"Миний бүх ажил хэрэг нэг номны олон бүлэг шиг хоорондоо холбоотой"
Уран бүтээлч хүн бүрт 2 төрсөн өдөр байдаг. 2 дахь төрсөн өдөр бол хүн өөрийгөө юу хийхийг хүсэж байгааг ойлгох өдөр эхний өдрөөсөө чухал гэж зурагчин Брассай хэлж байжээ.
1960-аад оны сүүл 1970 аад оны эхээр Сальгадогийн эхнэр түүнийг архитектур судалж байх үед фото аппарат худалдан авчээ. Энэ хүртэл Сальгадо нэг ч удаа зураг авч байгаагүй хирнээ гартаа аппарат барин дурангаар харахад маш их сэтгэлийн таашаал авжээ.
Себастио Сальгадо эхнэртэйгээ Бразилээс Европ руу нүүжээ. Энэ үед Сальгадо эдийн засагчийн карьерыг мөрөөддөг байсан тул докторын зэрэг хамгаалахаар бэлдэж байжээ. 1970 оны эхээр Дэлхийн банкны ажлаар эдийн засгийн программын дагуу Африкаар их аялсан. Сальгадо өөртөө аппарат худалдан авч үргэлж үүрч явдаг болжээ.
Яваандаа зураг авах нь түүний сонирхлыг улам их татаж ээлжит аяллаасаа ирээд амьдралаа шинээр эхлэхээр шийдсэн. Энэ нь фото зурагчин болох явдал байлаа. Зурагнаас хэтэрхий их таашаал авч байсан нь зургийн тухай яригдахад л түүний нүд нь сэргэдэг.
Сальгадо Парисд амьдарч байв, гэрээс нь түүнийг олно гэж үгүй. Тэрээр Ангол, Испани /баруун/ Сахарын дайн, Израилийн барьцаалагсдыг чөлөөлөх алдарт үйл ажиллагаанд /Энтеббе/, АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейганы амь насанд халдах үед гэх мэт олон алдартай үйл явдлуудад зураг авч явжээ. Сальгадогийн зургууд сонин сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдэн дэлхий дахины анхаарлыг татан алдаршиж эхлэв. 1979 онд түүний анхны ном хэвлэгдэн гарах үед Сальгадог баримтат зургийн хамгийн алдартай «Magnum Photos» фото зургийн агентлагт урьжээ.
Залуу фото зурагчин маань 1977-1984 оныг бүтэн 7 жилийг Латин Америк төсөлд зориулсан. Төслийн үр дүнд 1986 онд(«Other Americas») “Бусад америк” гэдэг ном гаргажээ. Энэ номд Латин Америкийн ядуурал, зовлонгийн баталгаа болсон зургууд оржээ.
Мөн энэ жилдээ 1984-1985 онд хүчтэй ган гачигтай хойд Африкт ажилласан зургуудаараа 2 дахь ном болох («Sahel: Man in Distress») “Сахель: Зовлонд орсон хүн” гаргажээ. Зургууд нь өөрсдийгөө үл хайхран ядуугийн туйлд орсон хүмүүст туслах гэж ирсэн эмч сувилагч, инженерууд гэх мэт бүх л хүмүүсийн тухай гол нь ган гачиг ядууралд зовж буй хүмүүсийн тухай өгүүлдэг. Тэдгээр хүмүүсийн амаа ангайлгүйгээр нүд нь орилж буй мэт харцнууд…..
1986-1992 оны Сальгадогийн зургуудын сэдэв нь өөрсдийн гараараа хүнд ажил хийж буй барилгачид, загасчид, алт ухагчид г.м байжээ. Энэ ажлынхаа үр дүнд («Workers: an archeology of the industrial era») гэдэг номоо гаргажээ. Энэ ном нь 8 хэл дээр 100 000 хувь хэвлэгджээ.
Энэ ажлыг хийхийн тулд Сальгадо 23 орноор , дараагийнхаа ажлаа хийхэд 47 орноор явжээ. Тэрээр хожим дурсан ярихдаа “Би Бразилийн фермд төрсөн, 5 настайдаа жижиг хотод амьдарч эхэлсэн, 15 настайдаа 120 мянган хүн амтай арай том хот руу нүүсэн, энэ хотод ирээдүйн эхнэр Лелиятай учирсан. 33 жилийн өмнө 1967 онд Сан Паулу хотод амьдрахаар нүүж очсон, удалгүй улс төрийн шалтгаанаас болж Франц руу зугтахад хүрсэн. Өнөөдөр хүртэл би харийн оронд амьдарч байгаа гадаад хүн” гэжээ.
2000 онд («Migrations: Humanity in Transition») “Хөдөлгөөнд орсон хүн төрөлхтөн”, («The Children: Refugees and Migrants») “Хүүхдүүд: цагаачлагчид ба зугтагчид” номоо хэвлүүлжээ.
Эхний 2 ном нь гарахад л Себастио Сальгадо дэлхийн хамгийн алдартай фото зурагчдын нэг болсон байв. Сальгадо “Зураг авч буй нь биш зургаа авхуулж буй нь зургийг бүтээдэг” гэж хэлдэг. “Миний зургуудыг урлагийн бүтээл гэж харахыг хүсдэггүй”. Түүний зургууд нь аймшигт түүхийг өгүүлж байсан хэдий ч гайхалтай гое.
1994 онд «Magnum Photos» агентлагаас гарч эхнэртэйгээ хувийн «Amazonas Images» агентлаг байгуулсан нь нэг л зурагчинтай дэлхийн хамгийн жижиг фото агентлаг ч байж магадгүй. Агентлаг нь зөвхөн зурагийнх биш байгаль орчин хамгаалах үйл ажиллагаа явуулдаг. Гэр бүлийн 2 Бразилд өмнө нь Сальгадогийн аавын ферм байсан газрыг худалдан авч(«Instituto Terra») Газрын институт байгуулжээ. Гол зорилго нь ой хамгаалах энэ чиглэлийн ажил зохион байгуулдаг. 1998 онд Сальгадо эхнэртэйгээ ойг нөхөн сэргээх ажилд орсон.
Сальгадо хэлэхдээ энэ миний өмнөх судалгааны ажлуудын үргэлжлэл гэжээ. Сальгадо үүгээрээ энэ дэлхий дээр хүний гар хүрээгүй, эвдэлж устгаагүй газар нутаг байдаг юм шүү гэдгийг батлахыг хүсжээ. Энэ төсөл нь хүн төрөлхтөнийг ухаарж /эргэн тойрон байгаль орчноо хайрлахад/ туслана гэж ажиллаж байгаа гайхалтай зурагчин.
Сальгадо Галапагосск аралын төсөл дээрх ажиллаж эхэлсэн нь амьдралдаа бараг анх удаа гэгээлэг сэдвээр /нар жаргаж мандахыг, шувууд, амьтдын/ зургийг авсан нь энэ байх. Энэ үнэхээр гайхалтай. Надад амьтад нэг нэгнээ тэвэрч байгаа зургууд бий хэмээн 60 настай Сальгадо яг л хүүхэд шиг баярлаж байсан. Арлаас эргэж ирээд тэрээр тайвширсангүй, түүнийг Камчатк, Антарктид, Руанда, Патагони, төрөлх Бразил нь хүлээж байсан…..
Алт ухагчид
Сальгадогийн авсан эдгээр зургуудыг харахад аймаар юм бодогдож байгаа биз, тайлбар хийхэд ч илүүц аймшигтай дүр зураг
Алт олборлогч компаниудаас гадна нинжа нар монголд 100000 энэ тоо нь өдрөөс өдөрт өсөж байна гэхээр аймшигтай
Конго
Монгол
АЛТ ГЭДЭГ ХҮНД ОРОЙД НЬ ХҮРШГҮЙ ЖАРГАЛ , ЁРООЛД НЬ ХҮРШГҮЙ ЗОВЛОН АВЧИРДАГ