Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр
Кино

Өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр

Урлаг Урлаг27/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хошин урлаг, кино, тайзны урлагт өөрийн өнгө төрхийг бий болгож, олон арван дүрээрээ үзэгчдийн танил болсон уран бүтээлчдийн нэг бол Төрбатын Бархүү юм.

Тэрбээр жүжигчин, дуучин, хөтлөгчийн чиглэлээр ажиллаж, “Х-ТҮЦ” продакшны тайзнаас уран бүтээлийн гараагаа эхлүүлэн Монголын кино урлагт өөрийн байр суурийг бий болгосон уран бүтээлч билээ.

Өнөөдөр түүний төрсөн өдөр.

Т.Бархүү нийслэлийн 13 дугаар сургуулийг төгсөж, багаасаа дуулах дуртай байсан нь түүнийг урлагийн замд хөтөлсөн бөгөөд улмаар СУИС-д элсэн жүжигчний мэргэжлээр суралцсан байна.

2004 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсөөд “Х-ТҮЦ” продакшнд ажиллаж эхэлсэн нь түүний мэргэжлийн уран бүтээлийн гол гараа болжээ. Тэр цагаас хойш тус продакшны олон арван тоглолтод оролцож, хошин урлагийн тайзнаа өөрийн дүр төрхийг бий болгосон. Түүнчлэн тус продакшны тайзан дээр хошин, инээдмийн дүрүүдээс гадна өөр өөр зан чанар, сэтгэлзүйтэй олон дүрийг бүтээж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Түүний тайзны бүтээлүүдийн дунд “Сэрүүн хасын нууц”, “Аянгын бороо”, “Гэм зэм”, “Зохиолгүй амьдрал” гэхчилэн зэрэг жүжгүүд багтдаг.

Т.Бархүү хошин урлагийн жүжигчин гэдгээрээ танигдсан ч кино урлагт ч авьяас, ур чадвараа харуулсаар буй. Тэрбээр “Миний хөрш чөтгөр”, “Болсон явдал”, “Худалч залуу”, “Найз”,  “Алтан өндөг”, “Танхай тээгч”, “Төлөөс”, “Солиот эх”, “Хайрыг битгий гомдоо”, “Ээж”, “Эмэгтэйн кейс”,  “Эгч нь эр хүн” зэрэг олон уран бүтээлд өөр өөр дүрүүдийг бүтээгээд буй.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026
Кино Урлаг

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026
Кино Урлаг

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Suno” компанийг Эминемийн 269 дууг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд өгчээ

12/11/2026

Руперт Гринт талийгаач жүжигчин Алан Рикманаас одоо ч урам зориг авдаг

12/11/2026

Дастин Хоффман “The Graduate” киноны дараа ч мөнгөгүй шахам байсан тул ажилгүйдлийн тэтгэмж авч байжээ

12/11/2026

Кира Найтлигийн “Atonement” кинонд өмссөн алдарт ногоон даашинзыг дуудлага худалдаагаар зарна

12/11/2026

Райан Гослинг 46 нас хүрлээ

12/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.