Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Камертон 2” төслийн хоёрдугаар үе эхэллээ
Нийгэм

“Камертон 2” төслийн хоёрдугаар үе эхэллээ

Урлаг Урлаг20/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
kamerton-23810124702012-07-20-15-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн оны буюу 2011 оны 12 сарын 26-ний өдөр  “Камертон 2” гэсэн төслийг “B Production”, Монголын Үндэсний “Боловсрол суваг” телевиз, “Music Box” сувгууд хамтран хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа олон нийтэд зарлаж хэвлэлийн бага хурал хийж байсан.

Тэгвэл 2012 оны 07 сарын 19-ний өдөр буюу өчигдөр “Камертон 2” төслийн ерөнхий зохион байгуулагчид хамгийн халуухан, хамгийн өрсөлдөөнтэй мөн жинхэнэ мэргэжлийн түвшний үе болох хоёрдугаар үеээ эхлэж байгааг  олон нийтэд албан ёсоор зарлалаа.

Анх 760 гаруй залуусын зорин ирж байсан “Камертон 2” шоу төслийн нэгдүгээр үе нийт 4 шаттай явагдсан бөгөөд шат бүхний нь онцлог, сонирхол татам, сэтгэл хөдлөгсөн  тоглолтуудтай нэвтрүүлгээд “Боловсрол суваг” телевиз болон “Music Box” сувгуудаар гарсан нь үдэш бүр үзэгчдийн хүсэн хүлээж үздэг нэвтрүүлгийн нэгт зүй ёсоор багтаж чаджээ.   

Ийнхүү “Амьд дуулалт”, “Төгөлдөр хууртай соло дуулалт”, “Хамтлагаар дуулах мини концерт”, “Амьд хөгжимтэй соло дуулалт” гэсэн дөрвөн үе шаттайгаар үргэлжилсэн “Камертон 2” шоу төслийн “Шилдэг 16” оролцогч урлагийн алтан тайзруу гарах 5 дахь шат руугаа хөл тавиад байна.

Харин яг одоо “Камертон 2” шоуны “Шилдэг 16” оролцогч “Камертон 2” шоуны шүүгчид болох “Камертон” хамтлагийн дөрвөн гишүүний удирдлаган доор дөрөв хуваагдаж жинхэнэ мэргэжлийн хамтлагийн түвшинд бэлтгэл сургуулилтаа хийж эхлэсэн байна.  Мөн оролцогчдын бие бялдрын хөгжил, гадаад өнгө төрх, гоо сайхан, хувцаслалт зэрэгт анхаарал хандуулах үүднээс бялдаржуулах клубын мэргэжилтэн болон мэргэжлийн стилистүүд хамтран ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд дөрвөн багт хуваагдсан “Шилдэг 16” оролцогч маань тус тусын видио клипний зураг авалтанд орох, тус бүртээ мини тоглолтуудыг хийхээс гадна хамгийн гол нь урьд өмнө нь Монголын шоу төслүүдэд байгаагүй нэг зүйл нь эдгээр 16 оролцогчийг төслийн хоёр дахь үед цалинжуулан тэдэнтэй гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн байна. Энэ нь шоу бизнес гэдэг ямагт хариуцлагатай бас залуусыг  эргэлт буцалтгүйгээр урлагийн төлөө хүчин зүтгэхэд нь дэмжлэг болж байгаа хэрэг бизээ.  Энэ бүхний эцэст “Камертон 2” шоуны “Шилдэг 16” оролцогчдын урлагийн тайзнаа  хөл тавих анхны гараа болох гала тоглолтыг 2012 оны 9 дүгээр сарын сүүлээр зохион байгуулах гэж байгаа бөгөөд тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “On and off” продакшн, ерөнхий найруулагчаар “On and Off” продакшний продюсер С.Ононбат ажиллах юм байна.  Монголын рок  поп ертөнцөд  17 жил тэсрэлт хийж байгаа “Камертон” хамтлагийн залуу залгамж халаа тун удахгүй тодрох мөч ойртсоор байгаа гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.