Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Pussy Riot” хамтлагийн гишүүдийн шүүх хурал баасан гаригт болно
Нийгэм

“Pussy Riot” хамтлагийн гишүүдийн шүүх хурал баасан гаригт болно

Урлаг Урлаг15/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
e3f639be9af7ccf9big536351022012-08-15-14-10[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Владимир Путиний засаглалыг эсэргүүцсэн утга агуулгатай дуу дуулж шуугиан дэгдээсэн “Пүси Райот” хамтлагийн гишүүдийн шүүх хурал баасан гаригт өндөрлөж шүүх шийдвэрээ гаргах ажээ. Тэд 2-р сарын 21-нд Москва хотын нэгэн сүмд дайран орж Путиний эсрэг панк дуу дуулж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Оросын Үнэн алдартны сүм орчин үеийн панк рок урсгалын эсрэг хатуу байр суурь баримталдаг нь “Пүси Райот” хамтлагийн шүүх хурлаас харагдаж байна. Ялангуяа, Владимир Путиний засаглалын доор Үнэн алдартны шашны нөлөө байр суурь их бэхжсэн. “Пүси Райот” хамтлагийн гишүүдэд тэнсэн харгалзах ял оноосон ч гэсэн олон нийтийн дунд Үнэн алдартны шашны сүмийн нэр хүнд унах нь тодорхой гэж сөрөг хүчний гишүүд тайлбарлаж байна.

Үнэн алдартны шашны тэргүүн Патриарх Кирилл “Пүси Райот” хамтлагийн гишүүдийн үйлдлийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн тус хамтлагийн гишүүд болох Надежда Толоконникова, Екатерина Самуцевич, Мария Алиохина нарыг баривчлан хорьсныг ч эсэргүүцэхгүй гэж мэдэгдэж байв. Хуучин дэглэмийн үед Үнэн алдартны шашны сүм нь Зөвлөлтийн эрх баригчид нягт хамтран ажиллаж улс төрийн тэрс үзэлтнүүдийг илрүүлэхэд тусалдаг байжээ. Оросын прокурорууд шашны нэр хүндийг гутаасан гурван бүсгүйд 3 жилийн ял төлөвлөсөн.

Орос улс нь албан ёсны шашингүй боловч хүн амын 70 орчим хувь нь Үнэн алдартны шашин шүтдэг гэж хариулдаг ажээ. Харин хүн амын дөнгөж 7 хувь нь сүмийн мөргөлд тогтмол оролцдог байна.

Г.Ганбаяр

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Top Boy” цувралын жүжигчин Майкл Уордыг хүчингийн хэрэгт буруугүй гэж шүүх үзлээ

15/07/2026

Мэтт Дэймон амьдралынхаа “шинэ үе шат”-нд гарснаа ярьжээ

15/07/2026

Энтони Хопкинс 88 насандаа анхны синглээ гаргаж, хөгжмийн зохиолчийн карьераа эхлүүллээ

15/07/2026

Шүүмжлэгчид “Moana” уран сайхны киног “урам хугалсан” гэж дүгнэв

15/07/2026

Адууны сэдэвт уран бүтээлүүдийг дэлгэж, үндэсний бичиг соёлоороо дамжуулан адууны соёлыг сурталчлав

15/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.