Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Залуучуудын хөгжлийн сар эхэллээ
Сонгодог уран зохиол

Залуучуудын хөгжлийн сар эхэллээ

Урлаг Урлаг08/08/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1515158054579412019-08-08-10-38[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ныг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг жил бүрийн найм, есдүгээр сард зохион байгуулдаг билээ. Тиймээс наймдугаар сарыг залуучуудын хөгжлийн сар хэмээн нэрлэдэг. Энэ жил “БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн  газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Ган-Өлзий:

“Энэ жил манай газраас найм, есдүгээр сар буюу залуучуудын хөгжлийн сарыг “БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх юм. Залуучууд маань өөрсдөө хичээж, тууштай байж чадвал эх орондоо хөдөлмөр эрхэлж дэлхийн жишигт хүрсэн цалин авах боломжууд ч нээлттэй байна. Тухайлбал, нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн 8 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 1893 залуучууд сургалтад хамрагдаж, 834 залуу сургалтаа амжилттай дүүргэн, 45 залуу бизнес инкубатор төвд дадлагажих хугацаандаа КОЙКА-гийн санхүүжилтээр сард 440.000 төгрөгийн тэтгэлэг авч, 120 залуу мэдээлэл, технологийн чиглэлээр ажлын байртай болж, хөдөлмөр эрхэлж байна. Одоогийн байдлаар “MKIT” сургалтын төвийг амжилттай төгссөн 13 залуучууд БНСУ-аас аутсорсинг захиалгын гүйцэтгэгчээр хөдөлмөр эрхэлж, эх орондоо ажиллаж амьдрангаа дэлхийн жишигт хүрсэн цалин авч байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдсэн, хотын хөгжил, соёл, тохижилтод залуучууд манлайлсан хот болох зорилтыг дэвшүүлсэн. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжсэн олон талт үйл ажиллагааг 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулан зохион байгуулж байна.  Залуучууд маань дээрх төвүүдээр дамжуулан зохион байгуулах олон талт үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож,  тулгамдаж буй асуудлаа оновчтой шийдвэрлэхэд өөрсдийн дуу хоолой, санал санаачилгийг хүргэх бүрэн боломжтой.

Мөн залуучуудын хөгжлийн сарын хүрээнд төр, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын зохион байгуулж байгаа үйл ажиллагаануудад залуучуудаа идэвхтэй оролцохыг уриалж, нийтийн тээврийн үйлчилгээний газартай хамтран Залуучуудын хөгжлийн сарын сурталчилгааг нийтийн тээврийн 100 автобусанд байршуулан сурталчилж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сарын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна” гэлээ.  

Тус газраас эх орондоо амьдарч сурч, хөдөлмөрлөж байгаа залуучуудыг дэмжихээс гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д заасан зорилтын хүрээнд гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг ажлын байраар хангах, гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг уриалах зорилгоор "Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе II" хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн чуулга уулзалт II”, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын оролцоотой “Эерэг хандлага-Зөв шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулж, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. 

Залуучуудын хөгжлийг дэмжих сарын хүрээнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн аутсорсинг ажлын захиалгыг гүйцэтгэх ажлын туршлагатай, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн залуучуудыг сонгон шалгаруулах нээлттэй хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг энэ сарын 23-нд нийслэлийн “Залуучуудын хөгжлийн төв”-д зохион байгуулна гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.