Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»С.Онон: Надад хөхний даруулга тав, өсгийтэй гутал зургаа байгаа
Үндэсний хөгжим

С.Онон: Надад хөхний даруулга тав, өсгийтэй гутал зургаа байгаа

Урлаг Урлаг15/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.Онон9703779622012-08-15-10-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 "Х ТҮЦ" хамтлаг хошин шоу тоглолтоо үзэгчдэд хүргэхээр бэлтгэлдээ орсон байна. Тус хамтлагийн гишүүн С.Ононгоос шинэ уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.

-“Амьдрах сайхан” хошин шоу тоглолтоор юуг өгүүлэх вэ?

-Тоглолтод маань “Амьдрах сайхан” гэсэн нэг үзэгдэл байгаа. Тэр үзэгдлээрээ энэ тоглолтоо нэрлэсэн. Үзэгчдэд “амьдрал ямар гайхалтай юм бэ” гэдэг мессеж өгөхийг зорьж байгаа. Манай хамт олон “Цэвэр цэмцгэр нийслэлийн төлөө” гэсэн уриаг өнгөрсөн жилээс хойш тоглолт бүр дээрээ хэлж заншсан. Энэ ч утгаараа нийслэлийн иргэдээ ухамсартай соёлтой байгаасай гэсэн үүднээс үзэгдэл болгоноороо нэг ч гэсэн зүйл ойлгуулахыг хүсч, тэмүүлдэг. Иргэдээ гудамжинд хог,нус цэрээ ил хаядаггүй, замын хөдөлгөөний дүрмээ бариад соёлтой оролцоосой гэж боддог. “Миний эрх чөлөө чиний эрх чөлөөгөөр хязгаарлагддаг” гэсэн сайхан үг байдаг шүү дээ. Тиймээс нийслэлийн иргэдээ дор бүрнээ ухамсартай Монгол Улсынхаа төлөө гэсэн сэтгэл зүрхтэй байгаасай гэж хүсдэг. Уран бүтээлч хүн нийгэмд тодорхой хэмжээний үүрэгтэй. Тиймээс зөв мессежийг үзэгчдэд байнга өгөхийг зорьдог нь шинэ тоглолтын маань гол зорилго юм.

-Тоглотынхоо санааг хэрхэн олсон бэ?

-Оросын хошин урлагт зохиолыг нь бичдэг зохиолч байдаг юм билээ. Харин манайд бол хошин урлагийн зохиолч бараг байдаггүй. Уг нь бэлэн зохиол байвап амар. Шууд л бэлтгэлдээ орно. Хошин урлаг амьдралд өрнөж байгаа зүйлийг хүмүүст хошноор харуулахыг зорьдог. Манай хамтлагийнхан хоорондоо “ийм байвал яаж байна” гэх мэтээр ярилцаж

-Таныг айлын эрх хүүхэд юм уу эмэгтэй хүний дүрд тоглоход үзэгчид дуртай хүлээж авдаг. Та энэ удаа ямар дүр бүтээх вэ?

-Тоглолт маань таваас зургаан үзэгдэлтэй. Би бүх үзэгдэлд гарч байгаа. Нэг үзэгдэлд нь эмэгтэй хүний дүрд тоглоно. Би эмэгтэй хүнээс дутахааргүй хувцастай болсон шүү. Надад хөхний даруудга тав, өсгийтэй гутал зургаабайгаа. Дэлгүүрт явж байхдаа надад таарах өсгийтэй гутал харна шүү дээ.

-Энэ тоглодтод олимпийн наадамтай холбоотой үзэгдэл байгаа юу?

– Мэдээж оролгүй яах вэ. Олимпийн наадам үзээд үнэхээр их баярлаж байна. Манай монголчууд дээд тэнгэрээс заяатай, бяртай, чадалтай гэдгийг нотлон харуулж бдйгаа тамирчдцаа туйлын их баярлаж байгаа. Урлагийн хүмүүс чинь сэтгэлийн хөдөлгөөнтэй шүү дээ. Манай хамт олон тоглолтынхоо бэлтгэлийг хийж байхад тамирчид маань медаль хүртсэн. Бид бүгдээрээ уйлаад, нэгнийхээ нулимсыг нь арчаад сууж байсан. Шинэ тоглолтод маань олимпийн аварга Н.Түвшинбаяраар төлөөлүүлэн бусад тамирчиддаа хүндэтгэл үзүүлсэн үзэгдэл орж байгаа.

-Уран бүтээлд тань амжилт хүсье?

-Баярлалаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.