Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Дэлхийн номын өдөр” 04 сарын 23-нд болно
Нийгэм

“Дэлхийн номын өдөр” 04 сарын 23-нд болно

Урлаг Урлаг17/04/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
846841959025532019-04-17-16-06[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, иргэд олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

   Дэлхийн номын өдөр”-ийг манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, номын сан, зохиолч, хэвлэн нийтлэгчид жил бүр тэмдэглэдэг бөгөөд нийтийн уншлагыг дэлгэрүүлэх, ном, эрдмийг сурталчлах чиглэлээр төрийн бодлого, хэрэгжилтийн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байна.

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/683 дугаар тушаалаар номын сан болон уншлагын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, уншлагыг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл байгууллагыг сурталчлах үйл ажиллагааг дэлгэрүүлэх зорилгоор “Уншлагыг дэмжих журам”-ыг баталсан.

   Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, “Монголын Зохиолчдын эвлэл“, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Төв номын сангууд, хэвлэн нийтлэгчид, зохиолчид,  уншигчид хамтран  нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Дэлхийн номын өдөр”-ийг 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс 25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэнэ.

 Энэ жилийн “Дэлхийн номын өдөр”-ийн арга хэмжээний хүрээнд:

  • Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн  гадна талбайд 4 дүгээр сарын 23-ны өдөр  хэвлэлийн газрууд, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг ном бүтээлээ олон нийтэд сурталчлах, борлуулах боломжийг бүрдүүлж өгнө.
  • ЗГХА Соёл, урлагийн газар, Хүүхдийн төв номын сан, МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын үндэсний төв,  Номын соёлт ертөнц ТББ хамтран “Монголын хүүхдийн уран бүтээлчдийн өдөрлөг”,  Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлчдэд зориулсан сургалт зохион байгуулна.
  • Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 100 гаруй яруу найрагчдыг оролцуулсан яруу найргийн уншлагыг зохион байгуулахын зэрэгцээ нэгдсэн төлөвлөгөөний дагуу  ном хэвлэлийг сурталчилсан төрөлжсөн уралдаан, зохиолч-уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, ном унших аян, танин мэдэхүйн тэмцээн, үзэсгэлэн, ном солилцоо, зорилтот бүлгүүдэд зориулсан уралдаан,  уншлага, дүрийн тоглолт, уран зохиолын үдэшлэг зэрэг олон талт арга хэмжээг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төв аймгийн Сэргэлэн сумын хүүхдүүд “Болор эгшиглэн” наадамд тэргүүллээ

01/10/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолборын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

29/09/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн ур чадварын уралдаанаас Г.Номин Best of Nation Award шагнал хүртжээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Найруулагч, жүжигчин, сурган хүмүүжүүлэгч Г.Доржсамбуугийн нэрэмжит тэтгэлгийг гардууллаа

03/10/2026

“Тэнгэрийн эзэд” үзэсгэлэнд нүүдэлчин ахуйг харуулжээ

03/10/2026

Брэдли Купер “G.I. Joe”-гийн шинэ кинонд Дьюкийн дүрийг бүтээнэ

02/10/2026

Наоми Кэмпбелл шүүхэд давж заалдаж, ялжээ

02/10/2026

Мэрайя Кэри “Glitter” киноны 25 жилийн ойг 1.55 сая ам.долларын алмаазан зүүлтээр тэмдэглэв

02/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.