Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Зээгт наамал буюу торгон зураг
Дуу хөгжим

Зээгт наамал буюу торгон зураг

Урлаг Урлаг16/04/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0000000000000000141671137022012-04-16-19-47[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

 

Зээгт наамал буюу торгон зураг нь, монголчуудын урлахуйн өвөрмөц сэтгэмж, гарын нарийн ур,сэтгэлгээний давтагдашгүй байдлыг илтгэсэн ховор содон урлагийн төрөл юм. Хүннү булшнаас олдсон ширмэл урлалыг өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн зээгт наамлын анхны бүтээлийн бодит дурсгал гэж үздэг. Олон мянган жилийн явцад төгөлдөржин хөгжиж ирсэн энэ урлаг, өөр улс үндэстэнд бараг үгүй бөгөөд Монголын дүрслэх урлагийн үнэт ховор өв гэж судлаачид нотолдог. Бишрэл хүндэтгэлийн агуулгыг илүүтэй илэрхийлдэг, чимэглэлийн урлалын энэхүү бүтээлийг торгоор өнгө хоршуулан зохиомжилж, торгон утсаар зээглэн тодруулж,эрдэнийн чулуугаар чимэн бүтээдэг тул уран зургаас эрс ялгаатай, илүү эрхэмсэг үнэ цэнэтэй чамин тансаг байдаг. Нөгөө төлөө талаас уран бүтээлчээс нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаардах бөгөөд материалын сонголт, нарийн нямбай ажиллагаа, цаг хугацаа их шаарддаг онцлогтой. Манай музейн “Зээгт наамал”-ын танхимд соёлын хосгүй үнэт өвд бүртгэгдсэн 12 метр урт, 2 метр өндөр “Дүншигийн 35 бурхан”, 2 метр 80 см-ийн диаметртэй “Дүйнхорын хот мандал” зэрэг олон ховор бүтээлийг өргөн олонд дэлгэн үзүүлж байдаг.

“Дүйнхорын хот мандал” торгон зураг 2,80 см хэмжээтэй

Саяхан нэгэн үзэгч энэ торгон зургийн өмнө завилан удаан суулаа. Цаг хиртэй. Тэр хүн цагийн хүрдний оронд байгаагаар төсөөллөө хэмээн бясалгалын үр дүнгээ хэлсэн билээ.

19-20-р зууны үед хамаарагдах Их хүрээний урчуудын гайхамшигт бүтээлүүдийн нэг, Дүйнхор буюу Цагийн хүрдний хот мандал. /Мандал гэдэг үг нь тойрог холбоос хүй гэсэн утгатай санскрит үг./ Монголчууд мандал, түвдүүд жинхор хэмээн нэрлэж заншжээ.

Энэхүү торгон зураг нь Монголд байдаг мандалын зээгтүүд дундаас хэмжээгээр хамгийн томд тооцогдох бөгөөд ур хийцийн хувьд ч мөн л хамгийн хамгийн гайхамшигтай гэсэн зэрэглэлд орох буй заа. Торго, хоргой дурдан, даавуу зэрэг төрөл бүрийн материал орсноос гадна сувд, шүр, оюу,болор зэрэг эрдэнийн чулуу орсон байдаг.

Хүний оюун ухаан төгс байх эрт дээр үед мандалыг зөвхөн оюун санаандаа бүтээж байсан. Урчууд мандлыг дөрвөн зүг рүү харсан хаалгатай ,ордноор бүтээж, бурхан оршин буй орныг дүрсэлжээ.

Төв хэсэгт эрдэнээр бүтсэн цэцгийн мандалын хэсэг болох найман дэлбээт бадамлянхуа цэцгээр бүтээсэн байна. Бясалгач хүн ордны хаалганы өмнө ирж болох агаад ухаан билгийн ариутгалын галан тойрог, хүч чадал аймшиггүйн илэрхийлэл очирт тойрог, найман бурхны тойрог, бадамлянхуа цэцгийн тойрог хүрээг нэвтрэх хэрэгтэй гэж сургасны дагуу торгон зураг уран сайхны хэлээр тод томруун өгүүлжээ. Мөн дүйнхорын дөрвөн нүүр, хөх – хавар, улаан нь зун, шар-намар, цагаан-өвөл дөрвөн улирлын бэлэгдэл билээ. 1998 онд МУ–ын Засгийн газрын шийдвэрээр хосгүй үнэт бүтээлийн зэрэглэлд багтаасан юм.

                                                                              

Тойм зургийн хувьд уран барилгын төрөлд багтааж болох бөгөөд энэ талаас бага судлагджээ. Цагийн хүрд Дүйнхор бурхны ван хурах үед лам хуврагууд өнгө бүрийн элсээр гоёмсог мандал хийж, дараа нь голын усанд өргөдөг юм. Мандал нь бурханы орныг дээрээс харсан тойм зураг гэж хэлэхэд маш тодорхой буудаг билээ. Харин биетээр хийсэн нь лойлон хэмээгдэх бөгөөд тус музейд мөн хадгалагдаж байгаа билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “Happy burstday” цомог гаргалаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.