Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Аавын дээл”, “Супер цагдаа” Univision видео санд байршлаа
Уртын дуу

“Аавын дээл”, “Супер цагдаа” Univision видео санд байршлаа

Урлаг Урлаг21/02/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
884484647451702020-02-21-10-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   "Аглуу энтертаймент", "Nomadiа Pictures"-ийн хамтын бүтээл "Аавын дээл", "Супер цагдаа" бүтээл өчигдөр /2020.02.20/ Univision, DDISH, LOOK TV-д байршлаа. Тус уран бүтээлд Гавьяат жүжигчин Г.Мэндбаяр, Г.Золбоот, жүжигчин Б.Навчаа, Ш.Жавхлан, Г.Алтаншагай, Д.Түвшинтөр зэрэг олон уран бүтээлч оролцон тогложээ.

   "Аглуу энтертаймент"-ийн хувьд 2020 он уран бүтээл арвин жил байхыг онцолж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг бүтээлийн үнээр хоёрыг үзэх боломжийг үзэгчдэд олгож байгаа юм. Энэ талаар "Аглуу энтертаймент"-ийн захирал Л.Баттулга "Яг энэ цаг үед хэлж ирдэггүй, хийсэж ирдэг аюултай өвчин дэлхий нийтийн санааг зовоож байна. Монголд үүнээс сэргийлж авга хэмжээ авч байгаа нь зөв. Гадуур бүх үзвэр үйлчилгээ, урлагийн арга хэмжээ, кино үзвэр, спортын тэмцээн, хурал цуглааныг түр хязгаарлалаа. Ингэхээс ч өөр аргагүй юм. Тэгэхээр гэртээ ихэнх цагаа өнгөрүүлж байгаа хүмүүст үзэж харах зүйл хэрэгтэй байгаа. Хүүхдүүд өдөржин гэртээ өнжиж байна. Аав, ээжүүд нь энгийн үеийг бодвол арай эрт гэртээ харьдаг боллоо. Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг ч нэмэгдэж байна. Үүнийг дагаад гэр бүлийн уур амьсгал ч сайхан болж байгаа байх. Цагаан сарын баяраа гэр бүлийн хүрээнд халуун дотноор тэмдэглээрэй гээд Ерөнхийлөгч захирамж гаргачихлаа. Энэ жил өмнөх жилүүд шиг гадуур гарч, ах дүү нараараа явах боломжгүй. Тиймээс хүмүүс гэртээ таваг идээгээ засаад, буузаа жигнэж, зурагтаа үзэхээс өөр аятайхан сонголт ховор л болчих шиг боллоо. Хэдийгээр баяраа өргөн хүрээтэй хийхгүй ч гэртээ халуун ам бүлээрээ байх нь нэг талаар сайхан юм. Бидний бүтээл бас яг энэ цаг үед бэлэн болж, олон олон гэр бүлд инээд хөөр, баяр баясал нэмэх болсондоо их баяртай байна. Хүмүүсийг зугаатай, хөгжилтэй байлгаж, урлагаар дамжуулан нийгмээ тольдож хардаг болоход нөлөөлөх нь урлагийн бидний үүрэг байдаг. Тийм ч учраас “Аглуу энтертайнмент”-ийн цоо шинэ бүтээл “Аавын дээл”, “Супер цагдаа”-г амралт, баярын өдрүүдээр үзэж сонирхон, нэгийг бодож, сэтгэлээ баясгаж, цагийг сайхан өнгөрүүлээрэй гэж үзэгчдээсээ хүсье" хэмээсэн юм. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.