Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»СУИС-иас зохион байгуулж буй Оюутны их наадамд урьж байна
Уртын дуу

СУИС-иас зохион байгуулж буй Оюутны их наадамд урьж байна

Урлаг Урлаг26/03/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
31417666422019-03-28-10-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Оюутнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, авъяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжлүүдийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн “Найруулах, жүжиглэх урлагийн тэнхим”-ээс санаачлан “Олон улсын театрын өдөр”-ийг тохиолдуулан мэргэжлийн урлагийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд “3.27” оюутны их наадмыг 2019 оны 03-р сарын 30,31-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар СУИС-ийн “Оюутан” театрт зохион байгуулах гэж байна.

   Оролцогч сургууль тус бүр нэгдүгээр шатны шалгаруулалтыг өөрийн сургууль дээрээ явуулах бөгөөд шалгарсан ажлууд 03 сарын 31–ны өдөр болох хоёрдугаар шатны шалгаруулалтанд орох болно. Уралдаанд 15 минутаас хэтрэхээргүй хугацаатай үндэсний, сонгодог болон гадаадын жүжгийн зохиолын хэсэг, нэг бүлэгт драмын, мюзикл, пластик, contemporary, физикл, постдрамын жүжиг, үргэлжилсэн болон бусад төрлийн зохиолоос сэдэвлэсэн үзэгдэл /зохиомж/-ээр оролцох ба дараах байр эзлүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
1. Шилдэг бүтээл – Өргөмжлөл, цом, 500,000 төг
2. Шилдэг уран сэтгэмж /сүүдэр, кварц, неон гэрлийн зохиомж, хөгжмийн зохиомж, пластик, физикл/ – Өргөмжлөл, цом, 300,000 төг
3. Шилдэг сонгодог бүтээл /МУУГЗ С.Сугар багшийн нэрэмжит/ – Өргөмжлөл, цом, 300,000 төг
4. Шилдэг найруулга – Өргөмжлөл, 150,000 төг
5. Шилдэг эрэгтэй жүжигчин – Өргөмжлөл, 150,000 төг
6. Шилдэг эмэгтэй жүжигчин – Өргөмжлөл, 150,000 төг
7. Шилдэг тайзны зураач – Өргөмжлөл, 150,000 төг
8. Шилдэг зохиолч – Өргөмжлөл, 150,000 төг
9. Шилдэг туслах эрэгтэй жүжигчин – Өргөмжлөл, 100,000 төг
10. Шилдэг туслах эмэгтэй жүжигчин – Өргөмжлөл, 100,000 төг
Тусгай шагнал:
– УДЭТ-ын нэрэмжит шагнал – Өргөмжлөл, 200,000 төг

   Бүртгэл: 2019 оны 03 сарын 25-30-ны өдрүүдэд 10:00-18:00 цагт СУИС-ийн ТУС-ийн Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн 301 тоотод хүлээн авч бүртгэнэ. Бүртгэлийн хураамж 15.000 төгрөг бөгөөд нэг ажилд нэг төрлийн номинаци давхардаж дэвшсэн тохиолдолд дахин бүртгэлийн хураамж төлнө.

   Техникийн зөвөлгөөн:
2019 оны 03 сарын 30-ны 19:00 цагт СУИС-ийн НЖУТ-ийн дэргэдэх 302 тоот танхимд болно. Зохион байгуулагдах газар нь СУИС-ийн “Оюутан” театр.

   Тайлбар:
1. Жүжгийн эскиз, макет /зураачийн бүтээл нь тайзнаа тоглогдох шаардлагатай/
2. Жүжгийн зохиолоор нэр дэвшсэн тохиолдолд бүртгүүлэхдээ хэвлэж авчирна. /зохиолчийн бүтээл нь тайзнаа тоглогдох шаардлагатай/

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.