“Секс”-тэй холбоотой сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэхийг зорьдог булангийнхаа ээлжит мэдээллээр уул шиг нөмөртэй ханагар сайхан эрчүүдийнхээ секс амьдрал болон нандигнаж хайрлахгүй бол хэтэрхий эмзэгхэн тэдний бэлэг эрхтэнтэй холбоотой “энгүй” баримтуудаас түүвэрлэн хүргэж байна
1. Тамхи ба Секс
Тамхи татах нь эр бэлэг эрхтний хэмжээг богиносгодог бөгөөд энэ нь багаар бодоход 1 см ба түүнээс дээш хэмжээгээр “багасгадаг” гэнэ. Уушиг болон хайран залуу насаа хий дэмий тамхины утаагаар утах нь таны сексийн таашаалд ч гэсэн сөрөг нөлөөтэй ажээ.
2. Секс ба Дур ханалт
- Эрчүүдийн дур тавилт 6 секундэд үргэлжилж өндөрлөдөг бол харин эмэгтэйчүүд 23 секундэд бүрэн дур ханадаг байна.
- Эрчүүд бүхий л амьдралынхаа турш нийт 7200 удаа дур ханадаг гэх юм. Харин гар хангалга хийж дунджаар 2000 удаа "тавьдаг" гэнэ.
3. Эрчүүд ба Аман секс
Дэлхий дээрх 400 эр тутмын нэг нь өөрөө өөртөө аман сексийн таашаал өгөх чадвартай буюу уян хатан байдаг гэнэ.
4. Эрчүүд ба Үрийн шингэн
- Испаний эрдэмтдийн үзэж байгаагаар царайлаг эрчүүдийн үрийн шингэний үр тогтоох чадвар сайн байдаг юм байна.
- Үрийн шингэний цацагдах дээд хурд 45 км/ц байдаг ажээ.
- Нэг удаагийн дур ханалтаар эр хүн 1 – 2 цайны халбага үрийн шингэн гадагшлуулдаг ба амьдралынхаа туршид 14 галлонтой тэнцэх хэмжээний үрийн шингэн ялгаруулдаг гэнэ.
- Нэг халбага үрийн шингэнд агуулагдах илчлэгийн хэмжээ 7 калори.
5. Эрчүүд ба Дотоож
10 эрэгтэй тутмын нэг нь нэг дотоожтойгоо гурав ба түүнээс олон өдөр явах магадлалтай гэнэ.
6. Эрчүүд ба Бэлэг эрхтэн
- Англи хэлний “Penis” буюу бэлэг эрхтэн, шодой нь Латинаар “сүүл” гэсэн утгатай ажээ. Харин Латин хэлний энэ үг нь Индо-Европын “Pesnis / Pesos” гэсэн үгнээс гаралтай гэнэ.
- Эр хүн төрөхдөө 2.4 – 5.5 см бэлэг эрхтэнтэй төрдөг ба нялх үеэс 5 нас хүртэл, цаашлаад 17 нас хүртэл бэлэг эрхтний бойжилт, өсөлт явагддаг.
- Эр бэлэг эрхтэн нь хөвчирсөн үедээ “хугарч” гэмтэх магадлал өндөр бөгөөд ямар ч ясгүй цул махан эрхтэн юм.
- Эрчүүдийн бэлэг эрхтэн өдөрт дунджаар 9 – 11 удаа хөвчирдөг
- Эрчүүдийн 6% нь дунджаас том хэмжээтэй бэлгэвч хэрэглэдэг хэмээх үр дүнг бэлгэвч үйлдвэрлэгч компаниудаас гаргасан байдаг бөгөөд үлдсэн 94%-ийнх нь эрхтэн дундаж хэмжээтэй гэсэн үг юм.
- Эр бэлэг эрхтэнд 42 төрлийн нян, бактери аж төрдөг бөгөөд эрүүл ахуйгаа сайтар хангаагүйгээс элдэв өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг аж. Үүнээс сэргийлж хөвчөө таслуулах нь түгээмэл болсон ба дэлхий дээрх нийт эрчүүдийн 70% нь хөвчөө таслуулаагүй байдаг гэнэ.
- Хөвчрөөгүй үедээ шодой 8.5 – 10.5 см урттай байдаг бөгөөд хамгийн урт шодой 14 см, харин хамгийн богино нь 1 – 6 см байдаг гэсэн статистик байдаг юм байна.
7. Эрчүүдийн сэрлийн цэг
Бэлэг эрхтний толгойн хэсгийг л эрчүүдийн таашаал авах, сэрэл хөдлөх гол цэг гэж үздэг бол энэ нь эндүүрэл бөгөөд судалгаагаар үүнээс гадна хуухнаг, анус, хөхний толгой болон хүзүү нь тэдний сэрлийн оргил цэг гэдгийг тогтоожээ.
8. Ханамгүй жаргал амталсан “эр бэлэг эрхтэн”
- Тонга улсын хаан Фатефехи гэгч 1770 – 1784 онд өдөрт долоон охины онгоны цоолж нийт 37.800 гаруй эмэгтэйтэй хурьцсан тохиолдол байдаг бөгөөд хамгийн жаргалтай бэлэг эрхтэн гэнэ.
- Эрчүүд бэлэг эрхтнийхээ хэмжээнд эмэгтэйчүүдээс ихээр сана зовнидог бөгөөд судалгаагаар эмэгтэйчүүдийн сексийн харилцаанд эрхтний хэмжээ төдийлөн чухал биш болохыг тогтоосон байна.
- Түүнчлэн эрчүүд хэт стресст автах нь бэлэг эрхтний хэмжээнээс эхлээд хөвчрөлт, сексийн харилцаанд сөрөг нөлөөтэй тул стресснээс ангил байхыг эрдэмтэд зөвлөжээ.
9. "Секс хачир" – Бэлэг эрхтэн ба Амьтан
Хамгийн том бэлэг эрхтэйтэй амьтан бол цэнхэр халим ба тэдний эрхтний урт 243 – 335 см гэнэ. Харин хамгийн жижигхэн эрхтэнтэй амьтан нь хархных юм. Тэдний эрхтний урт 0.5 см ажээ.
Дэлхийн хамгийн “хачин” бэлэг эрхтэн
“National Geographic”-ийн хамт олон 25 жилийн турш “экидна” хэмээх нэгэн зүйл үхэр зарааны сексийн амьдралыг судалж байгаа Доктор Стюарт Рөүзийн хамт дэлхий дээрх хамгийн сонин бэлэг эрхтэнтэй амьтдын нэг болох түүнийхийг харахаар явсан байна. Энэ амьтан морин шоргоолжоор хооллодог гэнэ.