Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Эргэн дурсах он жил” ном мэндэллээ
Нийгэм

“Эргэн дурсах он жил” ном мэндэллээ

Урлаг Урлаг03/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
index9785764942012-08-03-16-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 
 Мэдээний зурагМҮОНТ-ийн 45 жилийн ой энэ оны 9 сарын 27-нд тохиох гэж байгаа билээ. 45 жилийн ойн босгон дээр Монгол телевизийн төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн байгууллага, соёл урлагийн салбарт жинтэй хувь нэмэр оруулсан олон сайхан ахмадууд, нэртэй хүмүүсийн дурсамж болсон “Эргэн дурсах он жил” ном мэндэллээ. 1967 оноос өнөөдрийг хүртэл туулж өнгөрүүлсэн уран бүтээлийн замнал цаг хугацааг арав арван жилээр багцлан дөрвөн дэвтэр болгосон.

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Ерөнхий захирал М.Наранбаатар санаачлан ахмад дунд залуу үеийн төлөөлөл болсон СГЗ Д.Жаргал, Ч.Болд, М.Банзрагч, Дашням, ахмад инженер Б.Ганбаатар, СГЗ Г.Оюут, СГЗ Б.Пүрэвдаш, СГЗ Г.Золжаргал нарт ном бүтээх үүрэг даалгавар өгсөнөөр “ажил” эхэлсэн түүхтэй. Радио, телевизийн ахмад ажилтан СГЗ Д.Жаргал гуайгаар ахлуулсан ажлын хэсэг гурван жил гаруй хугацаанд 60 гаруй хүнтэй ярилцаж, сийрүүлж бүлэг болгонд тухайн хугацаанд ажиллаж байсан хүмүүсийг арван жилд хамааруулж эмхэтгэсэн юм.
Зохиогч, редактор Г.Золжаргал ярихдаа “Монгол улсад телевиз үүссэн бүх түүхэн үйл явц, тухайн үед ажиллаж байсан олон сайхан уран бүтээлчид, техник технологийн шинэчлэлийн он жилийн дарааллууд хийж гүйцэтгэсэн ажлуудыг энэ номноос харж болно. Шилдэг сайн уран бүтээлчид, залуу уран бүтээлчдийн сайхан сайхан дурсамжууд бий. Ялангуяа түрүүчийн гурван дэвтэрт орсон радио, телевиз байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан алтан үеийнхний сайхан дурсамж байгаа. Ном өргөн нарийн зузаан нимгэндээ биш тухайн номонд шингэж байгаа мэдээлэл ямар үнэ цэнэтэй байх вэ гэдэг үүднээс нь нэлээн сайн шигшиж, засаж номыг бүтээсэн” гэлээ.
Энэ номын давтагдашгүй нь түүхэн цаг хугацаагаар нь телевизийн сүлжээний нэвтрүүлгийн он дарааллыг баримтлан ямар ямар уран бүтээлчид өнгөрсөн хугацаанд ажилласан, нэвтрүүлэг яаж бүтэж байсан телевизийн анхны ажил яаж эхэлсэн, монгол оронд ууган телевиз бий болох урт удаан хугацааны явцад удирдлага зохион байгуулалт, уран бүтээлийн бодлого, программын бүтцийн хувьд яаж бий болсон тухай хүн бүр өөртөө хамаатай сонирхолтой дурсамж багтаасан байна.

 

Олон нийтийн мэдээлэл судалгааны төв

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Холливуудын хамгийн өвөрмөц найруулагч Тим Бёртон 68 нас хүрлээ

25/08/2026

Н.Батцэцэг: Магтах, муулах хоёрт хэний ч амьдрал өөрчлөгдөхгүй

25/08/2026

“Сэтгэлийн Өнгө-3” үзэсгэлэн үргэлжилж байна

25/08/2026

С.Бямбын “Зогсоол” бүтээл Бусаны кино наадмаар дэлхийн нээлтээ хийнэ

25/08/2026

Сангийн хэрэм

25/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.