Гэнэтхэн л чармай нүцгэн эмэгтэйг харвал танд нэн түрүүн юу бодогдох вэ?” гэж эрчүүдээс асуужээ. Юу гэцгээснийг нь та аяндаа ойлгох болно.
Хамгийн гол нь ингэж нүцгэлэх тааламжтай шалтгаан байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг өрөө рүү шагайсан чинь л чармай нүцгэн хүүхэн зогсож байх юм бол, хэн ч хачирхана шүү дээ. Түүнээс биш ямар нүцгэн хүүхэн хараагүй биш дээ… гэж эхний хүн хариулжээ. Харин өөр нэг нэг нь доорх түүхийг ярьсан байна.
…Би нэг найзтайгаа хоёр хүүхэнтэй танилцав аа. Жаахан бүжиглэж байгаад, сайхан амрая гээд нөгөө хоёроо дагуулаад саунд орлоо. Элдэв шалдавын бодол агуулсан юм байхгүй л дээ. Мэдээж хэрэг бидэнд солих хувцас хаанаас байх вэ. Хүүхнүүд маань ч нэг их маяглалгүй хамаг хувцсаа тайчсан. Тэгээд яасан гэж бодож байна? Үгүй дээ, юу ч болоогүй. Аятайхан л хүүхнүүд байсан л даа. Гэхдээ ядахнаа ёс төдий турсик өмсчихсөн байсан бол сэрэл хөдлөх байсан байх…
Энэ яриаг сонсоод би нэгэн айлын зугаатай явдлыг сонссоноо санасан юм. Тэднийх сэхээтэн боловсролтой айл л даа. Харин эхнэр нь гэртээ дандаа нүцгэн байдаг гэж байгаа юм. Зочид цөөн ирдэг айл гэнэ лээ. Эхнэр нь хүйтэн халаалт тааруухан байгаа үед ч гэсэн дотуур өмд ч үгүй гэр дотуураа яваад сурчихсан юм гэнэ. Нөхөр нь эхнэрээ чармай нүцгэн байгааг хараад тоодог ч үгүй хэрнээ ямар нэгэн хувцас өмсөх л юм бол тэднийд ёстой нэг эротик шоу эхэлдэг гэж байгаа юм даа.
За тэгээд эр хүн болгон өөр шүү дээ. Нүцгэн хүүхэн хараад хэн ямар болохыг тоочиж баршгүй юм. Гэхдээ ихэнх эрчүүд нүцгэн эмэгтэй хүн харахаараа догдолж сэтгэл санааны өөрчлөлтөд ордог. “Би түүнийг нүв нүцгэн байгааг нь хараад даарчих вий дээ гэж бодсон” гэж миний асуулганд оролцогчдын нэг хэлж байхад өөр нэг залуу “Золиг гэж! Халаасанд бэлгэвч бий билүү” гэж бодсоноо ярьсан юм. Харин өөр нэг нь болохоор арай өвчтэй юм биш байгаа гэж л бодно доо” гэсэн шүү. Манай нэг танил бүсгүй анх нөхөртэйгөө унтахаар нүцэглэх үед нөхөр нь “пөөх чи ямар гоё мөртэй юм бэ?” гэсэн тухай шоолон дурсдаг юм. “Хөхөө гаргачихаад байхад мөр шүү!” Харин нөхөр нь одоо “Хэрвээ би мөөм нь гарчихсаныг өөрт нь сануулчихвал ичсэндээ хөхөө дарчих ч юм билүү гэж болгоомжилсондоо л мөрийг магтсан юм” гэж тайлбарласан сан.
Ер нь ямар ч эр хүн харагдаж байгаа нүцгэн бүсгүй сайхан байвал юу юунаас илүү тааламжтай байх нь мэдээж. Харин хачирхалтай нь, өөрөө нүцгэлж байгаа бүсгүй аль болохоор хувцсаа яаралгүй тайлбал эрчүүл илүү дуртай байдаг гэнэ. За ингээд хариуг гаргая. Нүцгэн бүсгүйг хараад эр хүнд нэн түрүү… Энгэр зөрүүлэх тухай бодол төрдеө. Түүнээс биш, хэзээ ч үсээ засуулах юмсан ч гэдэг юм уу, хагархай цонхыг шиллэчих санаа төрдөггүй байна.
2-рт эрчүүд нүцгэн хүүхнээс өө эрэх нь ховор байдаг. Мэдээж, гэрэл зургаас бол өө хайх биз. Харин жинхэнэ эмэгтэй хүн дэргэд нь нүцгэлчихээд байхад “арьс нь яасан их бор юм бэ!” гэх мэтийн юм бодоод байдаггүй.
Харин бүсгүй минь танд зөвлөхөд анхны болзоон дээрээ гэгээн цагаан өдрөөр учрах гэж байгаа хүнийхээ нүдэн дээр нүцгэлээд байх хэрэггүй. Оронд орохдоо лифчик, трусикээ өөртөө үлдээ л дээ. Алийг нь эхэлж тайлахаа цаадах чинь өөрөө мэдэг. Гэхдээ та нүцгэн байж сурахын тулд гэртээ ганцаараа байхдаа бүх хувцсаа тайлаад эхээс төрснөөрөө өрөөн дотуураа алхалж, аяга таваг сав суулга угаах, юм индүүдэх зэрэг ажлыг заавал турсиктэйгээ гэхгүйгээр амжуулж болох шүү дээ.
Нүцгэн байх нь танд эвтэйхэн санагдаад ирвэл та эр хүний дэргэд биеэ барихгүй, басхүү нүдийг нь далдиртал гоо сайхнаа дэлгэж чаддаг боллоо гэсэн үг. Энэ бол бараг л урлаг шүү!
Нөгөө талаар эр хүнтэй дотно харьцаанд орж байгаа үедээ хэдийчинээ та түүний сэтгэлийг татаж байна. Тэр чигээрээ хувцсаа тохируулж болох юм. Таныг сонжингуй байвал, та xaгас нүцгэн байхыг, загас наадуулахдаа ч бүх юмаа тайлахгүй байхыг хичээвэл зүгээр. Харин танд бүр унаж байгаа эр хүнд бол Евагийн өмсгөлтэйгээр харагдаж ухааныг нь бүр самууруулахгүй юу.