Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Тейлор Свифтийн шинэ цомог “Red”
Нийгэм

Тейлор Свифтийн шинэ цомог “Red”

Урлаг Урлаг15/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images5327784582012-08-15-14-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Америкийн алдарт дуучин Тейлор Свифт “Red”нэртэй дөрөв дэх цомгоо аравдугаар  сарын 22-нд шүтэн бишрэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаа гэнэ. Энэ тухай Тейлор Свифт интернэтээр хийсэн шууд ярилцлагын үеэр мэдэгдсэн байна.

Тэрбээр уг шууд ярилцлагын үер улаан цагаан өнгийн судалтай даашинз өмсөж, улаан өнгийн ээмэг зүүн, уруулаа улаанаар будсан байжээ. Мөн Тейлор Свифт шууд ярилцлагын үеэр шинэ цомогт нь багтсан "We Are Never Ever Getting Back Together" хэмээх дуугаа дуулсан байна.

Энэ дуу нь өчигдрөөс iTunes-ээр фэнүүдэд нь хүрч эхэлжээ. Түүний энэхүү “Red” цомог нь 16 дуутай байх аж.  Тэрбээр 2010 онд гаргасан өмнөх "Speak Now"  цомгийнхоо дуунуудыг бүгдийг өөрөө бичиж байсан бол энэ удаа бусад уран бүтээлчид, дууны үг зохиогчид болон продюссеруудтай хамтран ажиллаж байгаа юм байна.

Жишээлбэл Английн дуучин, дууны үг зохиогч, продюссер Эд Ширантай хамтран бичсэн дуугаа хослон дуулжээ. Тейлор Свифт өнгөрсөн хугацаанд "Speak Now World Tour" аялан тоглолтоо хийгээд завгүй байсан бөгөөд аялан тоглолтоо амжилттай хийж дуусгасан байна.

Дашрамд сонирхуулахад, тэрбээр уран бүтээлээ туурвиж эхэлснээсээ хойш 22 сая гаруй цомог , 50 сая гаруй сингл борлуулжээ.

Б.Анхтуяа

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Mrs.M “Super Concert”-оос хасагджээ

08/09/2026

Итан Хоук Довилийн кино наадмаас шагнал хүртэж, шинэ бүтээлээ танилцууллаа

08/09/2026

Алан Камминг гурав дахь жилдээ дараалан “Эмми” хүртлээ

08/09/2026

Bad Bunny “Super Bowl”-ын хагас цагийн шоугаараа “Эмми” хүртлээ

08/09/2026

Селин Дионыг харахын тулд шүтэн бишрэгчид нь Парист хонож байна

08/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.