Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Офелия”-ийн дүрд хэн тоглох вэ?
Уртын дуу

“Офелия”-ийн дүрд хэн тоглох вэ?

Урлаг Урлаг29/08/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.jpeg895778602012-08-29-00-23[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Хэн нь Сонгодог урлагийн ноён оргил болсон Уильям Шекспирийн алдарт "Гамлет" жүжиг тун удахгүй тайзнаа амилна. Бүх цаг үеийн мэргэжлийн урлагийн шилдгийн шилдэг оргил энэхүү бүтээлээр УДЭТ өвөл цагийн нээлтээ хийх гэж байна.


Алдарт "Гамлет" жүжиг Монголын тайзнаа 31 жилийн өмнө амилж байсан бол ийнхүү дахин тавигдахаар бэлтгэл ажилдаа хэдийнэ оржээ.

Өнгөрсөн тавдугаар сард тендер зарлахад театрын отгон найруулагч Н.Наранбаатар ялсан юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт "Гамлет" жүжигт тоглох жүжигчдийн нэрсийг зарлалаа. Гол дүр болох Гамлетад УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ сонгогдсон бол түүний ээж Гертугтагын дүрийг гавьяат жүжигчин У.Уранчимэг, Клаудид төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Плонид гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан тоглохоор болжээ. Харин Гамлетын хайрт бүсгүй Офелиягийн дүрийг сонгоогүй байна. Учир нь энэ жүжгийн хамгийн ариун, гэгээн дүр болох Офелияд тохирох залуу жүжигчдийн дунд сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Энэ дүрд тоглох жүжигчнээс мэргэжлийн ур чадвар ихээхэн шаардах учир ийнхүү сонгон шалгаруулалт зарлаж байгаа юм байна.

"Гамлет"-д тоглох нь мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаг, жүжигчин гэх мэргэжлийг эзэмшсэн хүн бүрт том шалгуур болох юм. Найруулагч Н.Наранбаатар гол дүр Офелияд тоглох жүжигчнийг нэр цохож сонгосон бол өөрийн чадварыг сорих хүсэлтэй бусад жүжигчид хоосон хоцрох байсан. Харин энэ сонгон шалгаруулалт хэн сайн ажиллаж, өөрийгөө харуулж чадсан нь тоглох боломжийг олгосноороо залуу жүжигчдийн дунд том боломж өгч байгаа аж.

Энэ шалгаруулалтад УДЭТ-т данстай залуу жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг, Т.Хулан, Д.Ганцэцэг, М.Тогтохжаргал, Одончимэг, Б.Цэнгэлжаргал болон өнгөрсөн жил ОХУ-ын театр, урлагийн академийг В.В.Путины тэтгэлгээр суралцаж, төгссөн Б.Баярсанаа, СУИС-ийн төгсөгчид, төгсөх курсын оюутнууд болон бусад продакшнуудын залуу жүжигчин бүсгүйчүүд өрсөлдөх болов уу хэмээн олон нийт таамаглаж байна. Зарим нь ч бүртгүүлэхээр мэдүүлгээ өгсөн дуулдана.

Гэхдээ энэ том дүрд өөрийн чадвар чансааг илтгэх гол өрсөлдөөн А.Ганчимэг, Д.Ганцэцэг, Т.Хулан, Б.Баярсанаа нарын дунд явагдах болов уу гэж Мэргэжлийн хүмүүс харж байгаа сурагтай. Офелия дүрийн онцлог, гэнэн цайлган, ариухан охины дүрийг бүтээхэд тохирох гадаад төрхөөс гадна ур чадварыг онцгойлон харж шалгаруулах юм байна. Дүр сонгох нь жүжиг бүтэх ажлын 30 хувийг нугалдаг гэж ярьдаг. Сайн уран бүтээл болоход жүжигчдийн ур чадвар чухал учраас найруулагч Н.Наранбаатар гол дүрийг бүтээх жүжигчинд ач холбогдол өгөн сонгон шалгаруулалт явуулахаар болжээ. Одоо хэн чадвартай, авхаалжтай, дүрдээ орж ажилласан нь шалгарах үлдлээ.

"Гамлет" жүжиг тайзнаа дахин тавигдах бэлтгэл ажил хэдийнэ эхэлж, дүрд сонгогдсон жүжигчдийн уншлага эхэлчихжээ. Жүжигт зориулсан лекц, семинарыг "Хас гурвалжин" ТББ-ын Оюуны удирдагч, физикч, философич доктор З.Бат-Отгон, "Шекспир" судлаач н.Майжаргал, Бурханч лам Г.Пүрэвбат нар уншиж байгаа аж.

Аливаа нийгэмд өөрчлөлт гарахаар "Гамлет" тайзнаа тавигддаг гэдэг үг бий. Мэргэжлийн уран бүтээлчдийн чанар чансаагаа харуулах оргил хэмжүүр гэж үздэг энэхүү уран бүтээлээр Монголын нийгмийн өөрчлөлтийг харуулах цаг тун удахгүй болох нь ээ.

Х.Монголхатан

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Squid Game -3” зургаадугаар сарын 27-нд цацагдахаар болжээ

23/05/2025

“Тэнгэр ээж минь өршөө” гэрэлт хөшөөний нээлт боллоо

23/05/2025

ADAM: Үзэгчдэдээ хамгийн сайхан тоглолт үзүүлэхийг зорьж байгаа

23/05/2025

Жүжигчин Г.Номуун Алдарт эхийн II одон хүртлээ

23/05/2025

“Artweek-2025” дүрслэх урлагийн долоо хоног болно

23/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.