Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хятадын бодлого нүүрсний үнийг буулгаж эхэллээ
Нийгэм

Хятадын бодлого нүүрсний үнийг буулгаж эхэллээ

Урлаг Урлаг15/08/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Хятадын бодлого нүүрсний үнийг буулгаж эхэллээХятадын нүүрсний эрэлт буурч эхэллээ. Энэ байдал цаашид ч үргэлжлэх бололтой.

Хятадын томоохон боомтууд дээр сүүлийн 13 долоо хоногийн турш нүүрсний үнэ буурсан тухай "Синьхуа" агентлаг мэдээлжээ.

Энэ сард нэг тонн нүүрсийг дунджаар 626 юаниар худалдаж байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сарынхтай харьцуулахад энэ нь 20.5 хувиар буурсан үнэ юм. Эрэлт хумигдсанаас болж Хятадын томоохон боомтуудын агуулах дахь нүүрсний хэмжээ 18 сая тонноос хол давжээ. Зах зээл нь хумигдаж эхэлснээс болж асар их түүхий эд тэнд сул хэвтэж байгаа гэсэн үг.

Ийнхүү нүүрсний эрэлт буурч, ханшид нь нөлөөлж байгаад хэд хэдэн шалтгаан бий. Юун түрүүнд Хятадын Засгийн газар эдийн засгаа хөргөх бодлого баримталж буйтай холбоотой. Хэдийгээр дотоод дахь бүтээн байгуулалтын ажилдаа харамгүй хөренгө хаяж байгаа боловч томоохон үйлдвэрүүдээ илт хумьж эхэлсэн юм. Тухайлбал, гангийн үйлдвэрүүд байна. Хятадын Төмөр болон гангийн нийгэмлэгийн мэдэгдэлд дурьдсанаар бол энэ оны эхний хагас жилд Хятадын гангийн үйлдвэрлэлийн ашиг 96 хувиар буурчээ.   

Энэ байдал цаашид ч үргэлжилнэ. Харин гангийн үйлдвэрлэлд төмрийн хүдэр, нүүрсийг хамгийн их ашигладаг. Төмрийн хүдрийн үнэ л гэхэд сүүлийн cap орчмын хугацаанд 17.4 хувиар буурчээ. Харин өнгөрсөн долоодугаар сарын эхээс хойш коксжих нүүрсний үнэ 22.8 хувиар буурсан байна. Гангийн эрэлт цаашид ч буурах төлөвтэй байгаагаас төмрийн хүдэр, нүүрсний үнэ мөддөө өсөхгүй гэх таамгийг "Financial Times" сонинд гаргажээ.

Хятадын нүүрсний эрэлтэд нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь тус улсын эрчим хүчний бодлого хэмээн "Синьхуа" агентлаг мэдээлсэн байна. Шандун мужийн Нүүрсний тээвэрлэлтийн нийгэмлэгийн шинжээчдийн гаргасан тооцоогоор бол нүүрсний үнэ удаан хугацааны турш буурах аж. Хятадын эрчим хүчний нийлүүлэлтийн бүтцэд өөрчлөлт оруулж байгаа. Нүүрсний үйлдвэрлэл нь өртөг өндөртэй, ашиг багатай учраас тэр гэнэ. Үүнээс болж Хятадын жижиг болон дунд хэмжээний нүүрсний уурхайнууд хаагдаж эхэлжээ.

Харин Шанси, Шаанси, Гуйжоу, Шандун зэрэг нүүрсний үйлдвэрлэлээр тэргүүлдэг мужууд алдагдал хүлээх болж. Үүнтэй уялдаад Хятадын нүүрсний томоохон компаниуд үйлдвэрлэлээ хумьж эхэлсэн байна. Энэ оны сүүлийн улиралд л гэхэд Хятадад нүүрсний 625 жижиг уурхай хаагдах аж.

"chem365.net" сайтад бичсэнээр бол Хятадын нүүрсний үйлдвэр сүүлийн үед нэлээд хямрах болсон. Төр засаг нь эхэндээ их дэмжиж байсан. Гэвч сүүлдээ бүх зүйлийн хэмжээ нь хэтрээд иржээ. Тухайлбал, Хятадын Шанси муж өнгөрсөн онд 860 тонн нүүрс үйлдвэрлэсэн байна. Гэтэл Засгийн газар нь 780-800 тонн нүүрсийг л төлөвлөсөн байжээ. Ерөнхийдөө нүүрсний дотоод, гадаад зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг төдийлөн хянаж чадахгүй байгаа нь ийнхүү хүнд байдалд ороход нөлөөлжээ. Хятадын нүүрсний импорт нэмэгдэхийн хэрээр дотоод зах зээл дэх үнэ нь буурч байгаа аж. Олон улсын зах зээл дээрх тонн нүүрсний үнэ нь Хятадынхаас 100 юаниар хямд болсон байна. Тиймээс үүнийг зохицуулах шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн тээвэрлэлтийн зардал ихссэн нь нүүрсний үнэ өсөхөд нөлөөлсөн байна. Тухайн бүтээгдэхүүний эцсийн ертгийнх нь бараг тал хувь нь тээвэрлэлтийн зардал болж байгаа аж.

Энэ бүхнээс үүдээд Хятадын томоохон нүүрс болон гангийн үйлдвэрлэгчдийн нэгтэх ажил ч хүчтэй өрнөж байгаа бололтой. Тухайлбал, Шанси мужийн "Вусянг Хесин", "Шиньен паур" гэх эрчим хүчний хоёр компанийг нэгтгэхээр болжээ. Түүнчлэн Монголын коксжих нүүрсний гол худалдан авагчид болох "Шанганг", "Фенгли" гэх төмрийн үйлдвэрүүд нэгдэх алхам хийж эхэлсэн байна.

Ямартай ч нүүрсний хэрэглээгээр тэргүүлдэг Хятадын хувьд ийнхүү үнэ буурч байгаа нь хөрш зэргэлдээ Монголоос хямд өртгөөр нүүрс импортлох алхам болно хэмээн "Bloomberg" мэдээлжээ. Энэ тухай Хонконгт төвтэй "UOB-Kay Hian" компанийн шинжээч Хелн Лау ярихдаа "Коксжих нүүрний үйлдвэрлэлээр Монгол удахгүй Австралийг ардаа орхино. Гэхдээ нүүрсний үнэ хэтэрхий их хямдарч байна" хэмээн онцолсон байна.

Хятадаас гадна Европын эрэлт ч суларч байгаа. Евро бүсийн орнуудын өрийн хямрал даамжирч байгаагаас болж зах зээл . нь хумигдаж, түүхий эдийн үнэд нөлөөлж байгаа билээ. Дэлхийд гангийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг "ArcelorMittal" компани л гэхэд зарим үйлдвэрээ хаахаар болсон юм. Өнгөрсөн зургаадугаар сард Европын холбоо 14.73 сая тонн ган үйлдвэрлэсэн. Энэ нь 2009 оны мөн үетэй харьцуулахад огцом буурсан үзүүлэлт. Энэ бүхэнтэй уялдаад "ВНР Billiton" зэрэг нүүрс экспортлогч компаниуд өнгөрсөн сард олборлолтоо бууруулсан байна.

Гангийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг нүүрсний үнэ буурснаас болж "ВНР Billiton''-ы ашиг л гэхэд энэ сард 24 хувиар багасч магадгүй аж. "Рио Тинто"-ийн хувьд мөн л орлого нь буурчээ. "JSW Steel Ltd" компанийн захирал Жэйнт Акари "Bloomberg''-т өгсөн ярилцлагадаа "Ийм нөхцөл байдал дунд коксжих нүүрс худалдаж авах эсэх нь маш эргэлзээтэй асуулт болчихоод байна. Хэрэв алдвал хэдэн сая ам.долларын хохирол хүлээх болно. Тиймээс хариулт нь төдий л хялбар биш" гэж онцолсон байна.

Нүүрс олборлогчдын ганц найдвар болж байгаа орон бол Япон. Коксжих нүүрсний хамгийн том импортлогч улс. Энэ оны эхний хагаст тус улсын гангийн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс үл ялиг өөрчлөгджээ. Япончууд "Фукушима Дайчи" атомын цахилгаан станцад гарсан ослоос хойш цөмийн эрчим хүчний хэрэглээнээс татгалзаж, нүүрсний салбар руу гол анхаарлаа хандуулах болсон. Тиймээс цаашид тус улсын нүүрсний эрэлт буурахгүй байх магадлал их юм.

Т.Элиса

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жастин Бибер төрсөн өдрөө хайрттайгаа хоёулхнаа өнгөрүүллээ

04/03/2026

“Scream” цувралын сүүлчийн анги орлогоороо тэргүүллээ

04/03/2026

“Баярлалаа ээжээ” тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан

04/03/2026

21 эмэгтэй уран бүтээлч хамтран үзэсгэлэн гаргана

04/03/2026

Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ

04/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.