Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Олимп, дэлхийн аваргийн медальтнуудад сар бүр урамшуулал олгох нээ
Спорт

Олимп, дэлхийн аваргийн медальтнуудад сар бүр урамшуулал олгох нээ

Урлаг Урлаг24/08/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_олимпийн_медальтнууд2641808522012-08-24-13-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай спортын тамирчид Лондон хотноо болсон зуны XXX олимпт амжилттай оролцож, таван медальтай эх орондоо ирсэн билээ. Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар  Н.Түвшинбаяр, гавьяат тамирчин Н.Төгсцогт хоёр  мөнгө, С.Ням-Очир, С.Батцэцэг, У.Мөнх-Эрдэнэ нар  хүрэл медаль хүртэж монгол түмнээ баярлуулсан.  Ерөнхийлөгчийн санаачилгаар  олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тамирчинд  сар бүр урамшуулал олгож байхаар болсон юм. Гаргасан медалийнхаа тоогоор тогтоосон урамшууллыг тамирчид сар бүр хүртэж байх учир ахуй амьдрал нь дээшилж бэлтгэл сургуулилалтаа зуун хувь анхаарлаа хандуулах бололцоо бүрдэж байгаа.

Гурван медальтай бол гурвууланд нь авна. Хө­дөлмөрийн баатар З.Ойдов гуай олимпийн нэг мөнгө, дэлхийн авар­гын гурван медальтай учир дөрвүүлэнд нь оног­дох урамшуулал авна. Энэ  урамшууллаа  ирэх нэгдүгээр сараас авч эхэлнэ. З.Ойдов аварга л гэхэд   сар бүр 7.5 сая төгрөгийн урамшуулал авахаар  болж байгаа юм. Олим­пийн аварга Н.Түв­шинбая­рын хувьд Олим­пийн алтан медалийн дөрвөн сая, мөнгөн медалийн гурван сая гээд нийтдээ долоон саяыг  авна.

-Тамирчдад сар бүр олгох урамшууллын хэм­жээг дараах байдлаар тогтоосон.
 

  1. Олимпийн наад­маас алтан медаль хүрт­сэн тамирчинд дөрвөн сая төгрөг,
  2. Олимпийн наад­маас мөнгөн медаль хүрт­сэн тамирчинд гурван сая төгрөг,
  3. Олимпийн наад­маас хүрэл медаль хүрт­сэн тамирчинд хоёр сая төгрөг,
  4. Дэлхийн аварга шал­га­руулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүрт­сэн тамирчинд хоёр сая төгрөг,
  5. Дэлхийн аварга шал­гаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүрт­сэн тамирчинд нэг сая төгрөг

Ингэж бодиттой урамшуулалтай болгож тамирчдын магнайг тэнийлгэсэн бол өнөөдөр 14:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын салбарт өндөр амжилт гаргасан зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнах юм байна. Шавь нь олимпийн дэвжээнээс медаль хүртсэн бол дасгалжуулагчид ч төр хайр хишгээ хүртээж, энгэрийг нь мялаах аж.

Тухайлбал, жүдогийн тамирчин, Олимпийн хүрэл медальт С.Ням-Очирт Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх цол олгох нь ээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Олимпийн эрх авсан тамирчдыг 10 сая төгрөгөөр шагнадаг УЛАМЖЛАЛАА Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэх үү

23/07/2024

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026

Хар тамхины эсрэг “No drug – Ганц удаа гэж үгүй” олон ангит кино өнөөдөр нээлтээ хийнэ

12/03/2026

Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна

12/03/2026

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагджээ

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.