Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»А.Энхтулга: Өөрийнхөө чадах зүйлийг хийвэл ямар ч бухимдалгүй болчихно
Уртын дуу

А.Энхтулга: Өөрийнхөө чадах зүйлийг хийвэл ямар ч бухимдалгүй болчихно

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3d40b849eb4e477aoriginal5007580432012-07-26-16-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
-“Лемонс” хамтлаг анх хэрхэн байгуулагдаж байсан түүхээсээ манай уншигчидтай хуваалцаач?

-Манай хамтлаг 2004 оны долдугаар сард албан ёсоор байгуулагдаж байсан. Амьд хөгжим сонирхдог болохоор хамтлагийн гоцлол дуучин Ц.Одбаярыг би урьд нь таньдаг байсан л даа. Нэг удаа Ц.Одбаяртай уулзахаар бэлтгэлийнх нь байранд очлоо. Тэгсэн нэг л танил хоолой дуугарч байсан. Би ч хаана сонссон дуу, хоолой билээ гээд л тархины “хатуу диск”-ийг тултал нь ажиллуулж байгаа юм чинь / инээв/. Тухайн үед яг хөгжим тавьчихсан юм шиг санагдсан болохоор тэгсэн байх л даа. Яваад ортол манай Ц.Одбаяр амьдаараа дуулж байсан. Тэгээд л илүү дотно танилцаж сайн, сайхан бүтээл хийх сэдэл төрж хамтлагаа байгуулсан юм.

-Нэг хэсэг сонсогчдыг байлдан дагуулсан уран бүтээл хийж байсан. Харин одоо завсарлага авчихсан мэт санагдах юм?

-2009 онд “Залуу Лениний ойролцоо гурван давхарт” цомгоо гаргаад нэг хэсэг завсарласан нь үнэн. Харин саяхнаас шинэ уран бүтээлдээ шамдан орж, дуугаа бичүүлж эхэлсэн. Чанартай уран бүтээл гаргах гэж зорьсон цаг хугацаа минь сонсогчдод завсарлага авсан мэт харагдаж байгаа байх. Ер нь амьд хөгжмийн хамтлагт шинэ уран бүтээл хийхэд цаг хугацаа их шаарддаг юм.

-Удахгүй шинэ цомог гаргах гэж байгаа гэсэн. Цомог хэчнээн дуутай, ямар нэртэй гарах вэ?

-Одоогоор цомгийн нэрээ өгөөгүй байна. Нийт 11 дуунаас бүрдсэн цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа. Манай зарим дууны хөгжим нь бэлэн болчихсон. Харин үг нь эвлэж өгөхгүй л байна. Тийм болохоор манай хамтлагийг сонсдог, шүлэг зохиол бичдэг хүн байвал бидний фэйсбүүкээр дамжуулан илгээж болно шүү. Нэг үгээр хэлбэл “Лемонс” хамтлаг сонсогчидтойгоо нийлж уран бүтээнэ хийнэ гэсэн үг.

-А.Энхтулга гэдэг хүн яагаад амьд хөгжим сонирхон тоглох болов. Ер нь амьд хөгжмөөс ямар мэдрэмж авдаг вэ?

-Бага байхдаа таалагдсан бүхнээ сонсдог байсан. Харин 10 жилийн ахлах ангиасаа амьд хөгжим түлхүү сонсдог болсон юм. Мөн гадаадын хамтлаг дуучдын дууг сонсдог байсан нь амьд хөгжимтэй нөхөрлөх цаашлаад хамтлагтай болох хүслийг минь өдөөж өгсөн болов уу. Ер нь амьд хөгжмөөс бүхий л амьд зүйлийг мэдэрдэг дээ.

-Та нарын поп хамтлагаас ялгарах онцлог юу. Мөн бэрхшээлтэй зүйл тохиолддог байх …?

-Поп хамтлагийн тухайд царайлаг охид, хөвгүүдийг продюсерууд нь шилж сонгож аваад, бэлэн дуу өгч дуулуулаад “од” гэдэг бил үү, тийм юм болгочихдог. Харин амьд буюу рок хамтлаг дуучид бүх дуу хөгжим, бүтээлээ өөрсдөө зохиодгоороо ялгардаг. Товчоор хэлбэл, өөрсдийн оюун санаагаа тултал ухдаг гэсэн үг. Нэг байгууллага дээр очоод тоглолтод оролцох гэхээр хөгжим техник хэрэгсэл дутах гээд байдаг нь бэрхшээлтэй тал юмуу даа. Дээр нь амьд хөгжим үзэгч, сонсогчдод жинхэнэ амьд мэдрэмжийг өгч чаддаг.

-Гадаадын поп хамтлаг, дуучид өөрсдийн хөгжимчинтэй байдаг. Монголынх тийм байж болох уу?

-Тийм байж болох байх л даа. Гэхдээ Монгол Улсын хөгжмийн зах зээл ямар билээ, гадаадын хамтлаг дуучдын зах зээл ямар билээ гэдгийг бодох хэрэгтэй. Шинэ уран бүтээлээ бичүүлэх гэж санхүүгийн хүндрэлд орж байгаа хамтлаг дуучид бүхэл бүтэн хөгжмийн баг цалинжуулаад авч явна гэвэл худлаа. Харин гадаадын хамтлаг дуучид өөр шүү дээ. Тэд нэг аялан тоглолт хийлээ гэхэд хэдэн хүн үзэх үү. Мөн хэчнээн их ашиг олдог билээ. Ер нь бол наад санаа чинь зөв л дөө. Үргэлж бэлэн хөгжим тавиад дуулаад байвал хэцүү. Поп, рок, хип хоп хамтлаг дуучид гэлтгүй бүх хөгжмийн урсгал ардаа амьд хөгжимчидтэй байх ёстой. Амьд хөгжим гэхээр л рок хамтлаг гэдэг ойлголт Монголд хэвшсэн нь буруу юм. Манай рок попынхноос МУГЖ Б.Сарантуяа, Т.Ариунаа, реппэр Gee зэрэг уран бүтээлч ардын хөгжимтэй хамтарсан уран бүтээл хийж эхэлж байна. Энэ нь тун зөв сайшаалтай хэрэг гэж бодож байгаа.

-Хүн бүр л өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй байдаг. Таны ертөнцийг үзэх үзэл?

-Туурвиж байгаа уран бүтээлээрээ өөрийнхөө ертөнцийг үзэл бодлыг илэрхийлж сонсогчдодоо хүргэхийг хичээдэг. Манай хамтлагийг сонсож, мэдэрдэг хүмүүс ойлгосон байх. Би өөрөө нумын ордных. Тэгэхээр намайг ямар үзэл бодолтой, ямар хүн бэ гэдгийг нумын ордны зурхайг уншаад мэдэж болно /инээв/.

-Залуу хүний нүдээр өнөөдрийн нийгэм ямар өнгөтэй харагдаж байна?

-Энэ нийгэмд бухимдмаар юм байна, сайшаамаар ч зүйл байна. Гэхдээ нийгмийг бүрдүүлж байгаа хүчин зүйл нь хүмүүс бид өөрсдөө шүү дээ. Тэгэхээр нийгмийн бухимдал биднээс л болж үүсээд байгаа юм шиг санагддаг. Хүн бүр дор бүрнээ хичээж, өөрийнхөө чадах зүйлийг хийвэл ямар ч бухимдалгүй болчихно шүү дээ. Хэн нэгэн хүн өөрөө чадахгүй байж бусдын чаддаг зүйлийг хийх гэж оронцоглоод байхаар чаддаг хүмүүс нь хараад бухимдана биз. Үүнтэй л ижил юм. Өнөөдрийн бидний амьдарч буй нийгэм сайхан чөлөөтэй байна. Хүмүүс эрхээ хэнээр ч хэлүүлэхгүй сайн эдэлдэг ч үүрэг гээч юм байдгийг мартчихсан байдаг нь харамсалтай. Эрхээ эдэлж болсон юм чинь үүргээ бас ухамсарлах нь зүй ёсны хэрэг биз дээ.

-Залуустаа хандаж юу хэлэх вэ?

-Өнөөдрийн боловсролын чанар, үнэлгээ буурсан байна. Дээд сургууль төгссөн хүн дэлгүүрт худалдагч хийгээд явж байх жишээтэй. Уг нь тэр хүн дэлгүүрт худалдагч хийх гэж дөрвөн жил төлбөр төлөөгүй шүү дээ. Тэгэхээр залуустаа хандаж өөрийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваарай. Харин дөнгөж их сургуулийн босго алхаж байгаа дүү нартаа “Чанартай боловсрол эзэмшээрэй” гэж “Лемонс” хамтлаг уриалж байна. Дараа цоо шинэ уран бүтээлтэй уулзана.

Г.АЗЖАРГАЛ

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

19 дэх удаагийн Венецийн архитектурын биенналь эхэллээ

14/05/2025

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.