Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Драмын театрын шинэ жүжгийн тов гарчээ
Нийгэм

Драмын театрын шинэ жүжгийн тов гарчээ

Урлаг Урлаг14/02/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
32127620581112019-02-14-10-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийн товыг зарлажээ. Яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгсийн “Ярилцлага” хэмээх өгүүллэгээс сэдэвлэсэн "Бүсгүйн зурвас" нийгэм уянгын драмын цоо шинэ жүжгийг ирэх гуравдугаар сарын 1-нд үзэгчдэдээ хүргэхээр товлосон байна.

   “Бүсгүйн зурвас” жүжгийн найруулагчаар тус театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н. Наранбаатар ажилласан бол бүжиг дэглээчээр Г.Ган-Очир, ассент найруулагчаар А.Чингүн, туслах найруулагчаар О.Итгэл нарын уран бүтээлчид ажиллажээ.

   Шинэ жүжгийн гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, түүний гэргий Г.Урнаа болон Ж.Оюундарь нараас гадна жүжигчин С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа, М.Тогтохжаргал нар тогложээ. Харин туслах дүрүүдэд Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар болон жүжигчин Ж.Пүрэвдорж, Б.Шинэбаяр, Б.Одончимэг, Э.Тодгэрэл, Ц.Төгсбилэгт, Г.Номуун, Д.Асардарь, О.Сүххуяг, Ц.Цэлмүүн, П.Мягмарсүрэн, Ц.Анхбаяр нар тоглосон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хөгжмийн зохиолч Жорж Фентон 76 насандаа таалал төгсжээ

07/10/2026

А.Баярцэцэг: Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

07/10/2026

П.Батжав: Монголын арьсан урлаг олон арга техник, илэрхийллийг нэгэн зэрэг агуулдгаараа нэн онцлог

07/10/2026

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

07/10/2026

“Саран хөхөө” театрын шинэ барилгын ажил 80 гаруй хувьтай байна

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.