Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Рок, поп үндэсний их найралтай эгшиглэнэ
Нийгэм

Рок, поп үндэсний их найралтай эгшиглэнэ

Урлаг Урлаг14/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d099a285c24b6b89big5488822292012-08-14-10-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Үндэсний хөгжмийн их найрал рок, поп дуучидтай хамтран Соёлын төв өргөөнд наймдугаар сарын 25-нд 19.00 цагаас “Рок, поп оддын их хуралдай” тоглолтыг хийх гэж байна. Уг тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп хатагтай Т.Ариунаа, “Никитон” хамтлагийн ахлагч Ц.Батчулуун, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, Гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, хөгжмийн зохиолч А.Чинбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг нарын уран бүтээлчид оролцож, Монгол төрийн их найрал үндэсний хөгжмөөр рок, попыг эгшиглүүлэх нь ээ. Тоглолтын тасалбар 50 мянган төгрөг бөгөөд Соёлын төв өргөө, Үндэсний дуу, бүжгийн чуулгын кассаар борлуулах юм байна.  

Сонирхуулахад, 120 хөгжимчний бүрэлдэхүүнтэй “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал” байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2005 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр гарч, тус найрлыг Монгол Улсын ҮДБЭЧуулгын “Үндэсний хөгжмийн их найрал”-д тулгуурлан байгуулсан юм. Дээрх зарлигтай холбогдуулан Үндэсний их баяр наадам, нийтээр тэмдэглэх баярын төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, төрийн үндэсний дипломат ёслолын үеэр эгшиглүүлж хэвшүүлэн олон зууны тэртээгээс хадгалж ирсэн үндэсний соёл, төрт ёсны түүхэн уламжлалаа сэргээн тогтоож хэвшсэн юм. Тиймээс, 1962 онд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан Үндэсний найрал хөгжмийн концертыг бүтээсэн хугацаанаас  чуулгын Үндэсний хөгжмийн их найрал түүхийн хуудсыг тоолох болжээ.

Г.ДАША

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Snoop Dogg 2026 оны “MTV Video Music Awards”-ыг хөтөлнө

12/09/2026

Кендрик Ламарын хамтран бүтээх гэж байсан мюзикл хойшиллоо

12/09/2026

BTS-ийн RM 32 нас хүрлээ

12/09/2026

УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ

12/09/2026

“Нарны талст II” үзэсгэлэнг “HUE арт” галерейд дэлгэжээ

12/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.