Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Харанга” хамтлагийнхан: Бидний 30 жил хамтдаа зүтгэснийг үнэллээ
Уртын дуу

“Харанга” хамтлагийнхан: Бидний 30 жил хамтдаа зүтгэснийг үнэллээ

Урлаг Урлаг02/01/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3211223557852020-01-02-14-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Харанга” хамтлагт Төрийн соёрхол хүртээлээ. Монголын хөгжмийн ертөнцийн домог “Харанга” хамтлаг ийнхүү 30 жилийнхээ ойгоор Төрийн соёрхол хүртээж  байна.

   “Харанга” хамтлаг 30 жилийн өмнө хамтлагийн ахлагч Ц.Энхманлайн санаачилгаар үүсэн байгуулагдаж, уралгийн гавьяат зүтгэлтэн Ц.Энхманлай /хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, дуучин/, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат /аргил гитарчин, дуучин/, гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн /гоцлол дуучин/, соёлын тэргүүний ажилтан Я.Одсүрэн /хэмнэлт гитарчин, арын хоолой/, Н.Пүрэвдаш /бөмбөрчин, цохилуур хөгжимчин/ нарын бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ туурвиж иржээ.

   Тус хамтлаг 1997 онд “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 онд “Бодлын тэнгис,” 2003 онд “Ертөнцийн өнгө”, 2007 онд “Special Edition Gold”, 2017 онд “Амьдрал-2” амьд цомог цомгууд гаргаж, сонсогч фенүүддээ бэлэг барьж байсан бол 1989 онд ”Амьдрал”, 1991 онд “Дэлхий ертөнц”, 1993 онд “Миний рок”, 1994 онд “Харанга” хамтлагийн таван жилийн ойн тоглолтууд, 1995 онд “Тэртээх өдрүүд”, 1998 онд ”Эрин зууны хөг”, 1999 онд “Сэтгэлд шингэсэн дуунууд”, 1999 онд “Харанга” хамтлагийн 10 жилийн ойн тоглолт, 2003 онд “Ертөнцийн өнгө” тоглолт, 2004 онд Харанга хамтлагийн Харангын 15 жилийн ойн тоглолт, 2009 онд Харанга хамтлагийн 20 жилийн ойн тоглолтууд, 2011 онд “Амьдрал 2”, 2013-2014 онд Харанга хамтлагийн 25 жилийн ойн тоглолтууд, 2016 онд “Улаанбаатарын үдэш” – Үндэсний их баяр наадмын тоглолт , 2016 онд “Алдрын од” хүндэтгэлийн тоглолт, 2018 онд “Хайрла…” тоглолтыг тус тус хийж байв. Тус хамтлагийн хамгийн анхны тоглолтыг дэмжиж, ивээн тэтгэж байсан Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр хэлэхдээ  “Би бол “Харанга” хамтлагийн найз нөхөд гэхээсээ илүү хэдэн мянган фенийх нь нэг юм. Анхны бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ 30 жил туурвиж яваа хамтлаг  Монголд байтугай дэлхийд ховор шүү. Дэлхийн стандартад нийцсэн анхны цомог, видео клипийг “Харанга” хамтлаг гаргаж байлаа. Амьд домог болсон энэ хамтлагийн дууны хөг аялгуу, яруу найраг, гадаад төрх, дайчин чанар нийгмийн оюун санааны хувьсгалд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Харангын фенүүдийн дунд Харанга бол Монголын Битллз юм байна шүү дээ гэхэд нөгөө залуу нь Өө, үгүй дээ Битллз бол Английн Харанга байхгүй юу гэсэн яриа байдаг" гэж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.