Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дуу бүжгийн чуулгуудын “Бидний түүхэн замнал” үзэсгэлэн дэлгэгдлээ
Нийгэм

Дуу бүжгийн чуулгуудын “Бидний түүхэн замнал” үзэсгэлэн дэлгэгдлээ

Урлаг Урлаг28/09/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
153131351313133660152652018-09-28-13-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёл, урлагийн газраас “Дуу бүжгийн чуулга-2018” шилдэг бүтээл, уран бүтээлч шалгаруулах улсын IV уралдааныг  2018 оны 09 сарын 20-23-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сум /Зүүнхараа/-д  зохион байгуулсан бөгөөд уралдаанд Говь-Алтай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Хэнтий аймгийн дуу бүжгийн чуулгуудын 270 гаруй уран бүтээлчид оролцсон юм.

   Уралдааныг зохион байгуулах хорооноос "Соёлын баримтат өвийг хамгаалах" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд "Бидний түүхэн замнал" үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд дуу бүжгийн тус бүр түүхэн замналаа өгүүлсэн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэж үзүүллээ.

 

Уг үзэсгэлэн нь дуу бүжгийн чуулгуудын туулсан замнал, түүхийг архив, гэрэл зураг зэрэг баримтат өвөөр дамжуулан олон нийтэд болон, уран бүтээлчдэд сурталчлах, бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой бөгөөд дараах агуулга, баримтат өвийн хүрээнд дэлгэгдлээ. Үүнд:

  1. Байгууллагын эрхэм зорилго, зорилт, бүтэц, бүрэлдэхүүний тухай мэдээлэл;
  2. Байгууллагын үүсэн байгуулагдсан тушаал, шийдвэрийн хуулбар;
  3. Бүтээн туурвисан уран бүтээлүүдийн талаарх түүхэн гэрэл зураг;
  4. Гар бичмэл, нот зэрэг түүхэн баримтууд;
  5. Уран бүтээлчдийн танилцуулга;
  6. Уран бүтээлчдийн гаргасан аудио, видео цомог;
  7. Ном, судалгааны бүтээлүүд;
  8. Тайз, хувцасны эскиз загвар, макет;
  9. Угсаатны зүй, нутгийн онцлогийг уран бүтээлдээ тусгасан, илэрхийлсэн биет болон баримтат өв;
  10. Бусад

 

 

  

 

   Уралдаан зохион байгуулах хорооноос үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцаж эхний гурван байр эзлүүлэн өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулсан юм. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг дахин толилуулна

09/09/2026

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэнэ

09/09/2026

УДЭТ болон “Александринский” театр өргөн хүрээнд хамтран ажиллана

09/09/2026

“Аарууру” тууж уншигчдын гарч хүрч байна

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.