Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Пенелопе Круз худлаа ярьж чаддаггүй.
Нийгэм

Пенелопе Круз худлаа ярьж чаддаггүй.

Урлаг Урлаг20/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index6157565732012-07-20-16-24[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

     
Испанийн алдарт жүжигчин, мөнхийн залуу үзэсгэлэнт хатагтай Пенелопе Круз нь гэрийн сайн эзэгтэй, хүүхдүүдийнхээ сайн ээж, бас амьтны эрхийг тууштай хамгаалагч гэдгээрээ алдартай. Тэрээр үслэг эдлэл огт өмсдөггүй. Мөн эзэнгүй, гудамжны тэнэмэл муур нохойг авч тэжээдэг сайхан сэтгэлт нэгэн билээ. Харин түүнийг цагаан хоолтон гэдгийг та мэдэх үү? Доорх мэдээллээс та түүний талаар илүү ихийг мэдэж авах болно.
Зан араншингийн хувьд…?
Би үнэндээ хэтэрхий зөрүүд. Өөрийнхөө юу бодож буйг шууд л хэлчихдэг зантай. Энэ тал дээр бусдыг уян хатан байгаасай гэж боддог ч, өөрөө тийм байж чаддаггүй.
Худлаа ярих нь…?
Би худал хэлэхдээ муу. Худлаа яриахаар инээд хүрээд, амархан баригдчихдаг юм. Ер нь би худлаа ярьж чаддаггүй.
Үнэртэй усны тухайд…?
Би анх “Lancome” брэндийн үнэртэй ус хэрэглэж байсан. Энэ үнэртнийг хэрэглэх бүрт хуучны дурсамж сэргэдэг. Би “Lancome”-тай хамтарч ажиллаад 20 жил болж байна.
Ээж болсон тухайгаа яриач?
Байгаль дэлхийн зохилдлогоо үнэхээр гайхамшигтай. Эмэгтэй хүн хүүхдээ төрүүлэхийн тулд есөн сар тээдэг. Харин ээж хүн хүүхдийнхээ царайг харахаараа дахин шинээр төрсөн мэт болдог”
Жонни Деппийн талаар…?
Тэр намайг ямар ч үед инээлгэж чаддаг. Бүр гунигтай зураг авалтын үед инээлгэж дөнгөдөг шүү. Түүнээс болж “Карибын тэнгисийн дээрэмчид” киноны зураг авалт хоёр цагийн турш хойшлож байсан тохиолдол бий. Тэгэхэд би үгээ хэлж эхэлмэгцээ л инээчихээд байж билээ.
Таны дотоод мэдрэмж?
Би цаг мөч бүхэнд ямар нэг зүйлд санаа зовж байдаг. Өдөр бүр өөрийн айдсаа дарж, санаа зовохоо багасгахыг хичээдэг ч энэ бүхэн төдийлөн санаснаар болдоггүй.
Жүжигчний мэргэжлийн тухайд?
Жүжигчин хүний хамгийн чухал зүйл бол өөрчлөлт. Тухайлбал: Би Италийн “Битгий яв” кинонд тоглохдоо маш муухай царайтай хүний дүрд хувирсан. Би өөрийнхөө мэргэжлээр маш их бахархдаг. Учир нь надад хувирах боломжийг олгодог. Би сэтгүүлийн нүүрэнд гарахаас илүүтэй хүссэнээрээ өөрчлөгдөх эрх чөлөөг хүсдэг.
Гоо үзэсгэлэнгийн талаарх таны бодол?
“Зөвхөн үзэсгэлэнтэй байх нь кареераа өсгөхөд хангалтгүй. Гоо үзэсгэлэнгээ урдаа барьж дүр авсан ч, авъяасгүй бол мундаг жүжигчин болж чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл авъяас, хичээл зүтгэл үгүй бол гаднах төрх гэдэг хий хоосон л зүйл.
Ажил мэргэжил…?
Би урьд нь ажлын хэнээтэй байсан. Жилд дөрвөөс таван кинонд тоглодог байлаа. Харин одоо бол ажил амралтаа зохицуулахыг илүүд үзэх болсон. Бид чинь амьдралаас таашаал авч амьдрах хэрэгтэй шүү дээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.