Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Авидын шангад буюу диваажингийн орныг дүрсэлсэн зээгт наамал
Дуу хөгжим

Авидын шангад буюу диваажингийн орныг дүрсэлсэн зээгт наамал

Урлаг Урлаг16/04/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
340x5327160162012-04-16-20-22[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монголд шашны соёл урлаг XIX зууны үед ид цэцэглэн хөгжиж байв. VIII Богд хаан Живзун дамба хутагтын үед Монголын олон уран дархан гайхалтай бүтээл туурвисны нэг нь Авидын шангад буюу диваажингийн орныг дүрсэлсэн зээгт наамал юм. Шар өнгийн пүүсүү дээр өнгө өнгийн торго, хоргойгоор алаглуулан хээ урласан уг бүтээлийн голд Авид бурхныг улаан өнгөөр бүтээж, эргэн тойронд нь орд харш болон Бодьсадва нар, диваажинд төрж буй хүнийг дүрсэлжээ.

Мөн огторгуйд нисэж буй хуврагуудыг дүрслэхийн зэрэгцээ орой дээр нь Аюуш бурхныг байрлуулж, баруун зүүн дээд талд нь тэнгэрийн эзэд цэцгээр хур оруулан хүндэтгэл үзүүлж байгаагаар харуулсан байна. Баруун доод буланд Дамдинчойжоо бурхныг дүрслэн бүтээхдээ жижигхэн шүр, сувд хэлхэн чимэглэжээ.

Доод талын гол хэсэгт бурхан багш тэнгэрийн оронд морилон, дээдийн ном тэнгэрээс залран бууж байгааг харуулсан бөгөөд түүний эргэн тойрон үүл хөлөглөн бууж буй тэнгэрүүд байна.

Зүүн талд Цамба бурхан харагдана. Эдгээр бурхныг бүтээхдээ үлбэнх хэмээдэг шүр, сувд, оюу зэрэг эрдэнийн чулуу шигтгэн, алт, мөнгөн утсаар угалзлуулан ороосон нь гайхамшигтай, сүрлэг харагддаг.

Хасгомбо гавж хэмээх хосгүй уран нэгэн үүнийг бүтээжээ.

Тэрбээр Богдын ордны дэргэд байх үйлчин бүсгүйчүүдийг сургаж байснаас гадна манайд зээгт наамлын урлаг хөгжихөд их хувь нэмэр оруулсан буянтай нэгэн.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“The Hu” хамтлаг ээлжит аялан тоглолтоо эхлүүллээ

14/05/2026
Дуу хөгжим Урлаг

Женни, Тэйм Импала нарын хамтарсан “Дракула” дуу шуугиан тарьж байна

14/05/2026
Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Hu” хамтлаг ээлжит аялан тоглолтоо эхлүүллээ

14/05/2026

Нэрт найруулагч Гильермо дель Торогийн “Ойн савдгийн эргүүлэг” киног Каннын наадамд дахин үзүүлжээ

14/05/2026

Женни, Тэйм Импала нарын хамтарсан “Дракула” дуу шуугиан тарьж байна

14/05/2026

Монгол, Канад хөгжимчдийн нөхөрлөл ба В.А.Моцарт мэндэлсний 270 жилийн ойн аялгуут үдэш

14/05/2026

Каннын кино наадамд Монголын найман төслийг танилцуулав

14/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.