Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Киноны хууль амьдралд нийцсэн “амьд” хууль байхыг хүсэж байна
Нийгэм

Киноны хууль амьдралд нийцсэн “амьд” хууль байхыг хүсэж байна

Урлаг Урлаг28/06/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Capture1233682090142019-06-28-09-35[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Монгол Улсын кино урлагийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж, киноны уран бүтээлчдийн мэргэжлийн холбоод, кино бүтээгч студи, продакшний найруулагч, зохиолч, жүжигчдээс бүрдсэн 150 орчим төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцлаа.

   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол хүнийг бий болгох суурь бол соёл урлаг, боловсрол, түүний дотор кино урлагийн хүч нөлөө үлэмж их юм. Кино урлагийн хөгжил нь монгол хүний сэтгэхүй болоод техник технологийн хөгжлийг авчрах нэг гарц, киногоор дамжуулж бид дэлхийд өөрсдийгөө бүрэн таниулах боломжтой” гэдгийг онцлов.

   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр УИХ-д өргөн бариад буй “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийг төслийг танилцуулж, хуулийн нэр томъёо, зарим зүйл, заалтын талаар асуусан асуултад хариулт өглөө.

   Хэлэлцүүлэгт оролцогчид киноныхон анх удаа хуультай болох гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэхийн сацуу энэ хууль амьдралд нийцсэн “амьд хууль” байх ёстойг чухалчилж байна. Тиймээс УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдах киноны хуулийн ажлын хэсэгт мэргэжлийн уран бүтээлчдийн төлөөллөө багтааж, хуулийн төсөлд тусгагдаагүй зарим саналыг нэмж оруулахыг хүсэж байлаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд кино урлагийн мэргэжлийн зөвлөлтэй болох, Киноны уран бүтээлчдийг дэмжиж бага хүүтэй зээл олгодог тусгай сантай болох зэрэг хүсэлтийг Засгийн газар, салбарын яаманд уламжлав. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.