Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»“Born Retro Vol.3” цомог Хятадын платформуудаар цацагдаж эхэллээ
Сонгодог урлаг

“Born Retro Vol.3” цомог Хятадын платформуудаар цацагдаж эхэллээ

Урлаг Урлаг08/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Гэрэлт морьд” арт тэтгэлгийн 2025 оны шагналт “Born Retro Vol.3” цомог БНХАУ-ын платформуудаар цацагдаж эхэлжээ. Тодруулбал, “QQ music”, “Kugou music”, “Kuwo music”, “NetEase Cloud Music”, “Qishui Music” (Tiktok), “Kuaishou Music” гэсэн 6 платформоор цацагдаж буй юм. Мөн та “Born Retro Vol.3” цомгийг стрийминг идэвхтэй аль ч улсад хүлээн авч, сонсох боломжтой.

XX зууны хөгжмийн зохиолчдын дууны бүтээлийг шинэчлэн хүргэж буй тус төсөлд Л.Мөрдорж, Л.Норсонжав, З.Хангал, Д.Бямбажав, С.Бүтэд, Т.Чимэддорж нарын 1959-1995 онд зохиосон 6 хөгжмийг жазз хэлбэрээр найруулан бичсэн байна. Эдгээр бүтээлийн лицензийг эх зохиолчдын өв залгамжлагч, МОСКАП нартай албан ёсны гэрээний хүрээнд зөвшөөрөлтэй бүтээсэн аж.

“Aydu Records” 2022 оноос “Born Retro”-г санаачлан хэрэгжүүлж буй хөгжмийн лаборатори төсөл бөгөөд 20-р зууны нийтийн дууны бүтээлийг хөгжимчид, дуучид сонгон авч, шинэ төсөөлөл, хэв маягаар бүтээх орон зай юм. Хуучирч Э.Цэндсүрэн, Fat Cat Jazz Collective нар хамтарсан тус студи цомог нь Э.Цэндсүрэнгийн долоо дахь цомог юм. 1959-1995 онд бүтсэн тус нийтийн 6 дууг жазз жанраар шинэчлэн, гурван хөгжмийн найруулагч ажиллажээ.

Хөгжмүүд:

  • Л.Мөрдорж- “Бүүвэйл хорвоо” (1970)

  • Л.Норсонжав- “Ийм нэгэн сэтгэл” (1959)

  • З.Хангал- “Нарны унага киноны дуу” (1984)

  • Д.Бямбажав- “Намрын цагаан бороо” (1995)

  • С.Бүтэд- “Үелзүүр” (1961)

  • Т.Чимэддорж “Зам дээр гээгдсэн цэцэг” (1974)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Ардын жүжигчин Э.Амартүвшин Итали Улсын төрийн дээд одонгоор шагнууллаа

29/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Монголын залуу дуучдыг “Орфей” олон улсын наадам-уралдаанд оролцохыг урьж байна

24/07/2026
Сонгодог урлаг Урлаг

Элчин сайд Г.Уянга “Music Singapore 2026”-д оролцсон сурагчидтай уулзав

22/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бой Жорж  “Jesus Christ Superstar” мюзиклээс гарлаа

01/08/2026

Долли Партон амьдралынхаа түүхийг “Бродвей”-н тайзнаа амилуулна

01/08/2026

Николас Кейжийн тоглосон кино нээлтээ хийхээсээ өмнө алдагджээ

01/08/2026

Наймдугаар сард нээлтээ хийх кинонууд

01/08/2026

Ордуудын наймдугаар сарын зурхай

01/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.