Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»П.Эрдэнэпүрэв: Томоохон эвдрэл гарвал ээж, ах хоёр маань засдаг
Дуу хөгжим

П.Эрдэнэпүрэв: Томоохон эвдрэл гарвал ээж, ах хоёр маань засдаг

Урлаг Урлаг25/08/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bartaat-mototsikl-middle6745316792012-08-25-12-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мото спортын Азийн аварга шалгаруулах тэмцээний 85сс-ын ангилалд оролцогчдоос хамгийн бага нь болох 13 настай П.Эрдэнэпүрэвтэй ярилцлаа.

Насаар бага, биеэр жижиг мөртлөө дайчин, хор шартай зан нь хожмын нэг өдөр түүнийг Э.Халиунболд ах шиг нь cайн тамирчин болоход дэм болох биз.

Монголын мото спортын ирээдүйн алдартнуудын нэг болохыг мөрөөддөг залуу тамирчин П.Эрдэнэпүрэв Азийн аваргын дэвжээнд сайн өрсөлдөгчдийн нэг байсан юм.

-Миний дүү энэ спортоор хэдэн жил хичээллэж байна?
-Хоёр дахь жилдээ хичээллэж байна.

-Ямар уралдаан, тэмээнд орж байв?
-Өнгөрсөн жил хүүхдийн баярын тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Уг нь түрүүлэх боломжтой байсан. Миний анхны тэмцээн байсан учир бага зэрэг туршлага дутсан. Гэхдээ цаашид алдаагаа бага багаар засна. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойд уралдаад мөнгөн медаль  хүртсэн. Бас Өвөрхангай аймгийн нэрэмжит тэмцээнд гуравдугаар байрт орсон.

-Хавар болсон Азийн аваргын тэмцээнд өөрийгөө уралдсан гэж бодож байна вэ. Амжилт гаргах боломж байсан уу?
-Би өөрийнхөө чадлаар уралдсан. Яагаад гэвэл энэ чинь Азийн аварга шалгаруулах тэмцээн шүү дээ. Азийн шилдгүүд ирж оролцсон. Амжилт үзүүлэх боломжийг харж ороогүй. Өөрийгөө сорих зорилготой оролцсон. Бусдаас биеэр жижиг, насаар бага учир тэдний хурдыг гүйцэхгүй юм. Уралдааны үеэр хоёр талаас шахаад унагачихсан. Миний хөл богинохон болохоор тогтож өгөхгүй хоёр удаа унасан.

-Амжилт гаргахад мотоцикл сайн байх ёстой юу?
-Би Япон улсад үйлдвэрлэгдсэн Кавасаки гэдэг мотоциклоор уралдаж байгаа. Миний мотоциклыг надаас өмнө өөр хүн унаж байсан юм билээ. Олон жил болсон учир  хуучраад хүч нь миний санаанд хүрдэггүй юм. Том тэмцээнд уралдаж байж л мэдлээ.

-Үлгэр дууриалал авдаг тамирчин гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд ах шиг мундаг тамирчин, болохыг мөрөөддөг. Түүн шиг болж, түүнтэй эн зэрэгцэхийн тулд бэлтгэлээ сайн хийж бас сайн мотоциклтой болох хэрэгтэй.

-Бэлтгэлээ хаана хийж байна?
-Би бэлтгэлээ Морин даваанд хийж байгаа.

-Энэ спортын хэцүү нь юу вэ?
-Мотоцикл эвдрээд зогсвол хэцүү байдаг юм. Бага зэргийн засварыг өөрөө хийчихнэ. Томоохон эвдрэл гарвал ээж, ах хоёр маань засдаг. Ээж маань миний дотнын зөвлөгч.

-Тамирчин бүр тодорхой зорилго, мөрөөдөлтэй байдаг. Харин чинийх?
-Би тэмцээнд ээжтэйгээ ирсэн. Ээж миний үнэнч хөгжөөн дэмжигч шүү дээ. Тиймээс сайн мотоциклтой болж байгаад уралдаанд түрүүлж ээжийгээ баярлуулахыг хүсч байна.

Д.Жавхлан

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин, дуучин, загвар өмсөгч Алан Ю нас баржээ

13/09/2025

“Синдром” арт шоу “Густав Климтийн алтан үнсэлт” сэдэвтэйгээр болно

13/09/2025

Галдан бошигт хааны шүтээний өргөө байгуулжээ

13/09/2025

Сидни Суини үзэсгэлэнт бүсгүйгээс хүчирхэг тамирчинд хувирав

12/09/2025

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.