Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Торгон зураг»З.Энхболд эмч багш нарыг хүлээн авч уулзав
Торгон зураг

З.Энхболд эмч багш нарыг хүлээн авч уулзав

Урлаг Урлаг23/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dsc_7956a4075894792012-08-23-09-14[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Японы Айчи-гакүин Их сургуулийн Шүдний сургуулийн Амны хөндий болон эрүү нүүрний мэс заслын эмч багш нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ дахь цорын ганц эмч гишүүний хувиар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан оролцов.

 Японы эмч багш нар 16 жилийн турш Монгол Улсын бүх аймгаар явж тандалт судалгаа хийн эрүү нүүрний гажиг, уруул тагнайн мэс заслын чиглэлээр эмч нарыг сургаж боловсруулахын зэрэгцээ 4500 өвчтөнд шүдний эмчилгээ хийж, 800 хүүхдэд уруул, тагнайн мэс засал үнэ төлбөргүй хийсний дээр энэ чиглэлийн өвчтөнүүд болон тэдний эцэг эхчүүдээс олонтаа тавьдаг асуултад ойлгомжтой хариулт өгөх зорилгоор “Сэтэрхий уруул тагнайн талаарх ойлголт” хэмээх гарын авлага монгол хэлээр хэвлүүлж тараасны зэрэгцээ олон нийтийн хүртээл болгохын тулд интернэтэд байршуулжээ.

Японы эмч багш нарын төлөөлж Олон улсын сэтэрхий уруул, тагнайн сангийн дарга, Японы сэтэрхий уруул, тагнайн сангийн захирал, Айчи-гакүин Их сургуулийн Шүдний сургуулийн Амны хөндий болон эрүү нүүрний мэс заслын тэнхмийн профессор Нагато Нацүмэ хэлэхдээ “Бид Ховд аймагт ажиллаад өчигдөр ирлээ. Баруун бүсийн оношилгооны төвийн нь хувьд тус аймгийн эмнэлэгт 200 мянган долларын тоног төхөөрөмж суурилуулж, хэл ярианы гажиг заслын кабинет байгуулан энэ чиглэлээр үзлэг, эмчилгээ хийх шинэ тасаг нээлээ. Энэхүү хандивын тоног төхөөрөмжийн нэг болох унтуулгын аппаратыг л гэхэд түргэн тусламжийн машинд аваад явж болохоор, мэс заслын аппарат нь зөвхөн эрүү нүүрний мэс ажилбар хийхэд зориулагдсан нарийн төхөрөмж. Ховдын бүсийн оношилгооны төвд байгуулсан шинэ тасаг нь энэ чиглэлээр бидний байгуулсан гурав дахь салбар юм.

Монголын эрүүл мэндийн салбарынхан, түүний дотор тухайн чиглэлийн эмнэлгийн удирдлага бидэнтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, ЭМШУИС-ийн багш  Г.Ариунтуул энэ чиглэлээр доктор цол хамгаалж, дэлхийн алдартай хэвлэлд эрдэм шинжилгээний өгүүллээ нийтлүүлсэн бөгөөд хоёр жилийн дараа Монголд энэ чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар ажиллаж байгаа.

Бид уруул, тагнайн эмгэг засал, түүний дотор хагалгааны дараах гажиг заслын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж, холбогдох кабинетуудыг байгуулаад 1-2 жил ажиллаж байгаа ч энэ мэргэжлийн эмчийн орон тоо, цалин хөлсний төсөв байхгүй гэсэн бэрхшээл тулгарч байгаа тул эрүүл мэндийн хууль тогтоомждоо энэ талын зохицуулалт хийж, холбогдох яам, газарт нь анхааруулж өгөхийг хүсэж байна. Шинээр хууль боловсруулахдаа энэ шинэ чиглэлийг тусгаж, тухайн чиглэлээр боловсон хүчин бэлтгэхэд анхаарна гэж найдаж байна” гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд Монголын хүн амыг эрүүлжүүлэхийн төлөө олон жил ажиллаж байгаа япон эмч нарт талархлаа илэрхийлээд “Энэ салбар манайд шинээр хөгжиж эхэлж байгаад баяртай байна. Нэгэнт сурч боловсорсон эмч нар нь байхад цалин хөлсийг нь олгох нь зүйн хэрэг. Энэ талаар Эрүүл мэндийн яаманд үүрэг чиглэл өгөх болно. Ер нь хөгжсөн орнуудын Кока-Кола мэтийн сахартай бүтээгдэхүүн манайд орж ирснээр ялангуяа хүүхдүүдийн дунд шүдний өвчин ихэссэн. Урьд өмнө ааруул, ээзгийгээ идэж кальци авангаа шүдээ цэвэрлэчихдэг байсан. Хөгжил даган орж ирж байгаа энэ олон өвчнөөс урьдчилан сэргийлэх, ядаж л шүдээ зөв угаахыг ухуулж сурталчлах ажил манайд их дутагдалтай байгаа” гэсэн юм.

Японы буянтай эмч нар Монголд жил бүр ирж, хүн амын амны хөндийг эрүүлжүүлэх, шүдний цооролт, уруул тагнайн эмгэгийг эмчлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын тэнхим, Эх нялхсын эрүүл мэнд, эрдэм шинжилгээний төвийн Хүүхдийн эрүү нүүрний мэс заслын тасгийнхантай хамтран ажиллаж, нарийн мэргэжлийн хичээл заан мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025

Улсын хүүхэлдэйн театрын тавдугаар сарын хуваарийг хүргэж байна

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.