Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гоо сайхан»График дизайнер Лондоны газрын зургийг бүтээжээ
Гоо сайхан

График дизайнер Лондоны газрын зургийг бүтээжээ

Урлаг Урлаг17/08/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5fdee1572b4d12c2big5391344762012-08-17-10-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн томоохон нийслэлүүдийн тоонд орох Лондоны газрын зургийг график дизайнер Дэвид Райн Робинсон бүтээжээ. Ингэхдээ тэрбээр бүх зүйлийг компьютер дээрээ нарийн зурж бүтээсэн аж.

23 настай дизайнер газрын зургийг бүтээхийн тулд зургаан сарын хугацаа зарцуулжээ. Тэрбээр Олимпийн хотхон, Лондоны томоохон өргөн чөлөө, байшин барилга, Олимпийн цэнгэлдэх, Орбит цамхаг, Букингхэмийн ордон, Хойд Грийнвичийн “Арсенал” клубийн О2 цэнгэлдэх зэрэг олон арван байгууламж, байрыг зурсан байна.

Дэвид өнгөрсөн онд Салфордын их сургуулийг төгсөөд “Cartoon Network” компанид график дизайнераар ажилд орсон аж. Тэрбээр “Дэйли мэйл” сонинд өгсөн ярилцлагадаа “Би энэ оны гуравдугаар сарын 25-ны шөнө газрын зураг бүтээх санаагаа олсон. Лондоны газрын зургийг бүтээж чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан. Үүнд ойролцоогоор таван сар гаруйн хугацаа орсон” гэжээ.

Тэрбээр Лондоны амьтны хүрээлэнг бусдаас илүү нарийн зурсан байна. Ингэхдээ парк үзэгчдээр дүүрэн байгаагаар дүрсэлжээ. Харин хүмүүсийн сэтгэл хөдлөл, үйл хөдлөлийг дүрслэхэд багагүй бэрхшээлтэй байсан аж.

Хэрэв түүний бүтээсэн сонирхолтой газрын зургийг онлайнаар худалдаж авахыг хүсвэл 125 фунт стерлинг төлөх шаардлагатай. Гэхдээ мэдээж газрын зургийг унших чадвартай компьютертэй байхад л хангалттай юм.

Т.Арьяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гоо сайхан Урлаг

“Halloween”-ы баярын оройн зоог /Санаа аваарай/

28/10/2016
Гоо сайхан Урлаг

Халуухан эмч залуус /Фото/

22/10/2016
Гоо сайхан Урлаг

“Халтар царайт” киноныхон өнөө үед

18/10/2016

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026

Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Баярлалаа ээжээ” тоглолтод урьж байна

28/02/2026

Жим Керри Францын Цезарийн шагнал гардуулах ёслолоос хүндэтгэлийн шагнал хүртлээ

28/02/2026

Японд виртуал анимэ багш нартай цахим сургууль нээгджээ

28/02/2026

Анхны кодтой цоож Угсаатны зүйн музейд хадгалагддаг

28/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.