Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Орос даяар “Монголын эзэнт гүрний” тухай шинэ кино нээлтээ хийжээ
Нийгэм

Орос даяар “Монголын эзэнт гүрний” тухай шинэ кино нээлтээ хийжээ

Урлаг Урлаг23/09/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
.png2937200932012-09-23-21-08[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “ОРДА” буюу 12 сая доллараар бүтсэн Монголын эзэнт гүрний тухай шинэ кино Найруулагч Андрей Прошкины “Орда” буюу “Алтан ордны улс” нэртэй шинэ кино Орос даяар нээлтээ сүр дуулиантай хийлээ. Зургаан зууны тэртээх Монголын эзэнт гүрний үеийн үйл явдал өрнөх энэ кино туульсын төсөв 12 сая долларт хүрчээ.

Найруулагчийн хэлснээр дүрүүддээ тохирох жүжигчид хайж тэрээр Ази тивийн хагасыг буюу Монгол, Буриад, Якут, Казахстан, Халимагийг дуусгажээ. Эцэст нь ихэнх дүрүүдийн сонголт Якутад таарсан байна. Зураг авалтад зориулж Бат хааны 1250 онд үүсгэсэн Сарай хотыг сэргээн байгуулжээ. Нийтдээ 20 мянган ам.метр тайз зассан байна. Гэвч энэ киногоороо А.Прошкин түүхийг үгчлэн сэргээх биш, харин эсрэгээрээ шинэ домог зохиох гэсэн юм гэж мэдэгдэв. Тиймдээ ч кинонд Чингис хаан, Бат хааны дүр бүү хэл нэр ч үл дурсагдана. Харин Алтан ордны улсын хаан Тинибек, Жанибек, хатан ээж Тайдулла нарын дүр гарах бөгөөд гол дүр нь монгол хааны эхийг эмчлэхээр дуудагдсан Алексий ламтан юм.

Киноны үйл явдал нь түүхэн үйл явдлын дараалал биш бөгөөд найруулагчийн хэлж буйгаар 150 орчим жилийн цаг хугацааг товчлон харуулсан ажээ. Тинибек хааны амийг найр цэнгээний үеэр ах Жанибек нь хороосноор хаан ширээг булаан авна. Ялзран мөхөх замдаа орсон эзэнт гүрний амьдралыг хаан хөвүүдийн эх Тайдуллагийн нүд сохорч бужигнуулна. Ойр хавийн бүхий л арга чаргатай бөө удган, эмч домч эмчилж үл чадах бөгөөд Москвагийн Алексий хэмээх алдартай ламтан л хатан эхийг хараа оруулах шидтэй нэгэн гэнэ. Хараа оруулж эс чадваас Москвагийн ханлигийг газрын хөрснөөс арчиж хаях заналхийллийн доор Алексий их талын эзэнт гүрний нийслэл Сарайд ирнэ. Тэр үед монголчуудын байгуулсан Сарай нь 75 мянган хүнтэй том хот байжээ. Тухайн үеийн түрэг хэлэнд хамгийн ойр гэж кино бүтээгчдийн үзсэн орчин үеийн балкар хэл дээр жүжигчид нь ярилцаж байна. Орос, якут жүжигчдээс гадна Тайдулла хатанд Татарстаны нэрт жүжигчин Роза Хайруллина тогложээ.

 “Орда” одоогоор Москвагийн олон улсын кино наадмаас шилдэг найруулагч, шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртээд байгаа юм. Гэвч зарим мэргэжилтнүүд, тухайлбал киноны анхны түүхийн зөвлөх нь түүхэн үндэслэлгүй хэт уран сайханжсан домог болсон гэж “Алтан ордны улс” киног шүүмжилжээ. Киног “Православная энциклопедия” буюу “Үнэн алдартны толь бичиг” компани бүтээсэн нь гол дүрээрээ орос ламыг сонгож, эсрэг талын дүрүүдэд муслим шашинтай Алтан ордныхныг тодруулах шалтгаан болсон гэж үзэгсэд ч байна.
А.Бодровын “Монгол” хэмээх киноны дараа Орост хийгдсэн дундад зууны Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой шинэхэн бүтээл нь А.Прошкины “Алтан ордны улс” болж байна. “The Hollywood Reporter” сэтгүүлийн таамаглаж байгаагаар “Орда” киног олон олон наадмын шагнал төдийгүй их хэмжээний орлого хүлээж байгаа нь мэдээж.

PhotoShare(5)
PhotoShare(1)
PhotoShare(4)
PhotoShare
PhotoShare(2)
www.24tsag.mn
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна

12/10/2026

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026

“Социализмаар аялцгаая” үзэсгэлэн тухайн цаг үеийн нийгэм, соёлын амьдрал, өөрчлөлтийг музейн орчинд танин мэдэх боломжийг бүрдүүлжээ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.