Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Улсын арслан П.Бүрэнтөгс гэж хэн бэ?
Спорт

Улсын арслан П.Бүрэнтөгс гэж хэн бэ?

Урлаг Урлаг17/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bvrentugs191334232012-07-17-09-49[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Увс аймгийн Давст сумын харьяат “Алдар” спортын хороо, “Олимп” дээд сургууль, ДЦС-4 ТӨХК-ийн бөх аймгийн арслан П.Бүрэнтөгс Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадамд ес давж Улсын арслан цол хүртсэн билээ.

Аймгийн арслан П.Бүрэнтөгс 91 жилийн ойд түрүүлснээр Ардын хувьсгалын түүхэн он жилүүдэд улсын цолгүй бөх түрүүлсэн дөрөв дэх тохиолдлын  эзэн болж, Ардын хувьсгалаас хойшхи 50 дахь арслан цолтон болон тодорчээ.

1955 онд 256 бөх сугалаагаар барилдаж, Төв аймгийн Баянбараат сумын уугуул, залуу бөх С.Оргодол найм даван түрүүлж, шууд улсын арслан цол хүртэж байснаас хойш ийнхүү 57 жилийн дараа улсын цолгүй хүчтэн төрийн наадмын түрүү хүртэж буй нь энэ юм. Идэр залуу шинэ арслан мөн цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнийн 25-ны жил дээрээ анх удаа улсын наадмын түрүү хүртэж байсан амжилтыг давтсан байна.

Ямартаа ч ард түмний ам дамжин яригдах шуугиант наадам шувтарч, бөхийн ертөнцөд Пүрэвийн Бүрэнтөгс гэж шинэ арслан төрлөө.

Долдугаар сарын 12-ны орой гэртээ ардын наадмын түрүүг авч очих хувь тохиолоо бяр, сэтгэл хоёртоо нөөж байсан энэ залуугийн хэн болох талаар хэвлэлүүдэд шуугиж байна.

Улсын арслан П.Бүрэнтөгс 1988 оны шороон луу жилд Увс аймгийн Давст сумын харьяат аврага малчин Пүрэвийн  гэр бүлд төржээ.

Улсын арслан П.Бүрэнтөгс 2006 онд  Увс аймгийн Давст суманд дунд сургуулиа төгсөж, “Олимп” дээд сургуулийн чөлөөт  бөхийн ангид элсэн оржээ.  Түүний үндэсний бөхийн эрдэм ухаан заасан анхны багш нь Даян аварга Агваансамдангийн Сүхбат гэдэг юм билээ.

Саяханыг хүртэл А.Сүхбат аваргын “Олимп” дэвжээнд харьяалагдаж байсан улсын арслан П.Бүрэнтөгс, Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадмын бэлтгэл сургуулилтаа “Увс нуур” дэвжээнд нутгийн бөхчүүдтэйгээ хамт хийж, “Алдар” спорт хороонд харьялагдаж эхэлжээ.

Тэрээр өдгөө эхнэр, охины хамт амьдардаг бөгөөд ДЦС-4 ТӨХК-ийн Цахилгаан цехийн ажилчин хийдэг аж. Түүний эхнэрийг Хэнтий аймгийн уугуул, охин нь ой гарантай хэмээн ойрын эх сурвалж мэдээллээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр “шинэхэн” арслан П.Бүрэнтөгст Увс нутгийн зөвлөл Lexus 570 бэлэглэж, ДЦС-4 ТӨХК-ийн хамт олон нь  “Станцын хүндэт ажилчин” цолоор шагнаж, хоёр өрөө байр бэлэглэсэн сурагтай байна.

Б.Дэжид

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Dune” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ

23/03/2026

Дитер Болены концертуудыг цуцалжээ

23/03/2026

Монголын говиос нэн ховор бичил хөхтөн амьтны яс олджээ

23/03/2026

“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна

23/03/2026

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан

23/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.