Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ц.Мянганбаяр мисс Гэрэлчулуунд арай л дэндүү харамч ханджээ
Нийгэм

Ц.Мянганбаяр мисс Гэрэлчулуунд арай л дэндүү харамч ханджээ

Урлаг Урлаг24/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images8465110802012-07-24-13-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Тусгай салаа” киноны Номингийн дүрээр олны танил болсон загвар өмсөгч, мисс Б.Гэрэлчулуун сүүлийн үед тайз дэлгэцийн олон уран бүтээлд оролцох болсон. Тэрээр СУИС-ын жүжигчний ангийг төгссөн бөгөөд оюутан ахуй цагтаа МҮОНТ-ийн дэргэдэх “Халил” хамтлагийн ахлагч Энхбаяр гэх залуутай үерхэж байсан аж. Гэвч кинонд тоглож олны танил болсных нь дараа түүнийг монголын нэр нөлөө бүхий эрхмүүд, тэр дундаа Ц.Мянганбаяртай нэр холбох явдал багагүй гарсан. Гэсэн ч тэрээр “Ц.Мянганбаярыг загвар өмсөгч бүсгүйчүүдийг барж дуусгалаа гэх юм. Бас дуусах болоогүй охидууд байдаг юм шүү. Би өөрийн хүч хөдөлмөрөөр хэнээс ч хараат бус амьдарч чаддаг” хэмээн хэлж байсан удаатай. Түүний үерхэж байсан Энхбаяр нь “Тэнгэрийн ивээл” киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд Мотив хамтлагийн “Чамдаа” дууны клиппийг “амьдруулсан” нэгэн. Багагүй хугацааг хамт өнгөрүүлсэн найз залуугаа Б.Гэрэлчулуун тэр бүр дурсаад байдаггүй бөгөөд түүний “хүчээр” Тусгай салаа кинонд тоглосноо ч нуудаг. Үнэндээ бол “Тусгай салаа” киноны Номингийн дүрд “ТВ мисс” тэмцээний хоёрдугаар байрын шагналт Ханд тоглох байсан боловч Энхбаяр тус киноны найруулагчтай ярьж, гуйж байж экс найз бүсгүйгээ тоглуулах болсон юм билээ. Үүгээр ч зогсохгүй Б.Гэрэлчулуун Энхбаяртай үерхэж байхдаа машиныг нь уначихаад “Энийг надад Ц.Мянганбаяр авч өгсөн” гээд хээв нэг яриад явдаг байжээ. Гэвч өнөөх машин нь Toyota carina маркийн машин байсан болохоор Гэрэлчулууны үгэнд итгэх хүн ховор байсан гэдэг. Ямарсайндаа л зарим нь “Үнэтэй цайтай зүйлээр охидыг эрхлүүлдэг Мянганбаяр энэ удаад Гэрэлчулуунд арай л дэндүү харамч хандаж дээ” хэмээн инээдэм болгон ярьдаг байсан аж.
Г.Мөрөн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.