлтгэж байгаа аж. Тэгээд ч шат шатны шалгаруулалтыг давж, одоо Хүй долоон худагт болох “Нүүдэлчин Монгол” наадмаар явуулах эцсийн шатны сорилтыг амжилттай давж, “Шилдэг өвлөн залгамжлагч” болж чадвал 20 сая төгрөгийн эзэн болох тул идэвхтэй бэлтгэж байгаа аж. Спортын төрөл бүрийн тэмцээнүүдийн тухайд ч адил. Шилдгүүдэд зохих шагнал, урамшуулал очно.

   Язгуур урлагийн болон спортын урьдчилсан шалгаруулалтууд 21 аймаг, нийслэлийн есэн дүүрэгт энэ оны зургадугаар сарын 5-25-нд явагдсан байна. Одоо Хүй долоон худагт энэ сарын 11-15-нд болох эцсийн шатны, шилдгийн төлөөх өрсөлдөөнд авьяас, “шандас” сорих л үлджээ. “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн наадмын үеэр уламжлалт цагаан идээ болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Харин морь уралдуулж, бөх барилдахгүй.  Бэлтгэсэн: Р.Оюунаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.