Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хошин шог»Улсын тэргүүний уран сайханч бий-биелээч М.Дарьсүрэн
Хошин шог

Улсын тэргүүний уран сайханч бий-биелээч М.Дарьсүрэн

Урлаг Урлаг11/04/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(25)1242533382012-04-11-20-10[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

– Бий биелээч хэмээх урлагийн их аян замыхаа түүхийн богцыг задлаач?
 
 -Би Ховд аймгийн Булган сумын уугуул, торгууд ястан хүн. Нас сүүдэр 80 хүрч байна. Улаанбаатар хотод ирээд долоон жил болж байна. Манай сумын захиргаанаас 1945 онд залуучуудыг ажилд оролцуулах хөдөлгөөн өрнөсөн юм. Намайг сумын артелд ноос угаадаг ажилд орох уу, аль эсвэл улаан буланд ажилд орох уу гэхэд нь би улаан буланг сонголоо. Тухайн үеийн сумын улаан булангийн найруулагчаар ажиллаж байсан М.Пүрэвжал гэдэг хүн надад анх бий-биелгээ зааж өгснөөр эмээ нь үндэсний их язгуур урлагт хөл тавьсан юм. Тэр үеэс хойш өнөөг хүртэл хоёр дахь үеийн биелээч болж 60 гаруй жил үндэснийхээ их өв уламжлал, бий-биелэгт сэтгэл зүрхээ зориулж явна даа. Одоо үр хүүхэд хойч үедээ зааж сургаж байна. Манай нутагт миний 20-иод шавь бий.
 
– Бий-биелгээ хэрхэн заалгаж сурч байсан үеээ дурсвал?
 
– Миний анхны багш өвгөн М.Пүрэвжал(Баруун Монголын алдарт туульч)  надад торгуудын зургаан биелгээг анх заасан юм. Манай багш уул ус, ургамал амьтныг нүдэнд үзэгдтэл их сайхан биелнэ. Биднийг өвлийн цагт цасан дээр сүүдрээ хараад биел. Тэгвэл их сайн сурдаг юм гэнэ. Тэгээд л хэсэг залуус нийлээд нэгнийдээ цуглаж өөхөн дэнгийн гэрэлд бие биедээ тэгвэл ингэнэ, ингэж хөдөлбөл тэгнэ гэж хэлж зөвлөлдөж сурдаг байлаа. Би урлагт дуртай болохоор тэр бүгдийг сурах гэж ер нь их махруу зүтгэдэг байлаа.
 
Нэг удаа би багшийнхаа хэлснээр гэртээ хариад өвөл сартай шөнө цасан дээр өөрийнхөө сүүдрийг хараад л биелэж гарлаа даа. Гэтэл ээж маань галтай цучил барьж гарч ирээд л намайг хангинан, өнөөх галтай цучилаараа газар шавхуурдан гэр тойруулан хөөж орууллаа. Би ч гайхан “ээжээ та намайг яаж байгаа нь энэ вэ. Хүн амьтанд муухай харагдаж байгаа байлгүй. Одоо та бид хоёрыг муу хэлнэ” гэхэд ээж “Чи чинь хар шөнө гадаа гарч гараа сарвалзуулаад юу тусчихав. Чамайг газрын гай дайрчихаж. Газрын гайг галтай цучилаар хөөж зайлуулдаг домтой юм. Хүн амьтан ярьж хэлж л байг. Наад бузраас чинь салчихвал ямар хамаа байхав” гэж билээ. Нээрээ ч дараа нь манай нутгийнхан “Занданы өнөөх охин/манай ээжийг Зандан гэдэг байсан/ галзуурсан байв аа. Сартай шөнө гадаа гараад л сарваганаад байх юм. Эх нь галтай цучил бариад л хөөх юм” гэж ярьсан байсан юм.
 
– Та тэгээд ээждээ юу гэж тайлбарлав аа. Дараа нь биелгээгээ зааж сургав уу?
 
– Өө тэгэлгүй яахав. “Ээжээ та намайг битгий ингээч. Би газрын гай тусаагүй. Гараа сарвалзуулдаг чинь биелгээбайхгүй юу. Би сумын клубд Пүрэвжал багшаар заалгасан юм” гэж ээждээ тайлбарлалаа. Дараа нь ээж “алив охин чи тэр нэг юм аа бидэнд үзүүлээд орхи” гэхэд нь би ойролцоо айлаас ихэл /морин хуур/ гуйж авч ирээд дуугаргаж биелж үзүүлж байсан юм. Тэрнээс хойш миний ойр хавийнхан надаар биелгээ заалгасан юм.
 
– Тэгэхээр бий-биелгээ нь заавал удам залгаж өвлүүлж үлдээдэггүй байх нь ээ?
 
Тиймээ. Миний удамд надаас өмнө биелдэг хүн байгаагүй. Би багшаасаа сурсан учир хоёр дахь үеийн биелээч гэж нэрлэгддэг. Надаас миний ах дүү,үр хүүхдүүд маань сурсан учир уламжлаад явна. Тэд мөн хүүхдэдээ зааж цааш уламжилна. Миний охины зээ гурван настай охин биелэх гээд мөр гараа хөдөлгөөд, сурч байгаа. Тэр маань зургаан үеийн биелээч болж байгаа юм.
 
-Торгуудын хэдэн биелгээ байдаг вэ. Тус тусын онцлог нь юу вэ?
 
-Торгууд ястны үндсэн – Их агсал/эрэгтэй хүн биелдэг,дуут биелгээ/,
 
– Цацал/ эрэгтэй эмэгтэй аль нь ч хамаагүй биелдэг бөгөөд цацал сүү өргөх ёс заншлыг үзүүлдэг/,
 
– Жудар/эмэгтэй хүн биелдэг. Хурдан түргэн хөдөлгөөнтэй эмэгтэй хүнийг дүрсэлдэг/,
 
– Эрээн хавирга/эрэгтэй эмэгтэй аль нь ч хамаагүй биелнэ. Эрээн хавирга гэдэг уулыг дүрсэлдэг/,
 
– Хэлхээ/эмэгтэй хүн биелнэ. Эмэгтэйчүүд гараараа хэлхэлдэн биелдэг/,
 
– Ховог/эмэгтэй хүн биелдэг. Ховог гэдэг нь ястаны нэр/,
 
– Найман гуа арслан/эрэгтэй хүн биелдэг дуут биелгээ. Эр хүний сүр хүчийг харуулдаг/ гэсэн долоон биелгээ байдаг. Мөн хөдөлмөрийн биелгээ гэж байдаг. Сур элдэх, ховоо татах зэрэг ахуйгаа биелгээндээ тусган үзүүлдэг.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

“Хууртай мөнхрөх аялгуу-2024” олон улсын уртын дуу дуулаачдын уралдааны шилдгүүд тодорлоо

13/11/2024
Видео Урлаг

Дэлдүүр хөгжим

30/07/2012
Язгуур урлаг Урлаг

Монгол үндэстний уртын дуу

13/04/2012

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.