Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»УДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛАА
Нийгэм

УДЭТ “Анна Каренина” жүжгээ тодорхойгүй хугацаагаар ЦУЦАЛЛАА

Урлаг Урлаг09/03/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
548548548544793643502021-03-09-11-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Улсын драмын эрдмийн театр гуравдугаар сарын 4-нөөс эхлэн “Анна Каренина” жүжгийг тайзнаа толилуулж эхэлсэн билээ. Гэвч тус театрын захиргаа болон жүжигчин, уран бүтээлчид, техникийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл гэсэн нийт 54 хүнээс халдвар илэрсэн тул жүжгийг тодорхойгүй хугацаагаар цуцаллаа. Энэ мэдээллийг албаны эх сурвалж баталсан тул сэрэмжлүүлэх үүднээс мэдээллийг хүргэж байна. Театрын зүгээс жүжгийг цуцалсан талаараа дараах МЭДЭГДЛИЙГ гаргалаа. 

МЭДЭГДЭЛ 

   Улсын драмын эрдмийн театрын эрхэм үйлчлүүлэгч, үзэгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн онцгой комиссын 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13/7/12 дугаартай албан мэдэгдэл, холбогдох хууль дүрэм журмыг үндэслэн коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан үзэгчид, уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2021 оны гуравдугаар сарын 07-ны өдрөөс 14-ны өдрийг хүртэлх хугацаанд тоглогдох байсан “Анна Каренина” жүжгийн тоглолт цуцлагдсаныг үүгээр мэдэгдэж үзэгч та бүхнээсээ хүлцэл өчье. Иймд эрхэм үйлчлүүлэгч та бүхэнд дээрх хугацаан дахь худалдан авсан тасалбарыг тоглолт зөвшөөрөгдсөн үед шилжүүлэн үзэх, тасалбар буцаалт хийх боломжтой болохыг үүгээр уламжилж байна.

   Жич: “Анна Каренина" жүжгийн (зөвшөөрөгдсөн) тоглолтын хуваарийн мэдээллийг цахимаар урьдчилан мэдэгдэх болно. Мөн тоглолтын тасалбарыг Улсын драмын эрдмийн театрын касснаас худалдан авсан бол (99250387) дугаараар холбогдох, www.ticket.mn сайтаас худалдан авсан бол (90101800, 1900-1800) дугаарт холбогдож буцаалт хийх боломжтой болно.

   Хүлээцтэй, эерэг хандлагатай үйчлүүлэгч Та бүхэндээ баярлалаа

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

2021 оны 03 дугаар сарын 07

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.