Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Язгуур урлаг»“Уяхан замбуутивийн наран” дууны хуучин бадгууд олджээ
Язгуур урлаг

“Уяхан замбуутивийн наран” дууны хуучин бадгууд олджээ

Урлаг Урлаг11/04/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
zambuu-tiv-duu-300x267-150x1505443364382012-04-11-18-38[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын иргэн Ө.Сүхбаатарт урьд өмнө мэдэгдээгүй монгол ардын уртын дууны баялаг түүвэр хадгалагдаж байжээ. Тайж удамтай Ө.Сүхбаатарт энэ үнэт өв өвөг дээдсээс нь уламжлагдан ирсэн бөгөөд “Социализмын үед үзэл сурталд харш хэмээн пдуулагдаж байгаагүй, олонд түгж дэлгэрээгүй олон сонирхолтой дуунууд энэ түүвэрт бий” хэмээн Ө.Сүхбаатар гуай ярьсан байна. Монгол уртын дууны нэг ноён оргил болох “Уяхан замбуутивийн наран” дууны шашин төртэй холбоо бүхий агуулгатай бадгууд энэ түүвэрт эхээрээ байгаа нь судлаачдын сонирхлыг ихээр татаж байна. Уг түүвэр нь муутуу цаасан дээр монгол бичгээр ХХ зууны эхэн үед бичигдсэн бөгөөд ойролцоогоор 30 гаруй уртын дууны үгийг бүрэн эхээр нь бичсэн аж. Их дууч Н.Норовбанзадын дуулж байсан “Уяхан замбуутивийн наран” дууны хувилбар ямар үгтэй байсныг сонирхуулъя.

Зээ, уяхан замбуу тивийн наран нь

Энэхэн бүх дэлхий даяхнаараа

Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Уяхан замбуу тивийн наран

Жаа

Энэ сайхан замбуу тивийн наран

Илхэн бүхий дэлхий дээгүүр

Мөхдөлгүй дэлгэрч түгэн

Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Жаа

Тэр лугаа адил

Олон түмний минь өршөөл

Үнэн сэтгэлтэй бүхнийг

Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Жаа

Үүлэн чөлөөний наран мэт

Өчүүхэн энэ явах насаа

Үнэн мөнх дор барьж

Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ

Жаа

Идэр цовоо саруул сэргэлэн насандаа

Эс сурсан эрдэм номыг

Өтөлж харьсан хойноо

Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ, та мину зээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна

24/07/2026
Ярилцлага Урлаг

Нишимүра Шёо: Монгол хүн бүрийг өдөр тутамдаа морь унаж, монгол гэрт амьдардаг гэж бодсон

16/07/2026
Ярилцлага Урлаг

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026

“Сүүлчийн зүүд” хамтарсан үзэсгэлэн гарч байна

26/07/2026

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026

Дэлхий дээрх хамгийн үнэтэй, цорын ганц бугуйн цаг 55 сая ам.долларын үнэтэй

25/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.