Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Крилл, Монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл мэндэллээ
Нийгэм

Крилл, Монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл мэндэллээ

Урлаг Урлаг21/01/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
86567896670001602019-01-21-09-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооноос санаачлан крилл болон монгол хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүлийн анхны дугаарыг ЕБС-ийн сурагчид, их, дээд сургууль, коллежийн оюутан залуус, эцэг эх, эрдэмтэн багш нарт зориулан эрхлэн гаргалаа.

   “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь хос бичгээр хүүхэд залууст зориулан гарч байгаа  монголын анхны тогтмол хэвлэл юм.

   Төр засгаас монгол бичгийн хэрэглээний талаар удаа дараагийн шийдвэрүүд гарч , монгол бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвхи санаачилга гарган ажиллахыг бүх шатны байгууллагуудад уриалж байгаа. Иймд тус сэтгүүл нь хүүхэд залуучуудад мартаж болшгүй үндэсний өв соёл, зан заншил, монгол ахуй, уламжлалын талаар таниулж, тэдний хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөө үзүүлэх юм.

   Хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь монгол хүүхэд, залуусын унших дуртай тэдний оюуны хэрэгцээг хангасан оюунлаг, эрдэмлэг сэтгүүл болох зорилт тавьж байгаа ажээ. Хүүхэд багачуудын нас сэтгэхүйн онцлогт тохирсон, тэдний хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэдээлэл сайтай, танин мэдэхүйн, мэргэжлийн түвшинд хийгдсэн  сонин, сэтгүүл бага байгаа бөгөөд интернетийн хяналтгүй хэрэглээний улмаас хүүхдүүд, насанд хүрэгчдийн мэдээллийг уншиж, буруу үлгэр дууриал авах болсон. Ийм цаг үед хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм” сэтгүүл нь үнэтэй хувь нэмэр оруулах болно гэж үзэж байгаа юм.

1000 гаруй жилийн түүхтэй монгол бичгийн тухай, Хэл иргэншилийн дээд сургуулийн оюутан, Франц Улсын иргэн Стив Моррелийн: Монгол бичиг хүнд их энерги, эрч хүч өгдөг нэртэй ярилцлага, Уран бичээч Д.Батбаярын тухай “Тэнгэрийн бичиг амилуулагч” хөрөг нийтлэл, калиграфи буюу уран бичлэгийн тухай нийтлэжээ.

Мөн “Алтан сургаалийн дээжис” буланд оюуныг нээгч Оюунтүлхүүр, Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн “Гурамсан сүлжээ сургаал”-аас оруулсан нь хүүхэд залуучууд оюуны их ухаарал өгөх юм.

“Өв соёл” бубубуланд хуур урлаач Д.Дэмчиггаравын “Миний хийсэн хөгжмийн зэмсэгүүд хийсвэр уран санаа биш, өв соёлоо сэргээн амьдруулах гэсэн  мөрөөдөл минь” ярилцлага, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн  “Өвгөн хуурч” зургийн тухай “Өвгөн хуурч”-ийн нууц, “Говийн домог” киноны тухай олон сонирхолтой бүтээлүүд нийтлэгджээ.

Түүнчлэн монголын олон “Авъяаслаг хүүхдүүд” –талаар хос бичгийн “Оюунтүлхүүр эрдэм”  сэтгүүл онцолсон байна.бубу Эрдэмтэн, зохиолч Б.Ренчингийн “Монгол хэл” шүлэг, хүүхдийн яруу найргийн наадмын шагналтан авъяаслаг найрагч хүүхдүүдийн бүтээлээс сэтгүүл онцлон танилцуулсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026

Төв аймгийн Баян сумын Хангайн булаг хэмээх газарт НТ VI-VIII дугаар зууны үед хамаарах Хангайн булгийн хүн чулуу бий

20/02/2026

Хаврын баярт зориулсан “Adidas”-ын цамц эрэлттэй байна

19/02/2026

“Seedance”-ийн хэрэглээг хязгаарлана

19/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.