1 Мөнгөө хэмнэхийн тулд хотын захад амьдрах
Хүмүүс мөнгөө хэмнэх гэсэндээ хотын төвийн буудлаас татгалзаж, захын тав тух муутай буудлыг зорьдог. Гэхдээ энэ нь тийм ч зөв сонголт биш юм. Хотын зах хэсгээр үзэж харах зүйл бага тул, та яах ч аргагүй төв рүү очихоос өөр аргагүйд хүрнэ. Харин ийнхүү байн байн нааш цааш явах нь таны хэмнэсэн мөнгийг үрж, ямар ч ялгаагүй болгож хувиргах болно.
2 Үнэгүй авах боломжтой зүйлийг төлбөртэй авах
Төлбөртэй аяллын маршрут сонгож байснаас "Freewalking tours" сайтаар зочлоод үзээрэй. Хотын оршин суугчид танд үнэ төлбөргүйгээр хотынхоо үзэсгэлэнт газрыг танилцуулж, өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхэд тань тусална шүү. Ихэнх музейг долоо хоногийн нэг өдөр үнэгүй үзэх боломжтой байдаг. Мөн зарим супермаркетууд оройн цагаар хугацаа нь дуусах дөхсөн барааг хямдралтай үнээр зарах, эсвэл үнэгүй бэлэглэдэг юм байна. Жишээ нь: Испани улсад ихэнх шөнийн цэнгээний газар шар айраг худалдаж авбал даруулга нь үнэгүй өгдөг гэх мэт.
3 Үйчлүүлэгчдийн бичсэн сэтгэгдлийг үл тоох
Аялагчид бусад жуулчдын бичсэн сэтгэгдлийг бараг л уншдаггүй. Гэтэл үнэндээ дурсгалт газрын талаар бичсэн сэтгэгдлийг уншихад илүүдэхгүй бөгөөд энэхүү сэтгэгдэл дээр хоёр дахь гарц хаана байх, хэрхэн хямд үнээр аялж болох талаар мэдээллийг хүргэсэн байдаг.
4 Их зүйл авч явах
Аялалд гарахдаа бид хамгийн хэрэгцээтэй зүйлээ авч байгаа мэт санагдавч, аяллын төгсгөлд заримыг нь огтхон ч хэрэглээгүй байх нь илбэг байдаг. Шинэ хувцас авч явахаас илүүтэй хоорондоо зохицох, өдөр тутам өмсөж болохоор цөөн тооны хувцас авч явах нь зүйтэй бөгөөд том алчуур, нөмрөг, дэвсгэр нь хэд хэдэн зүйлийг орлох боломжтой байдаг юм.
5 Зөвхөн бэлэн мөнгө эсвэл нэг карт авч явах
Хэзээ ч бүх мөнгөө нэг картанд хадгалахгүй байх хэрэгтэй. Та картаа алга болгосноор банк таны картны гүйлгээг хаах магадлалтай.Тиймээс картнаас гадна бэлэн мөнгө авч явах нь зохистой бөгөөд хэзээ хаана төлбөр тооцоо хийх нь тухайн орны зохион байгуулалтаас л хамаардаг болно.
6 Танихгүй хүнтэй ярихаас татгалзах
Найз нөхдөөрөө олуулаа зугаалж байх үедээ бид тухайн орны хүнтэй эсвэл өөр жуулчинтай харилцахаас аль болох татгалздаг.Гэтэл бидэнд хэзээ өөр орны хүмүүстэй харилцаа холбоо тогтоох боломж олдоно гэж вэ?Тиймээс нутгийн иргэд өөрсдөө танилцах анхны алхмыг хийдэг бөгөөд гадаад найзтай болох хамгийн шилдэг арга нь жуулчны бааз юм.
7 Бүх зүйлийг үзэхээр төлөвлөх
Нэгэнт л ирсэн юм чинь аль болох их зүйлийг үзэх хэрэгтэй гэж бид төлөвлөдөг учир нэг дурсгалт газраас нөгөө дурсгалт газар руу галзуу мэт яардаг. Үүний оронд тухайн орныг тайван сонирхож, аялах хэрэгтэй. Богино хугацаанд бид тухайн орны бүх дурсгалт газрыг үзэж амжихгүй нь тодорхой шүү дээ. Хоёр хотыг нэг өдөрт үзнэ гэж төлөвлөх хэрэггүй бөгөөд харин хоёр өдөрт нэг хотыг үзэхээр төлөвлөөрэй.
8 Аяллын улирлаар аялах
Олон жуулчинтай газраар аялах нь тийм ч таатай биш. Тиймээс жуулчдыг аяллаасаа буцаж байх үеийг сонгох хэрэгтэй. Хэрвээ та Ром руу намрын улиралд аялавал Италийн амтат зайрмагийг амталж чадахгүй ч, дурсгалт газруудыг ямар ч дараалалгүйгээр үзэх боломжтой шүү дээ.
9 Онлайнаар тасалбар худалдаж авах
Дурсгалт газруудын дараалал маш их байдаг. Тиймээс хэрвээ та тухайн газрыг үзэхээр төлөвлөсөн бол тасалбараа онлайнаар худалдан авах нь зүйтэй.Энэ тохиолдолд та тусгай хаалгаар, дараалалгүйгээр нэвтрэх боломжтой бөгөөд илүү бага хугацааг зарцуулах давуу талтай байдаг.
10 Дурсгалын зүйл худалдаж авах
Зарим хүмүүс дурсгалын эд зүйлс худалдаж авдаг бол зарим нь огт худалдаж аваагүйдээ дараа нь харамсдаг болно. Гэхдээ та худалдан авал хийхдээ томоохон дэлгүүрээс биш нутгийн зах дээрээс хямд үнээр олон төрлийн дурсгалын зүйл худалдан авах боломжтой.