Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МҮОНТ NHK телевизтэй хамтарч ажиллана
Нийгэм

МҮОНТ NHK телевизтэй хамтарч ажиллана

Урлаг Урлаг01/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_NHK_телевизтэй_хамтарч_ажиллана3310251252012-08-01-16-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Энэ онд Монгол Япон хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд хоёр орны найрамдалт харилцааг  бэхжүүлэх үүднээс олон арга хэмжээ зохиож байна. Үүний нэг нь Япон улсын Засгийн газрын  буцалтгүй тусламжаар  Монгол улсад тэр дундаа Монголын үндэсний  олон нийтийн телевизэд Японы үндэсний NHK телевизийн бэлтгэсэн кино драм, баримтат кино болон танин мэдэхүйн, хүүхэд залууст зориулсан цуврал нэвтрүүлгүүдийг бэлэглэх гэж байна. Энэ ажил хэргийн албан ёсны уулзалт 2012 оны 7 дугаар сарын 25-нд Гадаад харилцааны яаманд боллоо. Уулзалтанд Гадаад харилцааны яам, NHK интернэйшнл байгууллагын төлөөлөгчид, МҮОНТ-ийн удирдлага,  Сангийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны албаны хүмүүс оролцлоо.

МҮОНТ-ийн гадаад харилцааны албаны мэргэжилтэн Б.Лхагвасүрэн “МҮОНРТ бол МРТХЭГ гэдэг нэртэй байхаасаа Японы NHK телевизтэй хамтын ажиллагаатай байсан. Манай үзэгчдийн мэдэх Ошин, Сузуран гэх мэт кино, хүүхэд залуучуудад зориулсан  сургалт, танин мэдэхүйн нэвтрүүлгүүдийг авч гаргаж байсан. 2002 оноос хойш NHK интернэйшнл байгууллагатай  харилцаа холбоо тасарсан байсан. Эргээд 10 жилийн дараа хамтарч ажиллах гэж байна. Японы танин мэдэхүйн болон боловсролын нэвтрүүлгүүдийн хийсэн арга барил, хүүхэд залууст хүргэж байгаа нь маш энгийнээр тайлбарлаж, ойлгомжтой хийсэн нь гайхалтай байдаг” гэж хэллээ.
NHK  интернэйшнл компанийн Нэвтрүүлэг хангамж эрхэлсэн захирал Ёиши Үэно “Энэ удаа 177 телевизийн бүтээл буюу 4318 минутын нэвтрүүлгийг  буцалтгүй тусламжаар нийлүүлэхээр саналаа тавиад байна. Эдгээр нэвтрүүлгээс  эдийн засаг, байгаль орчин, соёл уламжлалын чиглэлийн нэвтрүүлгүүд нь бүх насныханд зориулагдсан хамгийн сүүлийн үеийн шинэлэг сайн гэсэн үзүүлэлтээр үзэгчдэд үнэлэгдсэн, мөн дунд, ахлах ангийн болон их дээд сургуулийн оюутнуудад зориулсан нэвтрүүлгүүд ч байгаа” хэмээлээ.
Мөн уулзалтын дараа NHK телевизийн салбар компани болох NHK интернэйшнл компанийн  төлөөлөгчид МҮОНРТ-тэй танилцсан юм.
Япон улс улс орныхоо соёл уламжлалыг сурталчлах, хамтын харилцаагаа сайжруулах үүднээс 1982 оноос  хойш манай улсаас гадна 60 орчим улс орны үндэсний телевизүүдэд нэвтрүүлгээ өгч, албан ёсоор дамжуулсан байна. Телевизийн удирдлагууд цаашид энэхүү төсөл амжилттай үргэлжилбэл шинээр гарсан олон ангит уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгох боломжийн талаар ч ярьлаа.
 

Олон нийтийн мэдээлэл судалгааны төв

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.