Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын гавьяат жүжигчид казахын гавьяаг бүтээлцэж байна
Уртын дуу

Монголын гавьяат жүжигчид казахын гавьяаг бүтээлцэж байна

Урлаг Урлаг21/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6d260ebea056f7dfbig9754140452012-08-21-11-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

1

"Зоригт мянган дайчин"-д ялагдах монгол

“Казахфильм”-ийн шинэ бүтээл “Зоригт мянган дайчин” буюу "Жаужурек мын бала" хэмээх кино энэ өдрүүдэд Казахстанд төдийгүй Европт нээлтээ хийж байна. Кино шүүмжлэгчдийн үнэлж байгаагаар Казахстаны кино урлагийн төвшинг дэлхийд таниулсан бүтээл болжээ. “Казахстаны кино үйлдвэрлэлийг дээш нь чангаасан” (The Washington Times), “Казахстаны кино урлагийг дэлхийд зарласан бүтээл” (London Evening Standard), “Романтик казах туульс” (Reuters), “Дэлхийн кино ертөнцөд “Казахфильм” байр сууриа эзлэв бололтой” (Variety), “Гайхалтай тулааны тавилт” (The Independent), “Казах киноны байлдан дагуулалт” (BBC World News) гэх зэргээр дүгнэж байна. 10 сая доллараар боссон кино туульсад монгол жүжтигчдийн хувь нэмэр ч оржээ. Монгол улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Л.Баттулга болон Ц.Цэрэнболд, Г.Золбоот нарын жүжигчид Монголын талаас уригдан "Жаужурек мын бала"-д тоглосон байна.

   Казахын түүхчдийн Зүүнгарын түрэмгийлэгчдийн эсрэг  1723-1730 оны эх орны дайн гэж нэрлэдэг үйл явдал киноны үндсэн шугам.

1

"Казахфильм": Шинэ кино, хуучин суртал.

Үүнд  “Мянган дайчин” буюу казах партизануудад ялагдаж буй ойрад монголчуудын дүрийг Монгол улсын жүжигчид чадварлагаар амилуулжээ. Өөрөөр хэлбэл, өвөг дээдсийнхээ тухай тийм ч сайхнаар харуулаагүй дүрүүдэд тоглосон юм. Кино урлагийг түүхийн сурах бичгийн видео хувилбар, үзэл суртлын бодлогынхоо үргэлжлэл гэж ягштал хардагаа казахын төр засаг өмнө нь “Нүүдэлчин” хэмээх 30 сая долларын төсөвтэй түүхэн киногоор батлан харуулсан билээ. Ерөнхийлөгч Назарбаевын захиалгаар гэсэн бичгээр эхэлж, хэлсэн үгийг нь иш татаж төгсдөг “Нүүдэлчин”-д мөн л Зүүнгарынхан буюу ойрад монголчууд хэмээх зэрлэг балмад, атгаг муу “түрэмгийлэгчдийн” эсрэг казахуудын шантаршгүй ариун тэмцэл гардаг билээ.  "Жаужурек мын бала"-д ч төсөв мөнгө хайрлахгүй заржээ. Найруулагч Акан Сатаев “Анракайн тулалдааныг гэхэд л 6 камераар 9 өдөр авсан. Олны хэсэг, орлон тоглогчид нийлээд зургийн талбай дээрх хүний тоо мянга хүрч байлаа” гэж мэдэгджээ. Гэвч арилжааны тун амжилттай төсөл болж буй энэ кинонд Галданцэрэн хааны үеийн Зүүнгар буюу  1730-аад оны үеийг түүхийн ямар ч үндэслэлгүйгээр засварлан харуулсан тухай казахын үзэгчдийн дунд ч халуун маргаан өрнөөд байна. Орчин үеийн Казахстаны түүх бичлэг тусгаар тогтнолынх нь (хэрвээ XVIII зууны казахын түүхэнд ийм үг тохирдог бол) гол дайсан бол тухайн үеийн Зүүнгарын хаант улс байжээ гэдэг үндэслэл өмнөө тавьдаг. Шинэхэн тусгаар тогтносон улсын хувьд баатарлаг өнгөрсөн үеийн хэрэгцээ байдаг нь мэдээж. Өнөөдрийн нөхцөлд Орос, Хятадад хандан түүхэн гомдол гаргаад байх утгагүйтэйгээ адил ашиггүй. Ийм эмзэг бодлогынх нь үргэлжлэл, илрэл нь эдгээр кино бүтээгдхүүн болж байгаа билээ. Орос болон Манж Чин гүрэн байгаагүй, зөвхөн казахуудыг өөдийн нар үзүүлэхгүй хядаж байдаг, ядаж байхад баахан мулгуу монголчууд л энэ кинонуудын эсрэг дүр юм. 

   Казахстаны хэвлэлүүдийн онцолж байгаагаар олны хэсэг дэхь монголчуудын дүрд  монголчууд тоглосон байна. Харин өвөг дээдсийнхээ “гашуун ялагдлыг” дүрсэлж, Казахстаны өсвөр үеийг эх оронч хүмүүжлээр бойжуулахад үнэтэй (хэдэн тэнгэ?) хувь нэмэр оруулсан Монгол улсын гавъяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу:
    -Казахстан улсын 20 жилийн ойд зориулсан кино байгаа юм. Манайхаас долоон эрэгтэй жүжигчин тоглож байгаагийн нэг нь би. Ямар кино гэдгийг нь одоохондоо хэлмээргүй байна. Гарсны дараа хүмүүс үзээд мэдэх байлгүй дээ. Гэхдээ тийм айхавтар нууц кино биш л дээ. Зүгээр л Казахстан улсын түүхийг харуулсан кино гэж ойлгоорой гэж өнгөрсөн жил Казахстан руу нисэхдээ Монголын хэвлэлд мэдэгдэж байжээ. Л.Баттулгын Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртсэнийхээ дараа тоглосон анхны дүр нь энэ юм.

    Казахстаны шинэхэн блокбастерын тухай мэдээг Монголын сайтууд хүртэл “Зүүнгарын эзлэн түрэмгийлэгчид” гэдэг өгүүлбэрээр эхлүүлж байна. Манай гавьяатууд Казахстаны түүхийг бүтээлцэж байх энэ үед найруулагч Д.Золбаяр “Аравт” кинондоо мөнгө олох гэж Улаанбаатарын хаалга бүхнийг онголзуулж гүйцээд Хөх хотыг зорьж байлаа. Явуухулангийн асууж байсанчлан “Би хаана төрөө вэ?”

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.