Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Жессика Бил: Хуримын дараа юу ч өөрлөгдөхгүй гэж найдья
Уртын дуу

Жессика Бил: Хуримын дараа юу ч өөрлөгдөхгүй гэж найдья

Урлаг Урлаг17/08/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images3635983492012-08-17-16-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жессика Бил холливудад 18 жил гаруй ажиллаж, дүр төрхөө дэлгэцэнд мөнхөлчихсөн нэгэн. Турьхан энэ бүсгүй шийдэмгий бус зангаараа зартай. Гэхдээ зарим нь өөртөө итгэлгүй, юу хүсээд буйгаа үл мэдэх зан чанарыг их мэдрэмжтэй нь холбон тайлбарладаг. 30 насны босго давж буй жүжигчин бүсгүй мөдхөн Жастин Тимберлейктэй гэрлэнэ. Урьдын амрагийн түүх, олон мянган шүтэн бишрэгч бүсгүйчүүдээрээ зартай эрийн гэргий болж, гэр бүлээ амар тайван авч явна гэдэг амаргүй. Ийм эртэй урт удаан хугацааны турш, тогтвортой амьдарна гэж найдаж буй Жессика Билийн сүүлд өгсөн нэгэн ярилцлагыг товчлон хүргэж байна.
–    Жессика, таныг тээнэгэлзэх дуртай, шийдэмгий бус гэж их ярих юм. Үнэхээр тийм хүн гэж үү?
–    Тийм гэж ойлгож болно оо. Би шийдвэр хурдан гаргаж чаддаггүй юм. Бүр өдөр бүрийн асуудал дээрээ ч бүдэрчих гээд явдаг. Нэг зоогийн газар ороод салат захиалснаа гэнэт өөрчлөөд пицца болгочихно. Гэхдээ энэ миний эмзэг, мэдрэмтгий зантай л холбоотой байх. Гэхдээ би энэ муу зан, айдас хүйдсээ давж гарахыг их хичээдэг.
–    Та юунаас хамгийн ихээр айдаг вэ?
–     Үхэл, хөгшрөлт болон үүнээс үүдэлтэй бүхнээс айдаг. Үрчлээ суух, арьс өнгөө алдах гээд л. Миний хувьд толигор сайхан царай төрх бол эрүүл сайхны бэлгэдэл. Эмээгийнхээ залуугийн зургийг харахад хичнээн сайхан бүсгүй байдаг. Тэгсэн хэрнээ одоо ямар болчихоод буйг нь ажихаар айдас эрхгүй төрдөг. Гүйлтийн зам дээр хөл цуцах, эсвэл нуруу хатгахаар би уйлчихмаар санагддаг. Намайг олон жилийн турш авьяаслаг жүжигчин гэж хүлээж аваагүй. Гэтэл холливудад итгэл, найдлага л гол байдаг. Яагаад ч юм миний амьдрал бусдынх нь хурдтай нисдэггүй ч аажим аажмаар амжилтад хүрдэг.
–    За гунигтай зүйлийн тухай ярихаа больё. Охид бүр үзэсгэлэнтэй, баян ханхүүтэй гэрлэхийг мөрөөддөг. Таны нөхөр болох гэж Жастин Тимберлейк яг л тийм эр…
–    Би ганц бие, баян хижээл авгай болчихоод сайхан харшдаа гоёмсог ноход, царайлаг манаачтай байна гэж боддогоо ээждээ хэлж, уурыг нь их хүргэдэг байлаа. Жастин бол намайг сэргээж, өдөөж өгдөг сайн залуу. Мөн тэр надаас хавьгүй өндөр мэдрэмжтэй гэдгийг ч хүлээн зөвшөөрнө. Тэр байгалиас мэдрэмж, чадвар авч төрсөн хүн. Тиймээс гэрлэлтийн бөгжөө авахдаа хүртэл надтай зөвлөөгүй. Тэр бүгдийг мэдэж буйгаа мэдэрдэг. Өглөө сэрээд би тааралдсан хувцсаа өмсчихөөд гарах гэхээр Жастин толгой сэгсрээд өөр хувцаснууд шидэж өгдөг. Тэгээд түүний л зөв байдаг юм.
–    Та түүнд уурладаггүй гэж үү? Та хоёр 2007 онд харилцаагаа тасалснаас хойш мөн ч олон эмэгтэйтэй холбоотой гэсэн мэдээлэл тархсан шүү дээ…
–    Би итгэмтгий хүн. Итгэмтгий байх муу байж мэдэх юм. Гэхдээ би өөр байхыг хүсдэггүй. Надад харагдаж, мэдрэгдэхээр муу зүйл болохоос өмнө би түүнд итгэсээр л байх болно. Миний хувьд ойр дотны минь хүмүүст эхэнд тавигддаг. Харин дараа нь би өөрийгөө боддог. Аливаа зүйлд хэтэрхий сүржин хандах хэрэггүй гэдгийг би амьдралаасаа ойлгож авсан. Тэгээд ч хурим юуг ч өөрчлөхгүй, одоогийнх шигээ л байна гэдэгт би итгэдэг. Жастин их хөгжилтэй. Үргэлж л намайг инээлгэж явдаг. Гэтэл би өөрөө их чухал царайтай хүн шүү дээ. Тиймээс энэ зан нь надад маш их таалагддаг. Би эцэг эхийнхээ амьдралыг хараад хосууд бие биендээ үргэлж цаг гаргаж байхын чухлыг олж харсан. Мэдээж, Жастин бид хоёр маш олон кино, төсөл дээр ажилладаг. Гэлээ ч хэн хэндээ үргэлж цаг зав гаргадаг. Хэн хэндээ хамгийн чухал хүмүүс гэдгээ л үргэлж мэдэрч байх их чухал. Зүгээр хайртай, үгүйлж байна гэж хэлэх нэг хэрэг. Харин үгүйлж, хайрлаж буйгаа үргэлж үзүүлж, мэдрүүлж байх өөр хэрэг. Жастиныг бага байхад эцэг, эх нь салчихсан юм билээ. Тиймээс тэр ээжтэйгээ өсч, ээжийнхээ таалсан тэр бүсгүйтэй л хамт байхыг илүүд үздэг.
–    Хүүхэдтэй болохыг төлөвлөж байна уу?
–    Мэдээж, төлөвлөлгүй яахав. Цаг ирэхээр хүүхэдтэй болно гэж боддог байсан. Тиймээс найз бүсгүйчүүд маань “Жессика, хурдан хүүхэдтэй болчих. Тэгээд хамтдаа бүүвэйлье” гэсэн ятгалганд нь автдаггүй. Жастин бид хоёр үр удмынхаа талаар сайтар ярилцаж, хүсч байгаа. Хаана өсгөх боломжтой талаар удаан ярилцсан.
–    Танд яг одоогоор ямар мөрөөдөл байна вэ?
–    Би дээд сургуульд суралцахыг хүсдэг. Лекц, семинар, хичээл гээд энэ бүхнийг би үзэлгүй өдий хүрсэн. Үүгээр би дутаад байх шиг санагддаг. Гэвч өмнө минь бүх зам нээлттэй байна.

Орчуулсан Р.Гэгээ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Опозит” хамтлагийн “Болор цом” тоглолтзургаадугаар сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

19/05/2025

“Eurovision” тэмцээнд Австрийн дуучин JJ буюу Йоханнес Питч түрүүлжээ

19/05/2025

ФОТО: “Шийдсэн хүн” уран сайхны киноны нээлтээс

19/05/2025

37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүдийг шалгарууллаа

19/05/2025

Өнөөдөр Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын балетын тэргүүн гоцлооч О.Анужингийн төрсөн өдөр

19/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.