Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа
Нийгэм

Соёлын Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

Урлаг Урлаг19/08/2021Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
16331858462021-08-19-10-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг 8 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймагт ажиллалаа.

   Соёлын сайдын тушаалаар Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн нутагт хэрэгжүүлж буй төслийн хөрөнгө оруулалт, барилгын ажлын явцтай танилцах, Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, түүх, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдалтай танилцах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.

   Соёлын дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн удирдлагууд, соёл урлагийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцохын зэрэгцээ аймгийн нийтийн номын сан, музей, соёлын төвүүд, соёлын бүтээн байгуулалтын үйл явцтай танилцлаа.

   Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн соёлын салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ Соёлын дэд сайд М.Батбаяр Соёлын яам байгуулагдсан нэг жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажил, бүтэц үйл ажиллагаа, салбарын хүний нөөцийн бодлого, стратеги төлөвлөгөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цалин урамшуулал, хууль тогтоомжийн талаар танилцуулсан юм.

  Орон нутгийн соёлын байгууллагуудын төлөөлөл уулзалтын үеэр орон нутгийн театрын стандарт, түүний бүтэц, холбогдох журмыг баталгаажуулах, мэргэжлийн боловсон хүчин, соёлын төв болон сумдын орон нутаг судлах танхимын ажилтны орон тоог нэмэгдүүлэх, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Ажлын хэсэгт уламжиллаа. Мөн Соёлын дэд сайд М.Батбаяр орон нутагт Соёлын хэлтэс байгуулах асуудлаар аймгийн удирдлагуудтай ярилцаж, орон нутгийн соёлын ажилтнуудыг мэргэшүүлэх, дахин сургалтад хамруулах зэрэг тодорхой ажлуудыг хийж эхлүүлэхээр болов.

   Үүний дараа Ажлын хэсэг аймгуудын музей болон зарим сүм, хийдийн үйл ажиллагаатай танилцаж, аюулгүй байдлыг цаг алдалгүй хангах, албан хаагчдын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх, сүм, хийд, хувь хүний өмчлөлд байгаа түүх, соёлын дурсгалт зүйлийг соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж өмчлөлийг баталгаажуулах талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгөв.

    2021 оны 7 дугаар сарын 15-17 буюу Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдээр баруун аймгуудын музей, сүм, хийдүүдэд гарсан хулгайн гэмт хэргийн талаар орон нутгийн холбогдох цагдаагийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх, аюулгүй байдлыг чангатгах цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцож нягт хамтран ажиллахаар боллоо.

    Соёлын яам нь соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний сүлжээ байгуулах, олон нийтийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын соёлын өвийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, түүнд чиглэгдсэн сурталчилгаа, контент бүтээх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж эхлүүлээд байна. Түүнчлэн Соёлын дэд сайд аймгуудад баригдаж буй соёлын бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцаж, зураг төсвийн дагуу барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх шаардлагатайг онцлов. Өнөөдрийн байдлаар Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилга 75 хувь, Өвөрхангай аймгийн музейн барилга 45 хувь, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын соёлын төвийн барилга 75 хувь, Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын барилга 80 хувьтай байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Нэгэн эмэгтэй Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу хэд хэдэн удаа бууджээ

09/03/2026

Эмма Уатсон Мексикийн тэрбумтантай болзож байна

09/03/2026

Тимоти Шаламе балет, дуурийг “Хэн ч сонирхохоо больсон“ гээд шүүмжлүүлэв

09/03/2026

Бен Аффлекийн хиймэл оюуны компанийг “Netflix” худалдаж авчээ

09/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.