Энни Лейбовицын (Annie Leibovitz) жинхэнэ нэр нь Анна-Лу (Anna-Lou) гэсэн ч түүнийг үргэлж Энни гэж дуудаг байсан. Энни 1949 оны 10 сарын 2 нд Америкийн Коннектикут мужид төрсөн. Энни 6 хүүхдийн 3 дахь хүүхэд. Аав нь агаарын хүчний дэд хурандаа байсан тул ажлынх нь шаардлагаар тэднийх байнга нүүдэг байжээ. Энэ амьдралын хэв маяг нь Эннигийн хэлснээр “Ямар нэгэн юм богинохон хугацаанд л үргэлж чиний амьдралын нэг хэсэг болон үлддэг, дараа нь чи бүр мөсөн л яваад өгнө”. Энэ хэв маяг нь түүнийг зурагчин болоход ч нөлөөлсөн байх.
Энни үргэлж урлаг сонирхдог байсан. Дунд сургуулиа төгсөөд Сан-Францискогийн зургийн институт-д орсон. 2-р курсээ төгссөнийхээ дараа Японоор аялж явахад фото зураг их сонирхох болжээ. Ирээд фото зургийн дугуйланд бүртгүүлээд тэгээд хэдэн сарын дараа тэрээр сургуулиа хаяаад Израиль явжээ. Мэргэжлийн зурагчин болох шийдвэрээ Израильд гаргажээ. Түүний гар дээр «Rolling Stone» сэтгүүлийн хэд хэдэн дугаар ирснээр өөрийнхөө амьдралыг юунд зориулахаа ойлгосон.
1970 онд Энни «Rolling Stone» сэтгүүлийн үүсгэн байгуулагч ерөнхий редактор Джен Уэннертэй танилцаад Эннигийн зургууд таалагдан ажиллах санал тавьжээ.
1980 онд Энни Лейбовиц Джон Леннон, Йоко Оно 2-ын зургийг авсан. Зураг авалт нь тийм амар байгаагүйг хожим дурсан ярьсан байдаг. Энни эхлээд Джон ганцааранг нь авах гэсэн боловч Джон эхнэртэйгээ л авхуулна гэснээр тэр зураг авалт хийгджээ. Энэ зураг нь мэргэжлийн зурагчнаар авхуулсан Джон Леноны хамгийн сүүлийн зураг байсан Зураг авалтын дараахан алдарт Джон Ленон алуулжээ.
Энэхүү зураг нь «Rolling Stone» сэтгүүлийн нүүрэнд хэдвлэгдсэн. 2005 онд Сүүлийн 40 жилийн шилдэг сэтгүүлийн нүүр тэмцээнд Джон Леннон Йоко Оно 2-ын зургаар 1-р байр, 2-р байрыг мөн л Эннигийн 1991 онд «Vanity Fair» сэтгүүлд авсан 8 сартай жирэмсэн Деми Мурын зураг эзэлжээ.
1983 онд Энни «Vanity Fair» – дэлхийн алдарт сэтгүүлд ажиллах болсон. 1990 оны эхээр дэлхийн хамгийн алдартай, эрэлт хэрэгцээтэй, өндөр үнэлгээтэй зурагчин болсоноор Нью-Йоркт өөрийн зургийн студиээ нээсэн.
Энни нүцгэн натур, байгаль, натюрморт, интерьерын, сурвалжлагын гэх мэт бүр л төрлөөр ажилладаг. Гэхдээ хөрөг зургаараа дээд түвшинд хүрсэн. Хөгжимчид,дуучид,бүжигчид, жүжигчид, зохиолчид, зураачид, улс төрчдийн зургийг авдаг бөгөөд алдарт хүмүүсийг авсан зургийн жагсаалт нь тоо томшгүй их юм.
1989 онд алдарт зохиолч эмэгтэй Сьюзан Зонтаг хэвлэлтэнд өгөхөд бэлдэж байсан («AIDS and Its Metaphors») номных нь нүүрэнд зураг хэрэгтэй болоод Эннид ханджээ. Зонтаг ч мөн фото зураг маш их сонирхдог байсан бөгөөд 1977 онд («On Photography») номоороо шагнал авч байсан юм.
Алдарт зурагчинд алдарт зохиолч эмэгтэйн хэлсэн “ Чи мундаг, гэхдээ үүнээс илүү ихийг хийж чадна” гэсэн нь Энни энэ үгэнд маш их ач холбогдол өгөн зохиолч эмэгтэйд таалдагдах бүтээл хийхийн тулд бүр их хичээжээ.
1999 онд энэ 2 гайхалтай эмэгтэй нийлж "Эмэгтэйчүүд" гэдэг ном гаргасан. XX-р зууны сүүлийн эмэгтэйчүүдийн төлөөлөл болох гайхалтай 200-аад хөрөг оржээ. Үүнд: багш, цэрэг, нисгэгч, жүжигчид, улс төрчид, эхчүүд, охидууд, янз бүрийн үндэстний, алдартай , жирийн иргэд, сайхан муухай янз бүрийн эмэгтэйчүүдийн зураг багтжээ.
Эннигийн хувийн амьдрал 2001 онд 51 настайдаа үр суулгуулан анхны хүүхдээ төрүүлэх хүртэл хэний ч сонирхлыг нэг их татдаггүй байжээ. Хэн ч хүүгийн эцэг хэн байж болох талаар таамаглаж чадахгүй байв. 2004 оны сүүлээр найз Сьюзан Зонтагыг нас барсны дараагаар бүх зүйл өөрчлөгджээ. «Newsweek» сонинд нийтлэгдсэнээр энэхүү 2 эмэгтэйг зөвхөн нөхөрлөл, ажил хэргийн холбоогүй гэж бичсэний дараагаар удалгүй Энни хүүгийн эцэг хэн болохыг хэлжээ. Найз Сьюзан Зонтагын хүү зохиолч Дэвид Рифф түүний хүүгийн үрийн донор байжээ.
"Надад нэг л амьдрал бий, миний бүх хувийн зургууд болон захиалгын зургууд амьдралын минь нэг л хэсэг"
Одууд үлгэрийн баатруудын дүрд хэрхэн хувирж вэ
Бейонсе Алисагийн дүрд
Рейчел Уайз
Скарлетт Йохансон Золушкагийн дүрд
Дэвид Бекхем
Дженифер Лопес Марк Энтони
Вупи Голдберг
Дрю Беримор Vogue
"Ромео Джульетта" Ромеод бүжигчин Роберто Болли,Джульетад Коко Роша
Брюс Уиллис, Тоби Магуайер, Бен Афлек, Джессика Биль, Сильвестр Сталоне, Роберт Де Ниро, Джулиана Мур