Ажилтан та илүү цагаар ажилласан бол нэмэгдэл цалин тооцуулах эрхтэй.
50.2.Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно.
шүүхэд хандан эргээд ажилдаа орох боломжтой. 36.1.2.ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилно.
Үндэслэлгүй халагдаад шүүхийн шийдвэрээр эргээд ауилдаа орсон бол ажилгүй байсан бүх хугацааныхаа нөхөн олговрыг ажил олгогчоос гаргуулан авах эрхтэй.
69.1. 36.1.2.ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.
Ажилтан та цэргийн албанд татагдаж, ажилгүй болсон бол нэг сар ба түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авах эрхтэй.
42.1.Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан
Таны ажиллаж байсан байгууллага болон салбар нэгж татан буугдсан, аль эсвэл та орон тооны цомхтголд орж ажлаасаа халагдсан бол нэг сар ба түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авах эрхтэй.
40.1.1, аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;
Ажилтан та цагийн ажилд орсон бол тухай бүртээ цалингаа тооцуулан авах эрхтэй.
49.6.Цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгоно.
Баярын өдрүүдээр ажиллаад нөхөж амарч чадаагүй бол цалингийн дунджаа 2 дахин нэмэгдүүлж авах эрхтэй.
52.1.Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгоно.
16 насанд хүрсэн бол хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй.
109.1.16 насанд хүрсэн хүн хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй.
Ээлжийн ажилд дараалуулан амралтгүй ажиллуулахыг хориглоно.
74.3.Ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно.
Насанд хүрээгүй ажилтан цалингаа цагаар, эсвэл хийснээрээ бодуулж авах эрхтэй.
58.1.18.насанд хүрээгүй ажилтны цалин хөлсийг цагаар, эсхүл хийснээр нь бодож, ажлын өдрийн хорогдуулсан цагт нь ногдох үндсэн цалинг нэмж олгоно.